| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07832/И |
| Дугаар | 275 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 275
2017 оны 01 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00275
| Улаанбаатар хот
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж, 38А тоотод оршин суух, Цөөхүүр овогт Александрын Галбаатар, /РД:ИЗ82031636/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 6,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Галбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Галбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Галбаатар миний бие 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д хуулийн мэргэжилтэнээр ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиргаа ажлаас халах тухай мэдэгдлийг надад өгсөн ба миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэтэл 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын №Б/238 тоот тушаал гаргаж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилох өдрийг хүртэл хугацаагаар тооцож 6,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Галбаатар ажилгүй байсан хугацааны цалин 6,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 3,150,000 төгрөгнөөс болон урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох хуулийн мэргэжилтэний ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч байгууллага нь А.Галбаатарын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалинтай адил цалинтай /1,296,461 төгрөг/ ажлын байранд авч ажиллуулахаар, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,850,000 төгрөгийг өгөхөөр, мөн 2016 оны 11 сар, 12 дугаар сарын болон 2017 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Галбаатар нь хариуцагч “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д холбогдуулан “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 6,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч А.Галбаатар нь “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 6,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ажилгүй байсан хугацааны цалингийн 3,150,000 төгрөгнөөс болон урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох хуулийн мэргэжилтэний ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК нь А.Галбаатарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалинтай адил цалинтай /1,296,461 төгрөг/ ажлын байранд авч ажиллуулахаар, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,850,000 төгрөгийг өгөхөөр, мөн 2016 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын болон 2017 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ..
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч А.Галбаатар нь хариуцагч “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д холбогдуулан “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 6,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ажилгүй байсан хугацааны цалингийн 3,150,000 төгрөгнөөс болон урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох хуулийн мэргэжилтэний ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК нь А.Галбаатарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалинтай адил цалинтай /1,296,461 төгрөг/ ажлын байранд авч ажиллуулахаар, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,850,000 төгрөгийг өгөхөөр, мөн 2016 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын болон 2017 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА