| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00023/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б д холбогдох 2040000500041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, оршин суух, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, С.Б.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрны коридорт иргэн Х.Э-ыг “юу байна” гэж мэндлэхэд нь ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах нийтийн 1 дүгээр байрны хонгилд иргэн Х.Э ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараар цохиж дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед коридорт хүүхдүүд байсан юм. Тэгээд хүүхдүүд айгаад байхаар нь би гарч очоод нэг цохисон” гэв.
Шүүгдэгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “2020 оны 03 дугаар сарын 08-ны орой гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт хоол унд хийгээд байж байсан юм. Би мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баяр болж байсан учраас эхнэр, охидуудаа баярлуулаад архи, дарс уулгүй гэртээ хоол унд хийж байсан. Манайх Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байранд байдаг бөгөөд коридортоо гэрэлтэй байдаг. 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой манай охидууд нийтийн байрны коридорт тоглож байсан юм. Тэгэхэд манай гэрээр Г миний танил залуу ганцаараа орж ирэхээр нь мэнд мэдээд гарахаар нь араас нь дагаад гартал зүс таних Х.Э гэх залуу нийтийн байрны 00-ийн өрөөнөөс гарч ирсэн. Г бид хоёрыг коридорын өрөөнд зогсож байхад Х.Э бид хоёр луу чиглээд ирэхээр нь ямар нэгэн юм хэлэлгүй шууд цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуу/
Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн найз Г той хамт Г гэдэг айлд хэд хоног амьдарч байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гадуур явж байгаад орой 21 цагийн үед Г ийн гэрт Г бид хоёр хамт хонох гээд очсон. Тэгэхэд Г Тэгшээ гэдэг залуутай нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Г бид хоёр ороод суухад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уусан, тэр архийг дөрвүүлээ хувааж уугаад дуусгасан. Архиа ууж дуусаад орой 23 цаг болж байхад Г бид хоёр Г ийн гэрээс гарч Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байранд Ц гэдэг ахтай уулзахаар гэрт нь ирсэн боловч цоожтой байсан. Тэгэхээр нь уг нийтийн байрнаас гараад зүүн тийшээ харих гээд алхаж байтал Г энд нэг хүнтэй уулзъя гээд бас нэг нийтийн байранд орсон. Би хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй. Уг нийтийн байранд очоод дотогшоо орж Г гийн орсон айлд ороогүй, би коридорт үлдээд 00-ийн өрөө тусдаа байхаар нь орж гараа угаасан. Би гараа угаачихаад 00-ийн өрөөнөөс гарч коридорт очиход Г С.Б тай уулзаад зогсож байхаар нь очиж уулзаад С.Б тай Юу байна гэж мэнд мэдсэн чинь өөдөөс юм хэлэлгүй гэнэт миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Ямар шалтгаанаар намайг цохих болсныг мэдээгүй. Би С.Б тай хэрэлдэж маргалдаагүй, зүгээр мэнд мэдсэн чинь намайг зодсон ...Би эмчилгээ хийлгээд дууссан. Миний уруул бүрэн эдгэрсэн. Надад эмчилгээтэй холбоотой зардал гараагүй, би өөрөө эмчилсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 4-5, 23 хуу/
Гэрч Г.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 08-ны орой найз Э хамт архи ууж байгаад 21 цагийн үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нийтийн байранд Ц гэх хүнтэй уулзах гээд ирсэн. Тэгэхэд Ц байхгүй, гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь Х.Э бид хоёр тэндээс гараад зүүн тийшээ харих гээд явж байснаа би замаараа нэг айлаар оръё гээд нийтийн байранд байх С.Б гийн гэр лүү ганцаараа орсон. Тухайн үед надтай хамт явж байсан Х.Э миний орсон нийтийн байрны гадаа үлдсэн. Би С.Б гийн гэрт орж уулзаад, мэнд мэдээд гарсан. Намайг тэдний гэрээс гарахад С.Б араас дагаад гарч ирж байсан. Тэгэхэд Х.Э нийтийн байрны 00-ийн өрөөнөөс гарч ирж байсан. Тэгтэл С.Б шууд ямар нэгэн юм хэлэлгүй Э нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би голоор нь орж салгасан. С.Б г эхнэр нь гэр лүүгээ аваад орсон. Э уруул нь язарсан байсан, бусад нүүрний хэсэг нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26 хуу/
Шинжээч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х.Э биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Уруул нь антомын хувьд амархан гэмтэл авч, язралт шарх үүсэх боломжтой байдаг. Э биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э мэдүүлгээс үзэхэд хэд хэдэн удаа цохиулсан гэх байдал нь гэмтэл учирхааргүй байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-н 9 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд хэрхэн халдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Э биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Х.Э биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Х.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол, санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг үл тоомсорлосон зүй бус үйлдлээс шалтгаалсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэхээр тогтов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР