| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00017/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2040000000035 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд, экскаваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.А
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, буюу гэртээ хамтран амьдрагч Г.Х хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацрын төвгөр хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн зулгаралт, баруун гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Г.Х эрх чөлөөнд халдаж, түүний биед толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацрын төвгөр хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн зулгаралт, баруун гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор доод хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 45 дугаар байрны гадаа буугаад өөрийнхөө машинд орж суугаад унтаад өгсөн. Гэр лүү согтуу орохоор хэрүүл болох байх гэж бодоод машиндаа унтсан. Би унтаж байгаад 18 цаг өнгөрч байхад сэрээд гэртээ орох гэтэл манай эхнэр гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоод хаалгаа тавихгүй, дотроос намайг оруулахгүй гээд хөөгөөд байхаар нь эргэж гараад машиндаа ороод гар утсаараа тоглоод сууж байтал эргүүлийн хоёр цагдаа надтай ирж уулзаад явсан. Тэгтэл араас нь манай эхнэр гарч ирээд машины хаалга онгойлгоод хөл рүү өшиглөж, нүүр лүү цохиод баруун тийшээ чиглээд яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад гэртээ ороод 00-ын өрөөнд тамхи татаад сууж байхад Г.Х гаднаас орж ирж байсан. Тэгээд намайг архи уулаа гэж уурлаад гурилын элдүүр бариад над руу дайраад байсан. Гурилын элдүүрээр миний гар луу 3 удаа цохихоор хана руу түлхсэн. Тэгэхэд арагшаа саваад ойчсон. Би Г.Х түлхэж унагаагаад ариун цэврийн өрөөнд ороод дотроос нь цоожлоод суусан, тэгтэл манай эхнэр ариун цэврийн өрөөний хаалганы цоожийг эвдлээд орж ирэхээр нь би зөрж гараад жижиг өрөөнд орсон чинь араас дагаж орж ирээд хэрүүл хийгээд, гартаа байсан элдүүрээр цохих гээд байхаар нь булааж авах гээд өгөхгүй байхаар нь тавиулах гээд гарнаас нь хоёр удаа хазаж элдүүрийг нь салгаж авсан. Тэгээд гал тогооны өрөө рүү ортол араас дагаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь Г.Х чи өөрөө зайл гээд түлхсэн чинь газар суухаар нь шилэн хүзүүнээс нь татаад үүд рүү түлхсэн чинь дийлэхгүй байсан. Тэгэхээр нь Г.Х зарж байсан барааг тагтнаас доош шидээд, дараа нь гар цүнх байхаар нь тэрийг нь тагтан дээр гаргаж тавьсан. Тэгэхэд Г.Х миний бичиг баримтыг хаячихлаа гэж над руу уурлахаар нь би хаяагүй тагтан дээр байгаа гэж хэлсэн чинь намайг хаясан гээд дайраад байсан. Тэгэхээр нь гар цүнхийг нь харуулах гээд хөлнөөс нь чирээд тагт руу чирсэн боловч дийлэхгүй байсан болохоор Г.Х хамрыг чимхээд жижиг өрөөнд ороод хэвтсэн. Тэгсэн удалгүй цагдаа нар орж ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуу/
Хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2013 онд Б.Атанилцаж 2015 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Б.А бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй ...манай нөхөр гэртээ ирэхгүй байж байгаад орой 17 цагийн үед ирээд гэрийн хаалга тогшихоор нь нээж өгөлгүй цагдаад дуудлага өгсөн. Учир нь Б.А уучихлаараа агсам, согтуу тавиад байдаг юм. Миний өгсөн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч нар ирэх үед Б.А гэрийн үүднээс явчихсан байсан. Тухайн үед манай нөхрийн цалин буусан байсан болохоор үлдэгдэл мөнгөө үрж магадгүй гэж бодоод би ганцаараа гэрээсээ гараад Хаан банкны АТМ дээр очоод А дансанд байсан мөнгийг нь бүгдийг нь аваад гэртээ иртэл Б.А гэртээ орчихсон байсан. Энэ асуудлаас болоод Б.А бид хоёр маргалдсан. Б.А маргалдаж байхдаа би нүүрийг нь маажсан. Тэгээд маргалдаж байгаад би цагдаад дуудлага өгөх гэтэл миний утсыг булаагаад авчихсан. Б.А миний утсыг өгөхгүй байх үедээ миний нүүрийг хоёр удаа маажсан, хоолой боогоод байхаар нь гурилын элдүүрээр гуя руу нь нэг удаа цохисон. Энэ үед миний баруун гарыг хоёр удаа хазсан. Тэгтэл Б.А намайг гэрийнхээ тагтнаас доошоо шиднэ гээд миний хөлнөөс бариад гал тогооны өрөө рүү чирсэн. Тэгэхээр нь гал тогооны өрөөний тагтны хаалгаа хаагаад босоод гарч цагдаад дуудлага өгөх гээд гадуур хувцсаа өмссөн чинь намайг хаачих гээд байгаа юм миний цээж рүү түлхсэн. Тэгэхэд би арагшаа савж унахдаа гэрийнхээ хаалгыг мөргөөд унасан. Тэгэхэд Б.А над руу агсархаа болиод ариун цэврийн өрөөнд орохоор нь би хаалгыг нь татаж ороод өөрийнхөө гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн юм ...надад гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээтэй холбоотой гарсан зардал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Х биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Прокуророос дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Б.А хохирогч Г.Х нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг талын давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж гэр бүлийн таарамжгүй харьцаанаас улбаатай, ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй.
Хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогчийн хэн алины эрх зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндлэх, хүлээцтэй хандаж чадвар сул байдлаас үүдэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР