Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 967

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн 1906 04684 0822 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөрхүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Ц, 1979 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Хос Билгүүн зул ХХК-ний захирлын ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37-1-21 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД /,

Шүүгдэгч Б.Ц нь нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны орцны жижүүр М.Бат-Эрдэнэтэй хоол хүнсийг хогийн саванд хийлээ гэх шалтгааны улмаас маргалдан маргах явцдаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 220.000 төгрөгийг нөхөн төлсөн”  гэв.

Хохирогч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байранд жижүүрийн ажлаа хийж байхдаа орцныхоо шатаар хогийг цэвэрлээд 1 давхраас 12 давхар хүртэл явсан. Гэтэл 7 давхрын шатан дээр хаалганы ард талд 2 тортой хог байсан. Тэгээд би тэр 2 тортой хогийг аваад хогийн пункер руу хийсэн. 7 давхрын 20 тоот айлаас 16-17 орчим настай охин банди хоёр гарч ирээд миний хаясан зүйлийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би доошоо буугаад хогийн пункер руу ороод ухаж байгаад 1 тортой эд зүйлийг нь гаргаж өгсөн. Харин нөгөө тортой эд зүйл нь олдоогүй. 20 тоот айлын 2 хүүхдийн ээж нь гээд нэг эмэгтэй хүн ирээд намайг хэл амаар доромжилж загнаад толгой руу гараараа 2-3 удаа цохиод мөн миний зүүн гарын шуунд хумсаараа маажсан...жижүүрийн өрөөнд ороод манай зурагтыг авч гараад хогийн пункер рүү хийчихсэн...би улсын нэгдүгээр эмнэлэгт чих хамар хоолойн тасагт 3 сар хагарсан хэнгэрэгтээ эмчилгээ хийлгэсэн. 1 сарын төлбөр нь 60.000 төгрөг, 3 сар 180.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би шүүх эмэнэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Зурагтаа 150.000 төгрөгөөр худалдаж авсан. 80.000 төгрөгөөр нэг дүгээр эмнэлэгт чихний зураг авахуулсан. Хөвсгөл аймгаас мэдүүлэг өгөхөөр 4 удаа ирж, очсон зардал олох 144.000 төгрөгний зардлаа төлүүлэх ба бүгд баримтаар байгаа. Би одоо чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд 320.000 төгрөгөөр орно гэсэн. Манай байр гадна талдаа л хяналтын камертай.Дотор талдаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-23, 87-89, 107-109,

Гэрч Б.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд...20 тоотоос нөгөө 2 хүүхдийн ээж нь 1 давхарт бууж ирээд аавыг хоол хог руу хаялаа. Миний хүүхдүүдийг хоолгүй хонууллаа гээд хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Би тухайн үед өрөөндөө байсан. Тэгтэл аавтай маргалдаж байсан эмэгтэй манай гэр рүү орж ирээд манай залгаатай байсан зурагтыг салгаад би ч гэсэн чиний юмыг хаяна гээд аваад гараад явсан...үл таних эгч аавын баруун гарны бугалга хэсгийг маажаад цус гаргасан байсан. Маргааш өглөө нь аав шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байсан гэсэн. Аавыг үл таних эгч 7 давхраас бууж ирээд зүүн талын чих рүү нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

Гэрч Ү.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 20 минутын үед ажлаа тараад гэр рүүгээ орох гэж байхад орцны жижүүр Бат-Эрдэнэ хүнд зодуулсан бололтой хувцас нь урагдсан, шанаа нь хавдсан хамарнаас нь цус гарсан байдалтай байхаар нь яасан юу болсон гэж асуухад дэлгүүрийн эгчид зодуулсан гэж хэлсэн...орцны жижүүр эрүүл байсан түүний хувцас нь урагдсан хамарнаас нь цус гарсан шанаа нь хавдсан байдалтай их ядарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Г.Өлзийжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр бид хоёрыг та хоёр мануухай гэхэд мануухай ч биш та хоёрыг ямар хүн гэдэг юм бэ гээд хэл амаар доромжлоод унасан. Тэгэхээр нь та нар яах гэж коридорт юмаа хаядаг юм бэ гэр рүүгээ аваад орж болдоггүй юм уу гэхэд битгий хуц солиор та нарт ямар хамаатай юм бэ гээд нөхөр Бат-Эрдэний толгой тархи руу нь цохиж байснаа та нар миний юмыг хаядаг бол бий ч гэсэн танай юмыг хаяна гээд гэрт асаалттай байсан зурагтыг шүүрч аваад шатаар өгсөж гараад бункер рүү хийсэн...харин үл таних эмэгтэй манай нөхрийн толгой руу хэд хэдэн удаа цохисон манай нөхрийн зүүн гар нь шалбарсан хамарнаас нь цус гарсан байхад охин Отгонбаяр хамраа арчаач гээд нойлын цаасөгч байсан. Үл таних эмэгтэй манай нөхрийн толгойны зүүн тал руу хэд хэдэн удаа цохиод маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг нь шинээр цоорсон байна гэж эмч нь хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86/,

Шинжээч эмч М.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Бат-Эрдэний биед учирсан зүүн хэнгэрэг нь хальсны цоорол гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэнгэрэг нь хальсны цоорол гэмтэл нь зүүн чихэнд, цохих алгадах зэрэг хүчний үйлчлэлийн улмаас эг гэмтэл үүсэх боломжтой байдаг шинэ гэмтэл” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Яллагдагч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцла. Би шинжээчийн дүгнэлтиийн хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Бат-Эрдэний биед шинжээчийн дүгнэлтээр зүүн чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэсэн байхад прокурорын яллагдагчаар татах тогтоолд нүүрэн тус газар нь цохисон байна гэж зөрүүтэй гарсан байна. Би хохирогчийн нүүрэн тус газар болон чих рүү нь огт цохиогүй. Яаж ч бодсон хүүхдийнхээ хажууд зодох уу. Би гэм буруугүй. Би хохирогчийг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9582 тоот дүгнэлтэд: 

1. М.Бат-Эрдэний биед зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 39/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ц нь нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны орцны жижүүр М.Бат-Эрдэнэтэй хоол хүнсийг хогийн саванд хийлээ гэх шалтгааны улмаас маргалдан маргах явцдаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Бат-Эрдэний: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байранд жижүүрийн ажлаа хийж байхдаа орцныхоо шатаар хогийг цэвэрлээд 1 давхраас 12 давхар хүртэл явсан. Гэтэл 7 давхрын шатан дээр хаалганы ард талд 2 тортой хог байсан. Тэгээд би тэр 2 тортой хогийг аваад хогийн пункер руу хийсэн. 7 давхрын 20 тоот айлаас 16-17 орчим настай охин банди хоёр гарч ирээд миний хаясан зүйлийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би доошоо буугаад хогийн пункер руу ороод ухаж байгаад 1 тортой эд зүйлийг нь гаргаж өгсөн. Харин нөгөө тортой эд зүйл нь олдоогүй. 20 тоот айлын 2 хүүхдийн ээж нь гээд нэг эмэгтэй хүн ирээд намайг хэл амаар доромжилж загнаад толгой руу гараараа 2-3 удаа цохиод мөн миний зүүн гарын шуунд хумсаараа маажсан...жижүүрийн өрөөнд ороод манай зурагтыг авч гараад хогийн пункер рүү хийчихсэн...би улсын нэгдүгээр эмнэлэгт чих хамар хоолойн тасагт 3 сар хагарсан хэнгэрэгтээ эмчилгээ хийлгэсэн. 1 сарын төлбөр нь 60.000 төгрөг, 3 сар 180.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би шүүх эмэнэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Зурагтаа 150.000 төгрөгөөр худалдаж авсан. 80.000 төгрөгөөр нэг дүгээр эмнэлэгт чихний зураг авахуулсан. Хөвсгөл аймгаас мэдүүлэг өгөхөөр 4 удаа ирж, очсон зардал олох 144.000 төгрөгний зардлаа төлүүлэх ба бүгд баримтаар байгаа. Би одоо чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд 320.000 төгрөгөөр орно гэсэн. Манай байр гадна талдаа л хяналтын камертай.Дотор талдаа байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Отгонбаярын: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд...20 тоотоос нөгөө 2 хүүхдийн ээж нь 1 давхарт бууж ирээд аавыг хоол хог руу хаялаа. Миний хүүхдүүдийг хоолгүй хонууллаа гээд хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Би тухайн үед өрөөндөө байсан. Тэгтэл аавтай маргалдаж байсан эмэгтэй манай гэр рүү орж ирээд манай залгаатай байсан зурагтыг салгаад би ч гэсэн чиний юмыг хаяна гээд аваад гараад явсан...үл таних эгч аавын баруун гарны бугалга хэсгийг маажаад цус гаргасан байсан. Маргааш өглөө нь аав шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байсан гэсэн. Аавыг үл таних эгч 7 давхраас бууж ирээд зүүн талын чих рүү нь нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ү.Дамдинсүрэнгийн: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 20 минутын үед ажлаа тараад гэр рүүгээ орох гэж байхад орцны жижүүр Бат-Эрдэнэ хүнд зодуулсан бололтой хувцас нь урагдсан, шанаа нь хавдсан хамарнаас нь цус гарсан байдалтай байхаар нь яасан юу болсон гэж асуухад дэлгүүрийн эгчид зодуулсан гэж хэлсэн...орцны жижүүр эрүүл байсан түүний хувцас нь урагдсан хамарнаас нь цус гарсан шанаа нь хавдсан байдалтай их ядарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Өлзийжаргалын: “...нөхөр бид хоёрыг та хоёр мануухай гэхэд мануухай ч биш та хоёрыг ямар хүн гэдэг юм бэ гээд хэл амаар доромжлоод унасан. Тэгэхээр нь та нар яах гэж коридорт юмаа хаядаг юм бэ гэр рүүгээ аваад орж болдоггүй юм уу гэхэд битгий хуц солиор та нарт ямар хамаатай юм бэ гээд нөхөр Бат-Эрдэний толгой тархи руу нь цохиж байснаа та нар миний юмыг хаядаг бол бий ч гэсэн танай юмыг хаяна гээд гэрт асаалттай байсан зурагтыг шүүрч аваад шатаар өгсөж гараад бункер рүү хийсэн...харин үл таних эмэгтэй манай нөхрийн толгой руу хэд хэдэн удаа цохисон манай нөхрийн зүүн гар нь шалбарсан хамарнаас нь цус гарсан байхад охин Отгонбаяр хамраа арчаач гээд нойлын цаасөгч байсан. Үл таних эмэгтэй манай нөхрийн толгойны зүүн тал руу хэд хэдэн удаа цохиод маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг нь шинээр цоорсон байна гэж эмч нь хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Цд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Цд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Цд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР