| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07642/И |
| Дугаар | 252 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 252
2017 оны 01 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00252
| Улаанбаатар хот
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14-23 тоотод оршин суудаг, Богд Очирваань овогт Баасанжавын Дуламсүрэн /РД:ФБ78071006/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, к106-25 тоотод оршин суух, Лундаа овогт Лүндээжанцангийн Баттулга /РД:ЙЮ81112913/-д холбогдох
13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дуламсүрэн би 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Л.Баттулгад 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар орж баталгаажуулна гэсэн боловч Л.Баттулга нь ажлын зав чөлөө гарахгүй байна маргааш гэж хойшлуулсаар байгаад 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээгээ нотариатаар батлуулсан. Зээлдэгч Баттулга нь үндсэн зээлээ эргүүлэн төлөхгүй байх тул зээлийн гэрээний үүргийг хангуулж үлдэгдэл 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь хариуцагч Л.Баттулгаас 13,000,000 нэхэмжилснээс 4,200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 8,800,000 төгрөгийг хариуцагч Л.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь хариуцагч Л.Баттулгад холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь хариуцагч Л.Баттулгаас 13,000,000 нэхэмжилснээс 4,200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 8,800,000 төгрөгийг хариуцагч Л.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 223,000 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь хариуцагч Л.Баттулгаас 13,000,000 нэхэмжилснээс 4,200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 8,800,000 төгрөгийг хариуцагч Л.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид 155,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА