| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07629/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 277
2017 оны 01 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00277
| Улаанбаатар хот
| |
|
|
|
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 26-366 тоотод бүртгэлтэй, Сонигохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/А байранд үйл ажиллагаа явуулдаг, “Цэнбаавар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2/А-32 тоотод оршин суух, Харчин овогт Дашдондогийн Хишигдэлгэр /РД:ЧН70121105/-т холбогдох
34,732,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цэн баавар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дашдондогийн Хишигдэлгэр нь 2016 оны 5 сарын 17-ны өдөр манай ломбарданд 73 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг орчин цагийн хөөрөг, 1 ширхэг эмээл 1 ширхэг хазаар, SHIWROLЕT маркын 2158 УНГ улсын дугаартай авто машин зэргийг барьцаанд тавиад 22,000,000 төгрөг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан юм. Эд зүйлсээ барьцаанд тавьсанаас хойш 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2,818,800 төгрөг төлсөн бөгөөд энэ нь хугацаа сунгасан хүү торгууль нь байсан юм. Анх манай ломбарднаас зээл авахдаа миний таньдаг хүнээр зуучлуулаад байнга ирээд гуйгаад байсан. Хас банкнаас 2 тэр бум төгрөг авах гэж байгаа 7 хоногийн дотор буцаагаад өгнө гэж хэлээд банкны эдийн засагч гэж 2 залуу авч ирж уулзуулж байгаад зээл авсан юм. Барьцаанд тавьсан эд зүйлс нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй эд зүйлс үлдээсэн байсан юм. Д.Хишигдэлгэр нь гэрээгээ сунгахгүй, холбоо барихаар одоо очлоо гэж хэлээд утсаа салгаад худлаа яриад байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр нь үүргийг нь гүйцэтгүулье гэж хэлхээр нь манайхыг шүүхэд өгнө гэж яриад байгаа юм. Иймд Д.Хишигдэлгэрээс үндсэн мөнгө болох 22,000,000 төгрөг, зээлийн хүү болох 1,320,000 төгрөг, алданги болох 10,960,400 төгрөг, машиныг оношлуулсан зардал 41,000 төгрөг, торгууль нь 105,600 төгрөг, машин шилжүүлэхэд 5,000 төгрөг, машиныг гаражид байрлуулсан 6 сарын мөнгө 300,000 төгрөг нийт 34,732,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК нь хариуцагч Д.Хишигдэлгэрээс 34,732,000 нэхэмжилснээс 5,732,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 29,000,000 төгрөгийг хариуцагч Д.Хишигдэлгэр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч 29,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд барьцааны эд зүйлийг хариуцагчид шилжүүлэхээр талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цэн баавар” ХХК нь хариуцагч Д.Хишигдэлгэрт холбогдуулан 34,732,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК нь хариуцагч Д.Хишигдэлгэрээс 34,732,000 төгрөгийг нэхэмжилснээс 5,732,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 29,000,000 төгрөгийг хариуцагч Д.Хишигдэлгэр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч 29,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны эд зүйлийг хариуцагчид шилжүүлэхээр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 331,610 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК нь хариуцагч Д.Хишигдэлгэрээс 34,732,000 төгрөг нэхэмжилснээс 5,732,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 29,000,000 төгрөгийг хариуцагч Д.Хишигдэлгэр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч 29,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны эд зүйлийг хариуцагчид шилжүүлэхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА