Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 120/ШШ2018/0012

 

 

 

 

2018 оны 04 сарын 23-ны өдөр                 Дугаар 120/ШЗ2018/0012                              Өмнөговь аймаг

 

 

Эвлэрэлийн гэрээг баталгаажуулж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа  би, *******йн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******нд холбогдох “Өмнөговь аймгийн *******ны 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолын “*******йн харьяа 24 дүгээр байрны 17 тоот орон сууцыг ******* овогтой *******т хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийн гэрээг хянаад 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэтэгдагва нараас бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...******* нь Өмнөговь аймгийн *******ны 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан тохиролцож, *******ны 2011 оны 02 дугаар тогтоолоор Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 байрны 17 тоот, 2 өрөө 31 м2 орон сууцыг хувьчлан авсан иргэн Г.******* (Тухайн үед *******йн захирагчаар ажиллаж байсан) нь Даланзадгад суманд тухайн хувьчлагдсан орон сууцтай үнэ дүйцэхүйц,

                                                                                                                                                                          

 

 

                                                                                                                                                                            D:\Захиргаа\Ч.Баярмаа\шүүгчийн захирамж 167-р анги 04,0

31 м2-аас багагүй талбай бүхий орон сууцыг *******д авч өгөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч аймгийн *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

       Талууд эвлэрэн хэлэлцэж *******д учирсан эд хөрөнгийн хохирол нөхөн төлөгдөх нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийн оролцогчид санал нэгдэж байна.” гэжээ

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

               *******ас Өмнөговь аймгийн *******нд холбогдуулан “Өмнөговь аймгийн *******ны 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолын *******йн харьяа 24 дүгээр байрны 17 тоот орон сууцыг *******ийн *******т хувьчилсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон, эвлэрсэнээ илэрхийлж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

               Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэтэгдагва нар гарын үсэн зуран, гуравдагч этгээд Г.******* нь маргаан бүхий захиргааны актын дагуу хувьчлан авсан орон сууцтай дүйцэхүйц талбайн хэмжээ бүхий өөр орон сууцыг нэхэмжлэгч *******д шилжүүлэх замаар энэхүү маргаанаа дуусгавар болгохоор тохиролцсон байна.

 

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* болон гуравдагч этгээд Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэтэгдагва нарт төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг тусгайлан заасан байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

               Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэтэгдагва нарт тайлбарласан болно

               Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ” гэж зааснаар захирамжийг албадан биелүүлэх журамтай болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан *******йн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч *******йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.    

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА