Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

       2020         05           07                                      2020/ШЦТ/430

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

иргэдийн төлөөлөгч Б.Халиун,

            улсын яллагч Г.Батбаяр, Б.Батсайхан,

            хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нямдорж,

            шинжээч Д.Ганбаатар, К.Хавалболот, Б.Улаанхүү, Х.Жаргалсайхан, С.Төгсжаргал, Д.Сүхбаатар, Ш.Халтар, Б.Улаанбаатар, Ө.Батсүх,

            гэрч Д.Отгонцэцэг,

            шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд М.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1802001120191 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 06 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Э /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан М.Э нь:

Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Таван толгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын 2006 оны 3 дугаар  сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайханы 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн /Lexus LX570/ тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон  ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон  ажиллах хугацаандаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 82,89% нь төрийн мэдэлд, 17,05% нь иргэдийн нэр дээр, 0,06% нь Монгол Улсын 533 аж ахуйн нэр дээр тус тус бүртгэлтэй байтал гэрээний төсөлд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар зүйл заалт тусгагдаагүй нь Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн тухайн компанид хувьцаа эзэмших, өмчлөх Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэх;

- Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Таван толгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон гадаадын хөрөнгө оруулалттай, компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн  28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлэх үр дагаварт хүргэх;

- Хөрөнгө оруулалтын гэрээнд:

- 2.5 b-д “Энержи ресурс” ХХК нь борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг өөрөө тогтоож байгаа, мөн “Энержи ресурс” ХХК-ийг өөр хуулийн этгээдээр солих, эрх үүргийг шилжүүлэх эрхтэй”,

- 2.1 с болон 2.1d-д “Энержи ресурс” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөл, уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлохоор, хайгуулын төлөвлөгөө, тайланг бие даан гүйцэтгэхээр төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргаж, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй”

- “Энержи ресурс” ХХК нь Техник эдийн засгийн үзүүлэлт болон уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө бүтээн байгуулалт, холбогдох хөрөнгө оруулалтын нөхцөлийг өөрсдөө тогтоох, уурхайгаас олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, худалдах зэрэг маркетингийн бүх ажиллагааг бие даан зохион байгуулах,

- Цанхийн талбайгаас олборлох боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байх гэж тодорхойлсон нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг ноцтой зөрчиж, Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан нийтийн өмчийн, өмчлөлийн зүйлд нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг үнэгүйдүүлсэн шинжийг агуулсан;

- Ажиллагсдыг төслийн компанид шилжүүлэхийн зэрэгцээ хамгийн таатай нөхцөлөөр гадаадын иргэд ажиллах зөвшөөрлийг Засгийн газар олгохоор байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрэх, гэрээний нэг талд хэт давуу, нэн таатай нөхцөлийг олгож, үндэсний ажиллах хүчний хөдөлмөрлөх журамт үүргийг хэрэгжүүлэх боломжийг багасган, хийсэн ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс, орлого олох эрхийг зөрчсөн шинжүүд нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хэм хэмжээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.8 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчиж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Таван толгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Би монгол төрд хамаг насаа зориулж яваа хүн. Улс төрд их бага хэмжээгээр оролцсоор 40 гаруй жил болж байна. Монгол улсын ерөнхий сайд, шадар сайд, сайд, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийг баталж байсан Улсын их хурлын гишүүн, анхны ерөнхийлөгчийн тамгын газрын дарга олон ажлуудыг хийж байсан. Энэ ажлуудыг дурдаж байгаа шалтгаан нь ийм ажил хийж байсан хүнийг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж байгааг би хувьдаа эмзэглэж хүлээж авч байгаа гэдгээ хэлмээр байна. Монголчууд урагшаа хөгжих гээд зүтгэж байгаа. Ингэж зүтгэж байхдаа шинэ шинэ ойлголтуудтай учирч яваа. Нэг шинэ ойлголт болох мега төсөл гэдэг ойлголтын тухай болж байгаа үйл хэрэгтэй холбогдуулан цухасхан ойлгуулахгүй бол болохгүй байх гэж бодож байна. Мега төсөл гэдэг нь үндсэндээ нилээн хөгжлийн дээд шат руу тэмүүлж байгаа улс орнуудын хийдэг ажил. Ер нь 1.000.000.000 доллараас илүү хөрөнгө оруулалтыг атгах гэсэн тийм оролдлогуудыг мега төсөл гэж хэлж байна. Энэ төсөл хэрэг болдог шалтгаан нь том орд газрыг дайчилж ашиглахын тулд усыг хаанаас авах уу, цахилгаан хангамжийг хаанаас авах уу, юугаар тээвэрлэх вэ, яаж ямар баяжуулах үйлдвэр барих вэ гээд их олон том асуудлуудыг цогцоор нь шийдэх шаардлага үүсдэг учраас тэрийг мега төсөл гэдэг. Мега төсөл гэдэг нь том гэсэн утгатай. Мега гэдэг нь зөвхөн том гэсэн утгатай биш, маш төвөгшилтэй хэцүү гэсэн агуулгатай. Хэцүү гэсэн агуулга дотор аливаа мега төсөл улс төржилт дагуулдаг. Яагаад гэвэл олны анхааралд ордог, их том мөнгөн дүн яригддаг тийм учраас улс төржилт өөрийн эрхгүй дагуулдаг учраас мега төсөл гэх ойлголтоор энэ таван толгойг тойроод болж байгаа үйл баримтыг тайлбарлахгүй бол болохгүй гэж бодож байна. Таван толгой гэх орд нь монголын ард түмэнд бурхан тэнгэрээс заяасан том орд. Энэ ордыг ашиглахдаа бид мега төсөл болгох гэж байна. Мега төсөл болгохын тулд хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл нь бид нар олон орнуудтай өрсөлдөж байж энэ ордыг мега төсөл болгож чадна. Өнөөдөр үзүүлж байгаа слайд нь кокосжсон нүүрсний дэлхийн батлагдсан нөөцийг хамгийн тэргүүлж байгаа улсаар жагсаасан байна. Хамгийн их кокосжсон нүүрстэй орон нь Америк, Орос, Хятад, Австрали, Энэтхэг, Герман байна. Монгол өнөөдөр кокосжсон нүүрсний таван толгойн ордыг харах юм бол дэлхийн батлагдсан нийт нөөцийн 2 хувь байдаг. Өөрөөр хэлбэл бид нар энэ нөөцийг орчин үеийн дэлхийн хэмжээний өрсөлдөөнтэй мега төсөл болгож хувиргахын тулд бусад орнуудтай өрсөлдөж хийнэ. Түүнээс бид нар дээр хүмүүс ирж хийлгэх тухай асуудал байхгүй. Тиймээс бид нар энэ ажлыг өрсөлдөөн дунд хийж байгаа. Өрсөлдөөн нь бид нарын улс төржилтийг, болж байгаа үйл явдлыг ойлгоход тустай байна. Таван толгой гэх том ордоо хөрөнгө оруулалт босгоод, том мега төсөл босгох гэсэн монголчуудын эрмэлзэл байна. Монголчууд гадны хөрөнгө оруулалт татах гэж 3 удаа оролдлого хийсэн. 2011, 2014, 2016 онуудад хийсэн оролдлогууд бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэнтэй холбогдуулан улс төржилт явсаар шүүхийн асуудал болсон явж байгаа байдал байна. 2020 онд өнөөдрийн Засгийн газар ямар нэгэн хэмжээгээр гадны хөрөнгө оруулалт татах гээд хувьцаа ярьсан. Бас л энэ оролдлогууд бүтэлтэй байх уу үгүй юу гэдэг нь бид нарын өнөөдөр ярьж байгаа асуудлаас их зүйл хамаарна. 2011 оны анхны хөрөнгө оруулалт босгох гэсэн оролдлогын эрх зүйн үндэс нь хамгийн анх 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан Улсын их хурлын тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол гэж гарсан. 2010, 2011 онд холбогдох Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн өмчийн хорооны янз янзын шийдвэр гараад том хөрөнгө оруулалт татах гэсэн хэлэлцээр хийх гэж оролдсон. Миний болсон явдлыг үзүүлж байгаа шалтгаан нь прокурорын яллах дүгнэлт дотор 2014 онд хийх гэсэн оролдлого, хийх гэсэн тэр ажлыг 2010 эсвэл 2011 оны Засгийн газар, Улсын их хурлын шийдвэрийг зөрчсөн гэж хэлэгдэж гарч ирж байна. Энэ нь өмнө нь 2011 онд хөрөнгө оруулалт босгох гэсэн оролдлогуудын эрх зүйн үндэс тэдгээр байсан. 2011 онд олон улсын тендер зарласан. Олон улсын тендер зарлаад гадаадын 15, 16 компани консерциум Монголд саналаа ирүүлсэн байдаг. Хэлэлцээр хийх гээд гурвыг нь шалгаруулж аваад хэлэлцээрийн ширээний ард суусан байдаг. Тэгээд 2011 онд хэлэлцээр бүтэлгүйтсэн. Энэ бүтэлгүйтсэн гол шалтгаан нь хэлэлцээр хийж байгаа талтай Засгийн газар хувь хэмжээгээ тохиролцож чадаагүй. Хамгийн гол асуудал бол нүүрсний том ордыг ашиглах гэдэг бол тээвэрлэлтийн асуудал байдаг. Тийм учраас монголын талаас тавьсан төмөр замын талаарх саналыг огт тохиролцож чадаагүй, хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Тийм учраас Улсын Их Хурлын 2008, 2009 оны тогтоол, холбогдох Засгийн газрын арга хэмжээнүүд бүгд энэ оролдлого руу чиглэсэн. Энэ оролдлого бүтэлгүйтсэн. Би 2011 онд таван толгой гэх ордыг мега төсөл болгож чадахгүй унасан. 2011 оноос 2014 он хүртэл Улсын их хурал, Засгийн газар монгол төр яаж хөрөнгө оруулалт татах, юу алдаж ирсэн бэ гэх асуудлуудаа эргэж хараад шинэ концепци гаргаж, шинэ шийдвэр гаргасан. 2014 оны оролдлогын эрх зүйн үндэс нь Улсын Их Хурлын 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 268 дугаар тогтоол ба үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, бусад шийдвэрүүд бүгд байгаа. Прокурорын яллах дүгнэлт дээр 2014 оны оролдлогыг 2008, 2009, 2010, 2011 оны Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж гарч байгаа мөртлөө 2014 оны гол таван толгойн гэрээг хийх гэсэн Улсын Их Хурлын шийдвэр, Засгийн газрын тогтоол ерөөсөө дурдагдаж өгөхгүй ийм зөрчилтэй асуудал үүсээд байна. Энэ нь хууль зүйн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж байна. 2014 оны оролдлого дээр өмнөх оролдлогуудаас ялгаатай зүйл нь нэгэнт кокосжох нүүрсээр Монгол жижигхэн байна, нөөц багатай, өрсөлдөгч их байна. Өрсөлдөгч 15 орон байна. Энэ 15 оронтой өрсөлдөж байж том мега төслийг босгох хэрэгтэй юм байна. Яаж хийх вэ гэдэг асуудал үүсэж үйлдвэрлэл болон тээвэрлэлтийг том болгоё өөрөөр хэлбэл төмөр зам барья том борлуулалт хийе зөвхөн Бүгд Найрамдах Хятад ард улсын зах зээлд биш Солонгос, Япон, Энэтхэгийн зах зээл рүү гарах тэр бололцоог далайн боомт руу гарч энэ том зах зээлийг эзэлье гэсэн том амбицыг Монгол төр өөрөө гаргасан. Энэ болж байгаа процесс, энэ шинэ үйл явц, энэ үйл явцад би хувь хүнийхээ хувьд сүүлд татагдан оролцож ажлыг нь гүйцээж өгөх гэж ажилласан хүн. 2014 оны оролдлогын олон улсын сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлага байна. Таван толгой орд нь 100 хувь төрийн өмч байна. Өөр хэнд ч эзэмшүүлэхгүй. Эрдэнэс таван толгойтой хамтраад Цанхийн баруун хэсэг талбайд нүүрс олборлох борлуулах тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах, өөрөөр хэлбэл нэгэнт том баяжуулах үйлдвэрлэл барих бол түүнийгээ тээвэрлэх тээвэртэй нь хамт шийдэх хэрэгтэй гэж нөхцөл тавьсан. Ордыг түшиглэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц зам барьж байгуулах нөхцөл тавьсан. Байгаль орчинд ээлтэй технологи, нөхөн сэргээлт хийж нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах, монгол улсад үйлдвэрлэсэн бараа үйлчилгээг тэргүүн зэргээр авч хэрэгжүүлэх гэсэн ийм шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагуудын дагуу бидэнтэй хэн хэн өрсөлдөж болох вэ гэж өрсөлдөгчдөө бас судалсан. Өрсөлдөгчдөө судлахад манай таван толгойн ордыг бүгд мега төсөл болгох гэж оролдож байгаа. Мега төсөл болгох гэж оролдож байгаа хамгийн ойр нь Мозамбик, Индонезийн кокосын орд байна. Бидэнтэй шууд өрсөлдөөн үүсгэж байгаа нь Оросын Эльга гэх кокосжих нүүрсний орд байна. Энэ ордуудтай өрсөлдөхгүйгээр бид мега төсөл болгож, эдийн засгаа томруулж явахад хэцүү юм байна гэдэг ойлголтод хүрсэн. 2014 онд олон улсын тендер зарлахад гол өрсөлдөгч Оросын төмөр зам компанийн захирал Якунин гэх хүнээс 6 дугаар сард манай Засгийн газрын ерөнхий сайд Алтанхуягт захидал ирсэн. Энэ захидал их анхаарал татна. Бид нар өрсөлдөгч нарын дунд явж байгаа. Хүний тоглоомонд орж, хүний тоглоомоор улс төр хийж монголчууд хоорондоо эвдрэх бэрхшээл эндээс шууд харагдана. Энэ захидлыг дэлгэрэнгүйгээр орос хэл дээр үзэж болно. Якунин нь оросын геополитикийн орчин үеийн асуудал гэдгээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Оросын геополитикийн нөлөөтэй том зүтгэлтэн гэж өөрийгөө үздэг. Тэгж хүлээн зөвшөөрөгддөг. Тийм учраас Якунины Алтанхуягт ирүүлсэн захидал нь төрийн хэмжээний бодлого байхыг үгүйсгэхгүй. Уг захидлаар гол илэрхийлсэн зүйл нь 2014 оны олон улсын хийх гэж байгаа тендер чинь оросын РЖД компани оросын төмөр замын холдингийн түнш нүүрсний компанийн ашиг сонирхолд нийцэхгүй байна гэдгээ шууд хэлсэн. Манай нүүрсний компанийн ашиг сонирхолд нийцэхгүй байна. Нарийн буюу 14.35 олон улсын стандартаар төмөр зам тавихыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн.  Болж байгаа явдал төмөр замын дэд бүтцийн салбар, стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай тохиролцоонд нийцэхгүй байна. Орос хэл дээрхийг нарийвчилж үзвэл төмөр замаа зүүн тийшээгээ тавь гэсэн чиг заасан захидал байна. Энэ захидлын дараа Монголын улс төрд бужигнаан болсон. 06 дугаар сард Якунины олон улсын тендертэй холбоотой ирүүлсэн захидал, Алтанхуяг сайдын Засгийн газар огцорсон. Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан. Сайханбилэг өөрийнхөө өмнө Монголд гацсан байгаа Оюу толгой, таван толгой гэсэн том ордуудыг мега төсөл болгохыг урагш нь түлхэж өгөхгүй бол улсын эдийн засаг болохгүй юм байна гэдгээ  хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Сайханбилэг дандаа эдийн засаг гэж ярьдаг. Өөрийнх нь лоозон эдийн засаг бас дахин эдийн засаг гэсэн утгатай байсан. Сайханбилэг энэ төслийг явуулах хэрэгтэй байна гээд надтай уулзсан. Олон улсын тендер өмнө нь Алтанхуягийн Засгийн газраас зарласан байна. Хариу санал нь битүүмжилсэн байдалтайгаар ирсэн байна. Битүүмжилсэн саналуудыг задлаад уралдаанд шалгаруулалт хийж, шалгарсан хүмүүстэй хэлэлцээр хийж, амжилтад хүрэх ажлыг ахлаж ажиллаач гэсэн хүсэлтийг надад тавьсан. Эхний удаа би татгалзсан. Хоёр дох удаагаа үнэхээр шаардсан тул би татгалзахын аргагүй байдалд орж энэ ажлыг хүлээж авч хийж байсан. Ажилласан хугацаа нь үндсэндээ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл гэрээн дээрх ажил хэлэлцээрээ хийж явсан. Ер нь том ордоо мега төсөл болгоход биднийг заавал хагаралдуулна гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Өрсөлдөгч маань бид нарыг хагаралдуулна. Бид хагаралдсан зүйл дээр өөрсдөө явж ороод хагаралдаад байдаг. Энэ талаар хэлэхээс өөр арга байхгүй. Төмөр замаа өргөн, нарийн гэж хуваагдаж хагаралдана. Эсвэл таван толгойн бизнесийг тээвэрлэлт, олборлолт, борлуулалт нь тусдаа гэж маргана. Эсвэл таван толгойн ордын бизнесийг баруун, зүүн цанхи гэж хуваана. Өөрөөр хэлбэл бид гадны геоулстөрийн бодлого дотор өөрсдөө орчихоод өөртөө хүндрэл үүсгэж явж байна. Эцсийн үр дүнд барууны орнуудыг шахах, бидэнд Хятадаас өөр зах зээлийг үлдээхгүй байх ийм ноцтой үр дагаварт бид нарыг болж байгаа үйл явдал энэ байдал руу хүргэж байна.  Болсон явдлыг бүхэлд нь харах юм бол таван толгойтой 2015 онд хийж чадсангүй. Одоо 5 жил өнгөрсөн байна. 5 жилийн хугацаанд Оросын нүүрсний компанийн сонирхолд нийцэхгүй Якунинаас захидал авч байсан. Оросын Эльга гэх кокосжих нүүрсний орд бүтээн байгуулалтаа хийсэн. 321 км газар төмөр зам тавьсан. Хятад руу нийлүүлдэг экспортын хэмжээгээ нэмсэн. Тогтвортой харилцаагаа бүрдүүлсэн байдалтай байна.  Бид нар хэний тоглоомоор тоглоод байна бэ гэдэг миний сэтгэлийг их зовоодог. Мега төсөл нь хөгжих гэж явж байгаа орнууд том асуудлаа өөрсдөө харж дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол цаашид бид нарт хүндрэл үүснэ. Өнөөдрийн болж байгаа үйл явдлыг үүнтэй холбож үзэж үүнийг тайлбарлаж байна. Зүүн тийшээгээ төмөр зам барь гээд заавар өгсөн. Тэрийг итгэл үнэмшилтэй болгох гээд Сайншанд аж үйлдвэрийн  парк гэх мөрөөдөлд итгүүлсэн үр дүнтэй явж байна. Том алдаа нь бид хүний тоглоомонд орсон явж байна. 34 дүгээр тогтоол бол 2014 оны гэрээтэй холбоотойгоор улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр нэмүү өртөг бүтээ гэсэн. Нэмүү өртөг бүтээнэ гэдэг нь баяжуулах үйлдвэрээ барих, тээвэрлэлтээ томоор зохион байгуул гэсэн үндсэн ерөнхий чигийг өгсөн. Тэр ерөнхий чиг дээр үндэслээд Монгол Улсын Засгийн газар 2014 онд 268 дугаар тогтоол гэж гаргасан. Тогтоолын 9 гол санааг тэмдэглэсэн байна. Төрийн мэдэлд 100 хувь ашигт малтмалын зөвшөөрөл хэвээрээ байна. Орд газрыг хувийн хөрөнгө оруулалтаар цогц байдлаар шийд, нэмүү өртөг шингээ, төмөр замд хөрөнгө оруулалт хий, эрдэнэс таван толгойд үүссэн байсан ча компанийн өрийг барагдуул, төрийн өмчит Монголын төмөр зам компани Чингис бондоос санхүүжүүлээд асар их шороо овоолоод хаясан. Тэр хөрөнгийг энэ төсөл гэрээ хийж байхдаа буцаад төсөвлө гэсэн. Үнэндээ өнөөдөр Чингис бондоос Хөгжлийн банкаар дамжуулж хийсэн тэр мөнгийг төслийн Шинхуа, Сумитомо, Энержи Ресурс компаниудад бид нар Хөгжлийн банкны гаргасан тооцооллоор төлөөлнө гэж тохирсон байсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт сунасан бол маш олон давуу талуудыг бидэнд бий болгоно. Хамгийн гол нь энэ нүүрсийг ганц Хятадын зах зээл биш Япон, Солонгосын зах зээл дээр бодитойгоор гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан. Өнөөдрийн Эрдэнэс таван толгой компани бол Ашигт малтмалын тухай хуулийн 35.5 дугаар зүйлд заасан зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг эзэмших бүрэн үүргийг хүлээх бөгөөд зөвхөн ашиг холбох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэсэн заалттай байна. Одоог хүртэл энэ заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна.  Сорчлон ашиглана гэдэг нь том ордыг ухаад зөвхөн чанартай авъя гэснийг ачуулаад чанаргүй овоолгыг нэг мөр өөр тийш нь овоолоод хаядаг. Ийм байдлаар явж байна. Энэ бол ордын насыг бууруулахаас гадна байгаль орчны бохирдол үүсгэдэг. Энэ талаар 2008 оноос хойш монгол төр мэдэж байгаа тул аль болох баяжуулах үйлдвэр, тээвэрлэлттэй  зохион байгуулах мега төсөл босгох гэж оролдож явж байна. 2 оролдлого бүтэлгүй болсон. Гурвалсан Шинхуа, Сумитомо, Энержи Ресурстай хийхээр шийдэгдэх байсан зүйлс нь нэгдүгээрт олборлогдож байгаа нүүрс сорчлогдохгүй, бүх олборлосон нүүрсийг дундаж стандартад баяжуулах үйлдвэрт оруулаад өртөг шингээгээд зарах, 30.000.000 тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих, 270 км газар төмөр зам бариулах, нэгэнт төмөр зам баригдвал Хятадын сүлжээгээр дамжаад гуравдагч зах зээлд гарах бололцоо нээгдэх ийм төсөл байсан. Ийм төслийг илтэд буруушааж байгаа нь манай дотоодод болж байгаа улс төр бөгөөд эцсийн дүндээ монголын эрх ашигт үйлчлэхгүй дандаа манай өрсөлдөгчийн эрх ашигт үйлчилж байна. Хөрөнгө оруулалтын задаргааг хэлж ойлгуулахгүй бол болохгүй гэж бодож слайд хийсэн. Нийтдээ 4.000.000.000 долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцоотой байсан. Төмөр зам дээр 1,16, уурхайн тоног төхөөрөмж дээр 640.000.000 гээд бүх зүйл нарийн тооцоотой. Шинхуа, Сумитомо, Энержи Ресурс нь гурвалсан ажиллагаа нь яаж зохион байгуулагдах гэж байсан бэ гэхээр Монголиан Майнинг Корпорэйшн, Шинхуа хоёр нь монголын талын монголын хувийн компани давуу байх нөхцөлтэйгөөр компани байгуулагдаад төслийн компани нь Сумитомо гээд японы компанитай хамтраад худалдааны компаниа байгуулах, тэрний доор төмөр замын компаниа байгуулж ажиллах ийм тооцоонуудтай байсан. Үүнийг хэлж байгаа нь нэгдүгээрт мега төсөл нь 1.000.000.000 доллараас дээш гарсан төслийг мега төсөл гэдэг. Мөнгийг олох гэдэг тийм амархан ажил биш. Үнэгүй өгсөн гэх яриа бол буруу байдаг гэдгийг зөвөөр хэлэх гэж слайдыг оруулсан. Эдийн засгийн ач холбогдлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газарт миний бие танилцуулж байсан. Та бүгдэд танилцуулж байгаа слайд, хэлж байгаа зүйлс нь би шинээр зохиосон зүйл нэг ч байхгүй. 2014, 2015 онд ямар слайд үзүүлээд юу ярьж байсан юу танилцуулж байсан тэрийгээ тэр чигт нь товчилсон хэлбэрт оруулаад хуулбарласан. Та бүгдэд танилцуулж буй эдийн засгийн ач холбогдлын  талаар 3 хэсэгт хувааж тайлбарлаж байгаа нь бүгд тухайн үеийн Засгийн газарт миний оруулсан өөрийн танилцуулга дотор байгаа. Энэ нь нээлттэй байна. Эдийн засгийн ач холбогдол нь энэ дотроос сугалж авч ярих юм бол төмөр замын бүтээн байгуулалт гээд овоолсон шороонд хийсэн мөнгөө эргэж олж авах бололцоотой байсан. Энэ олж авсан мөнгө нь эргээд Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг тэлж өгөх бололцоотой байсан.  Чалко ХХК д төлөх байсан өрнөөс Монгол Улс чөлөөлөгдөх байсан. Бүх төрлийн Монгол Улсын хууль тогтоомжид заасан бүх төрлийн татвар, хураамжийг төслийн компаниар төлүүлэх байсан. Тэр нь өөрөө монгол улсын төсөвт том хувь нэмэр болно. Хоёрдугаарт нь бүхэлд нь аваад үзвэл манайд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 10 хувиар тэлэх том мега төсөл байсан. Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон  төслийн үйл ажиллагаанд 500-600 аж ахуйн нэгж монголын компани ажиллах байсан. Туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцохоор байсан. 8000-12000 иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно гэж бид нар тооцож байсан. Нэг баяжуулах үйлдвэр бариад өөрийнхөө кокосжих нүүрс дээр том мега төсөл хэрэгжүүлбэл дараа нь кокосны үйлдвэрийг ч гэсэн мөрөөдөж болно. Бид нар олон улсын хэмжээнд том төсөл хэрэгжүүлж чаддаг юм байна гэж монголчууд харагдсан бол Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц гэх мэт дараагийн том мега төслүүд ажиллах бололцоотой байсан. Харамсалтай нь тэр боломжуудыг бид алдсан. Гэрээний хугацааг тойрч их улс төрждөг. Гэрээний төсөл дотор байгаа гэрээний хугацаа гэх заалтыг зориуд үзүүлж байна. Гэрээний хугацаа 30 жил байна. Дахин 30 жилээр сунгах шаардлага гарвал тэр асуудлыг тухайн үеийн 30 жилийн дараа ажиллах Монгол Улсын Засгийн газар шийднэ гэж тодорхой оруулсан. Тухайн үеийн Монгол улсын засгийн газар гэрээний хугацааг сунгахдаа дараах нөхцөлийг заавал шалгасан байх ёстой гэсэн заалт байсан. 30.000.000 тонн нүүрс борлуулах хүчин чадал бий болгосон байх ёстой. Баяжмалаа зөвхөн хятадын зах зээлд биш хоёроос дээш зах зээлд гаргасан байх үүргээ биелүүлсэн байх ёстой. Эрдэнэс таван толгой компанид хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх ёстой. Компани монгол улсын хууль тогтоомжид заасан бүх татвараар төлсөн ямар нэгэн өргүй байх ёстой. Таван толгой Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байх ёстой гэсэн хатуу нөхцөлтэй гэрээ байсан. Гэрээний хугацаа 100 жилээр үнэгүй өгөх гэсэн улс төржилт ямар ч үндэслэлгүй байхгүй. Энэ бол монголын эрх ашигт бус хүний эрх ашигт үйлчилж байгаа бодлого байсан. Буруу улс төржүүлдэг буруу ойлгуулдаг зарим нэг ташаа ойлголтуудыг зориуд хэлэхгүй бол болохгүй гэж бодож байна. Most favored nations гэж хуулийн томьёолол байдаг. Намайг гадаадын ажиллах хүчийг оруулж ирэх тэдэнд нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж буруутгадаг. Англи хэл дээр most favored гэж үг нь нэн тааламжтай гэж орчуулагдах нь үнэн. Гэхдээ нэн тааламжтай гэдэг үгийн цаана Монгол улсын Хөдөлмөрийн хуулиар 7 хоног 40 цагийн хөдөлмөрийн хуваарьтай байна. Монгол ажилчдад өгдөг ямар эрх ямба байна түүнийг эдэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрнээс илүүг эдлүүлэхгүй гэсэн үг. Тэр нь олон улсад томьёологдсон нэн таатай гэх томьёотой байдаг. Нэн таатай нөхцөл олгоно гэдгийг Монголчуудаас илүү нөхцөл олгох гэж байсан гэж буруу тайлбарладаг. Энэ буруу улс төржилт байна. Хөгжлийн түвшингээс хамаараад төсөл хэрэгжүүлэх шатан дээрээ ирээд будилж байгаа улс учраас ийм зүйл дээр хүртэл будлиан хийж байна. Waive sovereign “Вев совернимум” олон улсад тогтсон нэр томьёо. Энэ нэр томьёо нь Монгол улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө гэсэн утгатай. Мега төсөл дээр арбитрын шүүхийг гуравдагч этгээдээр хөндлөнгөөс авдаг. Гуравдагч этгээдээр арбитрын шүүх дуудагдахад Монгол улсын засгийн газар оролцогч байна гэдгээ хэлэх үг нь Waive sovereign “Вев совернимум” гэж англи дээр бууж ирдэг. Sovereign “совернимум” гэдэг үгийг хараад хууль зүйн олон улсын практикийг мэдэхгүй хүмүүс тусгаар тогтнолоосоо татгалзах гэсэн байна гэж мушгин гуйвуулдаг. Арбитрын шүүх дээр очоод дипломат эрхээсээ татгалзах гэлээ гэсэн иймэрхүү байдлаар улс төр тайлбарлагддаг. Үнэн хэрэгтээ тийм хэрэг биш. Бид нар конвенцийн дагуу олон улсын конвенцийг дагаж мөрдөнө. Арбитрын шүүх дээр бид нар оролцогч байна гэсэн агуулгатай. Гэрээний төсөл яаж хийгдсэнийг сайн ухахгүй бол болохгүй. Гэрээний төсөл хийхийн тулд ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тухайн ажлын хэсгийн ахлагч байсан. Гишүүдэд нь Сангийн сайд, Уул уурхайн сайд оролцсон. Байгаль орчны ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга оролцсон ийм ажлын хэсэг байна. Өнөөдрийн яригдаж байгаа асуудал нь зөвхөн надтай холбоотойгоор яригдаж байна. Ерөнхий сайдын захирамжаар дэд ажлын хэсэг байгуулагдсан. Дэд ажлын хэсэгт бүх яам тамгын газруудаас мега төслийг жоохон мэдэх ойлгох, хийх хариуцлага үүрэх бүх хүмүүсийг бүгдийг татаж оролцуулсан. 2014, 2015 онуудад бүгдээрээ мэргэжлийн гэж хэлж болно. Прокурорын яллах дүгнэлтэд гэрч гэж хэлэгдэж байгаа хүн дотор миний таних хүн нэг ч алга. Дандаа таньдаг улс төрчид байна. Мэргэжлийн хүмүүс байхгүй байна. Ажлын хэсэгт орсон уул уурхайн сайд, сангийн сайд үнэхээр хорлон сүйтгэж байсан юм уу, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж байсан юм уу гэдгийг тэд нар гэрчлэх ёстой. Дэд ажлын хэсэгт орж байсан олон төрийн нарийн бичгийн дарга, яам тамгын газрын экспертүүдэд орж ирсэн хүмүүс үнэхээр намайг давуу байдал үүсгэх гээд тэмцэлдэж байсан, хорлон сүйтгэх гэж байсныг тэд гэрчлэх ёстой. Прокурорын дүгнэлтэд  гэрч гэж дурдагдаж байгаа хүмүүс байна. Би тэдгээр хүмүүсийг хүндэтгэж нэрийг дурдахгүй байгаа болохоос улс төр хийдэг хүмүүс бүгд тэнд жагссан байна. Экспертүүд шинжилгээ хийсэн байна. 2 удаа экспертийн шинжилгээ хийгдсэн. Би экспертүүдийг голохгүй. Гэхдээ тэд хэрэгжээгүй төсөлд хийсэн аливаа тооцоолол бол нотлох баримт болохгүй гэдгээ хэлж дүгнэлт гаргасан. 2 удаа экспертийн баг томилоход би хүсэлт тавьсан. Миний тавьсан хүсэлт нь монголчуудын хувьд мега төсөл нь хүнд бөгөөд шинэ асуудал байна. Ийм ноцтой асуудал яригдаж байгаа үед олон улсын эксперт аваад ажиллуулаад дүгнэлтийг хийлгэж өгөөч гэсэн хүсэлтийг би тавьж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед миний тэр хүсэлтийг хүлээж аваагүй. Яагаад би тэрийг зоригтой санал тавьж чадаж байна вэ гэвэл Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр 2010 онд Оюутолгойтой байгуулсан гэрээ ямар байсан бол гэдгээ Монгол улсын Засгийн газар хийлгэж байсан. Хөндлөнгийн мега төслийн мэргэжилтэн байгаа бол тэдний тооцоог үнэхээр анхааралдаа авч болох байсан. Гэхдээ би өөрийнхөө экспертүүдийг үгүйсгэхгүй ч гэсэн бидний дүгнэлтэд зөрөлдсөн зүйл зөндөө байгаа. Болж байгаа үйл явдалтай холбогдуулах юм бол тооцоолон нотлох баримт болохгүй гэдэг дээрээ хэлсэн байгаад нь зөв байна гэсэн ойлголттой байна. Ер нь том мега төслийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн орос, англи, хятад хэлтэй байгаад нэмэр байхгүй. Бизнесийн хэлтэй байх ёстой. Тэр нь бизнесийн хэл нь нягтлан бодох бүртгэл юм. Манай нягтлан бодох бүртгэлийн хуульд олон улсын стандарт мөрдөнө гэсэн ганц өгүүлбэр байдаг. Олон улсын стандарт нягтлан бодох бүртгэл нь яаж хийгддэг, юу хийдэг талаар одоог хүртэл манай хөгжлийн түвшин тийм учраас зөрчилдсөн хэвээр байгаа. Мега төсөл дээр олон улсын бие биенээ ойлголцохын тулд жорк гэх стандарт тавигддаг. Хамтарсан байгууллагын хороо гэж байгууллагын стандарт тавигддаг. Тэр стандартаас гэрчилгээ авсан тэр стандартад хүргэж ажил хийж чаддаг хүмүүсээр эксперт хийлгэсэн бол би сэтгэл хангалуун байх байсан. Гэхдээ зовлон бэрхшээлтэй асуудал байсан байх гэж бодож байна. Манайд жоркийн гэрчилгээ авсан цөөхөн мэргэжилтэн байдаг. Тэр мэргэжилтнүүдийн хамгийн сүүлд хийсэн тооцооллоор Гложекс компанийн тооцооллоор хэрвээ 2014 оны оролдлого бүтсэн бол өнөөдрийн Эрдэнэс таван толгой компанитай харьцуулах юм бол алдагдсан өртөг боломж бол 12.000.000.000 доллар гэсэн тооцоо гаргасан байгаа. Яллах дүгнэлтэд орсон гэрчүүд дийлэнх нь таван толгой төслийг боловсруулахад оролцоогүй шүүмжлэгчид байдаг. Мэдүүлгүүд нь тухайн үед болсон явдалтай зөрчилдөж байгаа. Өөрийгөө шатаасан Эрдэнээ, Эрдэнэчимэг, Гансүх нар нь улс төрчид байна. Би тэд нарыг улс төрийн өөр байр суурьтай байхыг хүндэтгэж байна. Гэхдээ мега төсөл дээр мэргэжлийн байх хэрэгтэй. Үүрэг даалгавар өгсөн төрийн удирдах дээд албан тушаалтнууд Ерөнхий сайд Сайханбилэг, Алтанхуяг, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулга нар ажлын хэсэгт орсон сангийн болон хууль зүйн сайдуудаас мэдүүлэг авч таван толгойг тойрсон бодит байдлыг тогтоох ажлыг ерөөсөө хийгээгүй. Үүнийг бид нар урьдчилсан хэлэлцүүлэг дээр гүйцэд хийлгэх үүднээс санал тавьж байсан. З.Болдбаатар шүүгч үндсэн шүүх хурал дээр энэ асуудлыг шийднэ гэсэн. Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүдээс нөхцөл байдлын талаар мэдүүлэг авбал дүр зураг, үнэн байдал илүү тодорно гэж бодож байна. 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Нөгөө улс төржилт, нөгөө том албан тушаалтнуудаас улс төрөө хийдэг гэдгийг би харуулж байна. Дэндүү том албан тушаалтай, дэндүү том хариуцлагатай байх ёстой хүн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нь гэрээний төслийн 4 хувилбар байгаа гэж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу урьдчилсан хэлэлцүүлэг болдог өдөр жиргэсэн байна. Өөрөөр хэлбэл нийгэмд худлаа гэрээ хийсэн ба тэр гэрээгээ өөрчлөх гээд олон хувилбар гаргадаг гэсэн ийм маягийн зүйлийг  сэтгэл зүйн хувьд нийгэмд дуулгах гэсэн улс төрийг дээрээс эхлээд хийж байна. Үнэхээр гэрээний төслийн 4 хувилбар байгаа эсэх талаар Гансүх гэрчээр ирсэн бол би асууна гэж бодож байсан. Шүүх дээр ирсэн прокуророос ирүүлсэн материал дотор ганцхан гэрээ байна. Угаасаа ганцхан гэрээ байх ёстой. Яагаад гэвэл хийгдсэн ажил нь тэр, Засгийн газарт танилцуулагдсан гэрээ нь тэр, Засгийн газраас Улсын их хуралд өгсөн гэрээ нэг л байгаа. Үүн дээр мөрдөн байцаах ажиллагаа, прокурор дээр элдэв асуудал гарч байгаагүй. Гэхдээ энэ сэжиг таамгаа хэлж байсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал үргэлжилсэн хэвээрээ байна. Би хийгээгүй гэрээгээр хэрэг зохиож байгааг цэвэр улс төр гэж харж байна гэдгээ хэлмээр байна. Гэхдээ энэ бол миний эсрэг хийж байгаа хэрэг биш. Монголын эрх ашгийн эсрэг хийж байгаа өрсөлдөгчдийн төлөө хийж байгаа ажил гэж би харж байна. Ямар ч байсан монголын эрх ашигт нийцэхгүй. Ер нь би сая мега төслийг танилцуулж байхдаа хэн 5 жилийн дараа хожсон бэ гэдэг дээр харвал тодорхой харагдана гэж бодож байна. Би өөрийгөө хамгаалах цор ганц арга бол олон нийтэд өөрийгөө зөв ойлгуулах асуудал. Тийм учраас би  Улсын Их хурлын дарга Занданшатар, Ерөнхий прокурор нарт хандаж ил захидал бичсэн. Хууль зүйн ямар зөрчил байгаа талаар манай  өмгөөлөгч нар тодорхой дүгнэлт гаргана...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Надад үзүүлж мэдүүлэг авсан материалаар бол гаалийн бүрдүүлэлт хийхдээ нийт гарсан зардлыг 79.0 мянган ам.доллар гэж үзүүлж байсан. Энэ машиныг төслийн нэгжид авах үеийн Монголбанкны ам.доллартай тэнцэх ханш 1.438 төгрөг, энэ нь өөрөөр хэлбэл 113.000.000 төгрөгөөс илүү дүнтэй зардал байгаа. Прокурорын тогтоолд 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан гэж буруутгаж байгаа үндэслэл харагдсангүй. Ер нь зүгээр худалдаж худалдан авах асуудал бол төсөв төлөвлөгөөн дотроо багтсан үнээр уралдаант шалгаруулалтыг хариуцах албаны хүмүүсийн зохион байгуулснаар шийдвэрлэгдсэн байгаа. Тийм учраас хууль зөрчсөн зүйл байхгүй. Зах зээлийн үнээс хэтрүүлсэн зүйл байхгүй. Нэгдүгээрт миний хашиж байсан албан тушаалд Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа эсэхийг мөрдөгч танаас тодруулахыг хүсч байна. Тэр нь юугаар гэхээр Хууль зүйн байнгын хороогоор баталсан албан тушаалтан нарын жагсаалт гэж байдаг юм байна лээ. Түүнийг нээлттэй эх үүсвэрээс олж чадсангүй. Хоёрдугаарт мөрдөгчийн асуугаад байсан хамаатан саданг хувийн ашиг сонирхол гэж харж байгаа мөрдөгчийн байр суурьтай санал нийлэхгүй байна. Хуулийн тодорхойлолт нь бол садан төрлийн хүмүүс нь нэгдмэл ашиг сонирхолтой эсэхийг тодорхойлох ёстой юм байна. Өөрөөр хэлбэл садан төрөл гэдгээр нь хувийн эрх ашиг гэдэг ойлголтод хамруулах гэж оролдсон хуулийн дутагдалтай юм байна лээ. Хэзээ асуудал яригдаж болох вэ гэхээр ашгийн төлөө садан төрөлтэйгөө хамтарсан компани аж, ахуйн байсан бол тэгж хардаж болох байсан. Тэгэхээр миний хувьд О.Амарсайхантай нэгдмэл сонирхолтой этгээд биш. Төслийн нэгж 2013 онд анх зохион байгуулагдаж байгаа. Эхний зохион байгуулалтын зардал мөнгийг Эрчим хүчний яам урьдчилгаа гаргаж өөрсдөө хариуцаж хийсэн. Бодвол яамны гаргасан зардлын эргэн төлөлтийг хийхийн тулд Төрийн өмчийн хорооны дээрх тогтоол гарсан байх гэж үзэж байна. 2014 оноос хойш намайг ажиллах хугацаанд бол автомашины худалдан авалт дахиж хийгээгүй санагдаж байна. Намайг ажлаа өгснөөс хойш төслийн нэгж автомашин авсан байж магадгүй. ...Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг энэ албан тушаалд томилогдоход нөлөөлсөн зүйл байхгүй, Ерөнхий сайд өөрийн Засгийн газартаа хэнийг авч ажиллуулах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал, надад Сайханбилэг Ерөнхий сайд өөрөө санал тавьсан, би эхний удаа татгалзсан, дараагийн удаа зөвшөөрсөн. Энэ орд нь Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой байлгүй яахав, бусад орнуудын нүүрсний ордуудтай харьцуулахад өрсөлдөх чадвартай орд, нэгдүгээрт байрлал, олборлолтын арга зэрэг нь бусад ордуудтай өрсөлдөх чадвартай, тээврийн асуудал нь хүнд байсан, нүүрсний бизнест тээвэрлэх асуудал их чухал байдаг. Намайг Таван толгойн ажлын хэсгийг ахлахаас өмнө маш олон шийдвэр гарсан байсан, би ерөнхийдөө бүгдийг мэдэж байгаа, өөр хоорондоо зөрчилтэй маш олон шийдвэр байсан, намайг ажлын хэсгээ ахлаад ажиллахдаа гол баримтлах баримт бичгийг Засгийн газрын 268 дугаар тогтоол болон Олон улсын тендер зарласан Засгийн газрын шийдвэр шүү гэж Ерөнхий сайд Сайханбилэг хэлж байсан, хэрвээ гэрээ байгуулагдах нөхцөл үүссэн бол өмнө зөрчилтэй шийдвэрүүдийн зөрчлийг арилгах Засгийн газрын тогтоолын төслүүдийг бэлдсэн байсан, миний хувьд энэ саяны асуусан зөвлөмж болон Засгийн газрын тогтоолд яг юу дурьдсан байсныг одоо санахгүй байна, тухайн үед бол энэ зөвлөмж, тогтоолд юу дурьдсаныг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /35хх-29-31, 36хх-190-191/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. Ажил үүргийн хуваарийн дагуу энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Энэ хэрэгт Lexus 570 маркийн автомашинтай холбоотой асуудлаар хохирогчоор орж байна. Би Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид өмнө нь тодорхой мэдүүлэг өгсөн. Тэрийгээ дэмжиж оролцож байна. М.Эы өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр хамаарал бүхий этгээдтэй ажил үүргээ урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон байна. Авилгатай тэмцэх газар болон прокурорын газраас гаргаж ирж байгаа үндэслэлийг дэмжиж байна. 130.000.000 төгрөгөөр машин авсан ба зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү байна. Иймд 55.000.000 төгрөгийн улсад учруулсан хохирол мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн хохирогчоор өгсөн: “…2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч их хэмжээний хохирол учруулсан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн улмаас Монгол Улсын Эрчим хүчний яаманд 55,000,000 төгрөгийн хохирол учирсан хэрэгт яамыг төлөөлүүлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтооход надад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /36хх-149/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цогзолмаагийн “...Энэ хэргийн талаар бол надад ойлголт бага байгаа. Гэхдээ яамнаас томилогдсон учраас төрд учирсан хохирол мөнгийг нэхэмжилж, төрд учирсан хохирлыг барагдуулахад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 55.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. М.Э гэж албан тушаалтан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “Тавантолгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайхан 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Lexus LX570 маркийн тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр илүү үнээр худалдан авч улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Тус тээврийн хэрэгслийн худалдан авалтыг хийхдээ өөрийн төрсөн дүүгийн хүүхдүүд болох “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Энх-Амар, “ЕАС” ХХК-ийн захирал О.Амарсайхан нарын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулуулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж их хэмжээний буюу 55.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэдгийг хохирогчоор томилсон тогтоолоос ойлгож мэдлээ. ...Иймээс хууль зөрчиж, төрийн мөнгөөр ах, дүүсийнхээ хувьдаа 2.5 жил унаж ашигласан автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдаж авсан М.Э гэж хүнээс 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилж байна. ...2010 онд анх авахдаа 103.000.000 төгрөгөөр Монгол улсад оруулж ирж 2 жил хагас унаж эдэлчхээд хуучин автомашинаа анх авсан үнээсээ өндөр үнээр төрд худалдсаныг хараад гайхаж байна...” гэсэн мэдүүлэг /33хх-240-241/,

 

Гэрч О.Амарсайханы “...Би 2006 билүү 2007 онд “ЕАС” ХХК-ийг  ээжийнхээ хамт үүсгэн байгуулсан. Энэ компани нь аялал жуулчлал, барилга байшин, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2008-2009 онд сургалт орж байсан. Өөр компани үүсгэн байгуулж байгаагүй. 2010 оны сүүлээр АНУ-аас компанийн нэр байна уу, өөрийнхөө хувь хүний нэр дээр байна уу LEXUS-570 маркийн автомашин гаалиар оруулж ирж байсан. Уг машиныг 2 жил хагас унаад 2013 оны хавар Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжид 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр зарсан санагдаж байна. Уг машинаа АНУ-аас худалдаж аваад гаалийн татвар төлөөд хэдэн төгрөгөөр Монгол Улсад орж ирснийг одоо санахгүй байна. М.Э нь миний нагац ах, миний ээж Мэндсайханы Чаминцэцэгийн төрсөн ах байгаа юм...” гэсэн мэдүүлэг /33хх-242-243/,

 

Гэрч Э.Энх-Амарын “...Мэндсайханы Энхсайхан нь миний ээж Оюунцэцэгийн төрсөн ах, миний нагац ах байгаа юм. О.Амарсайханы ээж М.Чаминцэцэг, манай ээж М.Оюунцэцэгийн төрсөн дүү бид хоёр үеэлүүд байгаа юм. Би 2013 оны 05 дугаар сард билүү 7 дугаар сард тус төслийн нэгжид анх ажилд орсон. Намайг ажилд ороход О.Амарсайханы унаж байсан 70-02 УБҮ улсын дугаартай LEXUS-570 маркийн автомашиныг Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид худалдаад авчихсан М.Э ах албандаа унаж байсан. Санхүүгийн баримтыг бүрдүүлэх үүднээс Худалдах, худалдан авах гэрээ хийж би гарын үсэг зурсан. Мөнгөний асуудлыг бол мөнгө захиран зарцуулах эрхтэй хүмүүс нь гарын үсэг зурсан. Надад мөнгө захиран зарцуулж гарын үсэг зурах эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг /33хх-244-245/,

 

Гэрч Д.Отгонцэцэгийн “...Би өөрийнхөө дүүгээс машин авч байгаа гэдгийг мэдээгүй. Нягтлан хүн хэнээс худалдан авалт хийж байгааг нягтлах боломж байхгүй. Үнэ, чанарын хувьд үзээд болж байна гээд оруулаад ирж байгаа зүйлд төлбөр тооцоог нь хийх үүрэгтэй. Ажлын хэсгээс М.Э захиралд танилцуулагдаад тус тээврийн хэрэгслийг худалдаж авсан. М.Э захирал тээврийн хэрэгсэл худалдаж авах тушаал гаргасан байх ёстой. Угаасаа бүх худалдан авалт дээр төслийн нэгжийн захирал тушаал гаргадаг.  Тушаалын дагуу гэрээ байгуулагдаад явдаг. Бүх гэрээнд төслийн нэгжийн захирал гарын үсэг зурж байсан. Учир нь 29 дүгээр журамд гэрээг төслийн нэгжийн захирал байгуулна гэж заасан заалт байсан санагдаж байна. Мөн төсөв захирах эрхтэй гэдгээрээ төслийн нэгжийн захирал гэрээнд гарын үсэг зурах эрх, үүрэгтэй. Төслийн нэгжийн захирлыг төлөөлж хэн нэгэн албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурах ёсгүй...” гэсэн мэдүүлэг /33хх-249-250/,

 

Гэрч Я.Батсуурийн “...тус ажлын хэсэгт миний бие гишүүнээр томилогдож 1 сар орчим хугацаанд ажиллаад ажлын хэсгээс чөлөөлөгдсөн. Намайг ямар шалтгаанаар чөлөөлснийг хэлээгүй, ямар учраас чөлөөлж байгаа талаар хэн нэгэн хүн надад тайлбарлаж хэлээгүй. Таван толгойн олборлолт, нүүрсний борлуулалт болон бүхий л үйл ажиллагааг БНХАУ-ын төрийн өмчит Шинхуа болон Энержи ресурс ХХК-аар үйл ажиллагааг урт хугацаанд эрхлүүлэх бодлого чиглэлийг ажлын хэсэг баримталж яриа хэлэлцээр явагдаж  холбогдох бичиг баримтыг боловсруулан Хөрөнгө оруулалтын гэрээг Улсын их хурлаар батлуулахаар өргөн барьсан боловч УИХ-аас дэмжээгүй гэрээний төсөл батлагдаагүй. ...М.Э сайдын байр суурь нь тус орд газрыг БНХАУ-ын төрийн өмчит Шинхуа болон Монголын Энержи ресурс ХХК, Японы Сумитомо компаниудаар үйл ажиллагааг нь урт хугацаанд эрхлүүлэх бодлогыг барьж байсан. Мөн төмөр замыг нь дээрх компаниудаар бариулна гэж яриад байсан. Энэ нь бол тухайн үед миний байр суурьтай зөрөөд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-180-181/,

 

Гэрч Н.Алгаагийн “...М.Э сайд, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өгөхдөө хурдан түргэн хугацаанд ажиллах шаардлагатай хаврын чуулган дуусахаас өмнө Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж танилцуулна гэж байсан. Мөн дэд ажлын хэсгийн гишүүдээс шалгарсан компаниудын талаарх мэдээллийг задруулахгүй байна гэсэн баталгааг гаргуулж авч байсан... 2015 оны 4 дүгээр сард байх М.Э сайд ажлын хэсгийн гишүүдтэй уулзаад ажлын хэсгийн гишүүд ажлаа хийж дуусгалаа  Малгай гэрээ буюу том гэрээнд гарын үсэг зурахад бэлэн боллоо. Тийм учраас Хятад, Япон талын хөрөнгө оруулагч нарыг урьж эхний толгой гэрээг үзэглэнэ гэж хэлсэн. Ингээд хөрөнгө оруулагч талын компанийн төлөөлөгч нар гэрээнд гарын үсэг зурахаар Монгол улсад ирчихсэн байхад Улсын их хурлын дарга мэдэгдэл хийгээд гэрээнд гарын үсэг зурах ажлыг зогсоосон. Хөрөнгө оруулагч нар буцаад явсан. Гэрээний төслөө УИХ-аар оруулаагүй, миний ойлгосноор гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд цааш нь их хуралд танилцуулах байсан байх гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1хх-218-220/,

 

Гэрч Д.Ганбатын “...М.Эаар ахлуулсан ажлын хэсэг, Таван толгойн орд газрыг ашиглуулах төслийн хэлэлцээр эд явагдаж байсан. Энэ хэлэлцээрийн үед БНХАУ-ын Шинхуа Энержи компани, Монголын “MMC” ХХК-тай хамтарч Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих, Таван толгойд хөрөнгө оруулалт хийх  хэлэлцээр хийгдэж байсан. Энэ нь зарчмын хувьд буруу гэж үзээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 09 дүгээр сарын 35/32 дугаартай зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, эзэмших асуудлыг Монголын Төмөр Зам Төрийн өмчит хувьцаат компанид олгосон байсан.  Тэгтэл дээрх хэлэлцээр Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж хүчингүй болоогүй байхад шууд консорциум хэлбэрээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг БНХАУ-ын Шинхуа Энержи компани, Монголын “MMC” ХХК-нд олгохоор гэрээний төсөл боловсруулагдаж байсныг буруу гэж үзсэн тул М.Э сайд болон УИХ-ын дарга, дэд, дарга, нам, эвслийн бүлгийн дарга, салбарын сайд нарт албан бичгийг хүргүүлсэн. Учир нь Монголын төмөр зам ТӨХК-нд Засгийн газрын тогтоолоор Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих, ашиглуулах, шилжүүлэх эрхийг олгосон байхад. Уг эрхийг нь цуцлаагүй байхад өөр хувийн компаниар бариулна гэж яриад байхаар нь би уг албан бичгийг хүргүүлсэн юм. ...Миний хувьд М.Э сайд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт БНХАУ-ын Шинхуа Энержи, Монголын “MMC” компаниудаар төмөр зам  бариулж болохгүй гэдэг саналыг бичгээр өгсөн. Ингээд М.Эаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Хамтын ажиллагааны гэрээний төсөлд гарын үсэг зурах гэж байхад нь 2015 оны 04-05 дугаар сарын үед тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд таслан зогсоосон. Энэ бол маш сайн зүйл болсон. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурагдсан бол Улс орны эдийн засагт өгөх үр ашиг нь бага байх байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-224-225/,

 

Гэрч П.Батсайханы “...Би ажлын дэд хэсэгт төмөр замын асуудлаа хариуцаж ажилласан. Дээрх ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцад хөрөнгө оруулагч Энержи ресурс, БНХАУ-ын Шинхуад төмөр замын дэд бүтцээ 30 жилийн хугацаанд 100 хувь эзэмшүүлээд дараа нь дахин 30 жилээр сунгаж болно гэсэн санал яригдаж байсан. Би Монголын Төмөр Зам Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхад Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ гарсан байсан ба уг ТЭЗҮ-гээр уг чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахад 900.000 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Хөрөнгө оруулалтын 900.000 орчим сая ам долларыг 9-13 жилийн хугацаанд бүрэн нөхнө гэсэн тооцоолол байдаг. Гэтэл М.Эы ахалж байсан ажлын хэсгийн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ...Хөрөнгө оруулагчид төмөр замыг 30 жил бүрэн эзэмшээд дахин 30 жил үргэлжлүүлэн эзэмшинэ гэж байгааг би огт хүлээн зөвшөөрөөгүй. Энэ заалт бол эрүүл оюун ухаанд багтахгүй заалт байсан. М.Э сайд надад –Чи яахаараа төрийн бодлогын эсрэг зүйл ярьдаг юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-230/,

 

Гэрч  Л.Эрдэнэчимэгийн “...Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна гэж ажлын хэсгээс дүгнээд, гаргасан дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлж, бусад гишүүдэд дүгнэлтийг тараах зөвшөөрөл авсан. Энэ гэрээ Оюун толгойн гэрээнээс муу заалт бүхий гэрээ болсон байсан. Оюу толгойн гэрээг бид нар муу гэрээ гэдэг боловч энэ гэрээний хажууд бол сайн гэрээ болсон. Манай улс Оюу толгойн гэрээгээр 36 хувийг эзэмшдэг бол. Таван толгойн гэрээгээр бол Монгол улс 2 хувийг эзэмшиж гадныхан 98 хувийг эзэмшихээр гэрээний төсөл боловсруулсан байсан. ...Мөн 60 жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газар болон Эрдэнэс таван толгой ХК, Таван толгойн орд газар луу орох, хяналт тавих эрхгүйгээр хийгдсэн гэрээ. Тэгэхээр ерөөсөө гаднын газар нутаг болсонтой ялгаагүй байсан.  Мөн Төслийн компани нь Монгол улсын газар нутаг дээр дуртай газраа хайгуул хийх эрхтэй ба, хайгуулаар олдсон газрын баялгийг ашиглах давуу эрх эдлэхээр заалт орсон байсан. Гэрээний яг хэдэд заасан талаар санахгүй байна. Энэ нь Таван толгойн орд газраас хальсан Хятадын төрийн өмчит компанид хязгааргүй эрх олгосон гэж би үзэж байгаа. Хятадын төрийн өмчит компани Монгол улсын нутаг дэвсгэрт ямар ч  төрийн хяналтгүй үйл ажиллагаа явуулах нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм...” гэсэн мэдүүлэг /1хх-235-237/,

 

Гэрч С.Эрдэнийн “...“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай гэрээ байгуулах үйл явц М.Эы хэрэгжүүлэх гэж байсан төсөлтэй холбогдож байна гэж үзсэн. Үүнийг би эсэргүүцэж байсан тул өөрийгөө шатаасан. М.Эы боловсруулсан гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж оруулж ирээд гурван өөр гэрээний төсөл болж хувирч байсан. Үүний үр дагавраар жирийн ажилчид иргэд бид ямар ч өөрийн сонголт байхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гэж байгаа компанид шууд худалдагдаж байна гэж ойлгосон. Гэрээний төсөлтэй танилцаагүй, тийм боломж бидэнд байхгүй. Харин манай “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдах албан тушаалтан нарын хандлага бол М.Эы боловсруулсан төслийг хэрэгжүүлэх зорилго, хандлагууд бол илт ажиглагдаж байсан.Жишээ нь Үйлдвэрлэл эрхэлсэн Мягмар-Эрдэнэ гэж хүн гадаад тамхины цэг дээр операторуудтай маргалдаад тэгээд сандарсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч цаанаас нь шахаад байхад би яах юм бэ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-246-247/,

 

Гэрч А.Батаагийн “...Монгол Улсын сайдаар ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханы үед түүний байгуулахаар төслийг бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр зам бариулах гэрээ, хамтын ажиллагааны гэрээнүүдийг эсэргүүцэн компанийн удирдлагуудын эсрэг эсэргүүцэн тэмцэж байсан. Уг гэрээг хийсэн боловсруулсан, төслийг бэлтгэсэн М.Э ахлагчтай баг, ажлын хэсгийнхэн гадныхнаас маш их хэмжээний авилгал авсан, эсвэл худалдагдсан, эвсэл тэр чигээр тагнуулууд байх магадлалтай байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-249-250/,

 

Гэрч Л.Сэлэнгийн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Миний бие тус тогтоолыг холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу боловсруулж тухайн үеийн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн тус тогтоолыг батлуулж гаргуулсан. Төрийн өмчийн хорооны тогтоолыг заалт бүрээр тухайн байгууллага хэрэгжүүлж ажиллах ёстой. Ганц Таван толгойн цахилгаан станц төслийн нэгж ч биш бүх төрийн байгууллага Төрийн өмчийн хорооны тогтоолыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Болохгүй, аль ч төрийн байгууллага заавал Төрийн өмчийн хорооны тогтоол гарсны дараа тус тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой. Манай байгууллагаас тогтоол гарсны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой. ...Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №586  дугаартай тогтоолын 2.а заалтад Үндсэн хөрөнгө худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулахыг даалгасан байна. Энэ тогтоолыг батлагдаж гарахаас өмнө төслийн нэгжид автомашин худалдан авсан бол буруу.Төрийн өмчийн хорооны тогтоол гарахаас өмнө хуучин автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнээр аваад байгаа нь буруу. Төрийн өмчийн хорооноос тогтоосон үнэ нь бол зах зээл дээр борлогдож байгаа сүүлийн үеийн шинэ автомашинуудад үнийн харьцуулалт хийж, худалдан авах үнийн дээд хязгаарыг тогтоолд тусгаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /34хх-1-2/,

 

Гэрч Б.Туулын “...Таван толгой цахилгаан станц төслийн нэгж нь гурван ширхэг тээврийн хэрэгсэлтэй. 70-02 УБҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг 2013 оны 5 дугаар сард 130.000.000 төгрөгөөр, 06-95 УБР улсын дугаартай Старекс маркийн автомашиныг 2013 оны 6 дугаар сард 40.4000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 14-45 дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг 2016 оны 11 дүгээр сард 225.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм байна лээ. Тус төслийн нэгж байгуулагдсан цагаасаа хойш ийм л гурван автомашин авсан юм байна лээ. Байгууллагын үндсэн хөрөнгө, тайлан баланст уг гурван тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй байдаг. Төрийн өмчийн хорооны тогтоол гарсны дараа худалдан авах ажиллагааг явуулах ёстой. Эрдэнэт үйлдвэрт намайг ажиллаж байхад Төрийн өмчийн хорооноос тогтоол шийдвэр гарсны дараа л үндсэн хөрөнгө худалдан авах ажиллагаа зохион байгуулагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /34хх-3/,

 

Гэрч А.Гансүхийн “...Монгол Улсын сайд М.Э ахалж боловсруулсан гэх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэрээнүүд нь Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчсөн болохыг УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой заасан байдаг. Тиймээс уг дүгнэлтийг мэдүүлэгт албан ёсоор оруулъя. Мөн энэ дүгнэлтийн хуулбарыг нотлох баримт болгож мэдүүлэгтээ хавсаргаж өгье. Энд байгаа бүх тоо баримт, мэдээлэл нь 2015 оны үеийн байдлаар байгаа гэдгийг тэмдэглэн хэлье...” гэсэн мэдүүлэг /36хх-60-61/,

 

- “Гэрэгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Лексис-570 маркийн 70-02 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 75.000.000 төгрөг гэж тооцоолов...” /35хх-4-13/,

 

Шинжээч Д.Ганбаатарын “...Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн. Ижил төстэй зах зээл дээр зарахаар зарлагдсан 3 автомашины мэдээллийг сонгон авч тохируулгууд хийж үнийг тооцоолсон. Нийт 9 төрлийн тохируулга ашигласан байгаа юм. Үүнд:  марк загвар, үйлдвэрлэгдсэн он, Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, ашиглалтын байдал, түлш, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж, хөдөлгүүр, хурдны хайрцаг, нэмэлт тоноглол зэрэг болно. Энэ 9 үзүүлэлтээс Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж гэсэн үзүүлэлтүүд дээр тохируулж хэрэглэсэн. Бусад үзүүлэлтүүд нь харьцуулж буй машинуудтай ижил байсан. Дээрх үзүүлэлтүүд дээр 1-5 хувь хүртэл тохируулга хийсэн. Тохируулга гэдэг нь 1-5 хувийг хооронд нь өсгөж, бууруулж тохируулж үздэг арга юм. Үнэлгээ хийж байх үеийн байдлаарх үнийг эхэлж гаргасан. Тэгэхэд 73.547.740 төгрөг байх тооцоо гаргасан. Тэгээд шинжээчид 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тогтоох даалгавар өгсөн учраас энэ үе дээр 2 төрлийн тохируулга хийж 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тодорхойлсон. Энэ нь болохоор 1 дүгээрт элэгдэлийн тохируулга, 2 дугаарт нь үнийн өөрчлөлтийн тохируулга хийсэн. Автомашин нь цаг хугацаа өнгөрөхөд элэгдэж, хорогдож байдаг энэ дээр 1.88 гэсэн кофицентээр тохируулсан. Автомашин нь импортоор орж ирдэг учраас 1.54 гэсэн кофицентээр тохируулга хийсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтийн хавсралт тайланд тодорхой тусгасан байгаа юм. Километр заалт гэдэг нь явсан тоо, хэмжээг харуулдаг. Энэ машины тухайд тухайн үнэлгээ хийж байх үед 120150 гэсэн заалттай байсан. АНУ-аас импортоор орж ирсэн машинуудын заалт нь Mile-аар хэмжигддэг. ЭНэ машины километр нь заалт гэдэг дээр тавьсан 120150 гэсэн нь Mile-ийн хэмжигдэхүүн юм. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг дээрээс тодорхой харагдаж байгаа болно. Харьцуулалт хийсэн 3 Лексус-570 маркийн машины явсан хэмжигдэхүүнүүд нь ижил болохоор үнэлгээнд нөлөөлөхгүй. Тухайн машины 1 жилд явсан гүйлтийг /километр, mile/ харьцуулалт хийсэн хөрөнгүүдийн 1 жилд явсан гүйлттэй харьцуулж 3-5 хувиар тохируулсан. Энэ нь бол үнэлгээний үр дүнд материаллаг нөлөө үзүүлэх үзүүлэлт биш юм...” гэсэн мэдүүлэг /36хх-150/,

- 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  /19хх-24-40/,

 

Шинжээч К.Хавалболотын “...миний гаргасан дүгнэлтэд дахин 30 жилээр сунгагдахад тухайн төслийн компани эсвэл хэн нэгэн хуулийн этгээд оролцогч болно. Ингэхдээ энэ нь ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой заалтыг зөрчөөд байгаа ...татварын хэмжээ буурах болон хөнгөлөлтүүд бий болбол төслийн компанийн татвар хамрагдахаар заасан нь шударга бус гэж үзэж байна.Хөрөнгө оруулалтын гэрээнд Санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх, Энержи Ресурсыг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй гэж заасан байгаа нь Монголын талд эрсдэл үүсгэнэ гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /19хх-44-45/,

 

- 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дахин шинжилгээний дүгнэлт /19хх-108-139/,

Шинжээч Б.Улаанхүүгийн “...гэрээ байгуулагдсан бол Монгол Улсын Засгийн газар болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс гэрээг хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч талд тавих хяналтын тогтолцоо нь тодорхойгүй, хязгаарлагдмал байдалтай гэрээ болох байсан байна гэж шинжээчдийн баг үзсэн. Мөн шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар зарим нэг хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Үүнд: Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулиудыг зөрчсөн, Татварын тухай хуульд заагаагүй зарим нэг зүйлийг гэрээнд тусгасан байсан. Ашигтай байдал нь төслийн үйл ажиллагаа тогтвортой байх, Төмөр замын тээврийг бий болгох, төмөр замын тээврийг бий болгосноор байгаль орчин, нийгэм эдийн засагт олон төрлийн нөлөөлөл бий болохоор байсан гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /36хх-153-154/,

 

Шинжээч Д.Сүхбаатарын “...Монгол Улстай байгуулах гэж байсан Хамтын ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Төмөр замын гэрээнд Японы талын оролцоо ор тас байхгүй болсон. Ганцхан заалт байгаа нь хэрвээ бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд борлуулах тохиолдолд Японы талтай “Энержи ресурс” ХХК хоёр хамтран охин компани байгуулж ажиллах ганцхан заалт байгаа юм. Шалгарсан “Энержи ресурс” ХХК нь хөрөнгө босгоод ашиггүй, үйл ажиллагаа нь алдагдалтай ажиллах тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг хөрөнгө оруулагчид дурын этгээдэд компанийн үйл ажиллагааг шилжүүлэх эрхтэй байгаа нь хэнд ч шилжүүлэх боломжтой байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Энержи ресурс” ХХК-ийн тавьсан асуудлуудыг богино хугацаанд үг дуугүй холбогдох шийдвэрүүдийг гаргаж өгөх, эрхийн хувьд хязгаарлагдмал болчхоод байгаа хортой нөлөө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /36хх-155-156/,

 

Шинжээч Х.Жаргалсайханы “...Шинжээч томилох тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газраас өгсөн өмнөх шинжээчдийн дүгнэлт, М.Эы шинжээчийн дүгнэлтэд өгсөн хариулт, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагаа гэрээ, Г.Батцэнгэлээс шинжээчийн дүгнэлтэд өгсөн хариулт, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үндэслэл, Толожекс" ХХК-ийн хийсэн техник эдийн засгийн үндэслэл зэрэг Авлигатай тэмцэх газраас гаргаж өгсөн бүх баримтуудтай танилцаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Энэ гэрээ хэрэгжсэн бол Монголын талд өгөх өгөөж бол тийм сайн биш. Хамтын ажиллагааны гэрээний хувьд төсөл хэрэгжүүлэгч компанийн талд их ашигтай гэрээ байсан. БНХАУ болон Монголын компаниуд гэрээ хэрэгжих үед хамтарсан компани байгуулаад тэр компанийн 51 хувийг дотоодын компани эзэмших тэр компани нь болохоор "Энержи ресурс" ХХК байсан. Тухайн төслөөс гарсан ашгийг төслийн компани эзэмшихээр заасан. Жилд 30 сая тонн нүүрс олборлоод Хамтын ажиллагааны төлбөр  гэдгээр  2-8  хувийг “Эрдэнэс тавантолгой" ХК-д өгөхөөр заасан боловч тухайн нүүрсний үнийн хэлбэлзлээс шалтгаалан өгөхөөр байсан. Энэ нөхцөл байдлуудаас харахад Монголын талд ашиг багатай гэрээ байсан. Төслийг хэрэгжүүлэх ямар ч компани байсан жилд олборлох нүүрсний хэмжээнээс хамаараад улсад төлөх татвар, төлбөрүүд бүгд төлөгдөнө. Ашиг багатай байна гэдгийн учир юу вэ гэхээр "Эрдэнэс Таван толгой" ХК бол зөвхөн хамтын ажиллагааны төлбөрөө авна. Наад төсөл хэрэгжүүлэгч  компани  бол  ашиглалтын  жилүүдэд  бий  болсон  бүтээн байгуулалтууд /Баяжуулах үйлдвэр/, өөр бусад байгууламжуудыг бий болгосон тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компанийн хөрөнгө болох байсан. Гэрээний эерэг талыг харж үзэх юм бол Чалкогийн өрийг төлөх, төмөр зам тавих, 30 жилийн дараа 51 хувийг Монголын талд өгнө гэсэн байсан. Би түрүүн хэлсэн жилд борлуулах нүүрсний хэмжээ тогтмол 30 сая тонн байхаар заасан бөгөөд энэ 30 тонн нүүрсийг борлуулсны татвар хураамж, нүүрс ашигласны төлбөр нь Монгол Улсад тогтмол төлөгдөнө. Мэргэжлийн хувьд хууль зөрчсөн эсэх талаар бид нар дүгнэлт өгөхгүй. Хууль зөрчсөн зүйл энэ дотор олдохгүй байна. Бид нар мэдэхгүй байна. Хууль зүйн хувьд дүгнэлт хийж чадахгүй. Өмнөх дүгнэлтийн 3 дахь хариулт үндэслэлтэй байна гэж шинжээчдийн бүрэлдэхүүн үзсэн. Тухайн үед "Энержи ресурс" ХХК-ийг солих эсэх нь эзэн шийдвэрлэх асуудал гэж бодож байна. Тэр компани 51 хувийг эзэмшиж байгаа болохоор солих асуудал яригдахгүй байх гэж бодож байна. Учир нь нэгэнт бий болсон хөрөнгийн 51 хувь төслийн компанийн ээр байгаа учир. Тухайн үед Монголын эдийн засгийн байдал хүнд байсан. Гэрээнээс зарим нэг өрийг төлөх гарцыг хайж үзсэн байсан. Ерөнхийд нь аваад үзэх юм бол Монголд ашигтай зүйл биш гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /36хх-157-158/,

 

Шинжээч С.Төгсжаргалын “...Хамтын ажиллагааны татвар гэж шинэ татвар бий болгосон хэсэгт хариулсан. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д дор дурьдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын их хурал, Татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан. 4.1.1-д хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь хэмжээг Хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу тогтворжуулах, 4.1.2-т чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах гэж заасан. Гэрээний төсөлд тусгагдсан Хамтын ажиллагааны төлбөр нь шинэ төрлийн татварыг бий болгох нөхцөлд хамаарахгүй байх тул уг төлбөрийг албан татвар гэж үзэхээргүй байна. Харин Иргэний хуульд тусгасан гэрээний зарчмаар талууд хамтран ажилласны хүрээнд бий болгож буй төлбөр гэж үзэхээр байна. Энэ бол дүгнэлтийн хариулт 3.5-д дэлгэрэнгүй тусгагдсан бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 2015 онд хийгдсэн байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан Улсын төсөвт төлөх 7 төрлийн, орон нутгийн төсөвт төлөх 6 төрлийн албан татвар төлөхөөр тусгасан байна. Гэрээний төсийн 3.6-д зааснаар Цанхийн тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт хийхтэй холбоотой бүх татварыг Эрдэнэс таван толгой ХК /шууд бусаар төслийн компани төлөх 3 төлбөрөөс бус төлөхөөр байна. Миний хариуцаж авсан прокурорын тавьсан асуултад гэрээний төсөл нь хүчин төгөлдөр эсэх тал дээр дүгнэлт хийхтэй холбогдолтой асуулт байгаагүй учраас хариулт өгөх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн хариултын 3.4 дээр гэрээний төсөл боловсруулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын орчин болон татварын хувь хэмжээг тогтворжуулахаар заасан байсан. Тус гэрээний төсөлд Хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулагч биш "Энержи ресурс майнинг" ХХК, "Юнайтад пауер" ХХК, "Ухаа худаг ус хангамж" ХХК, "Транс говь" ХХК -иудын татварын орчныг тогтворжуулахаар заасан байсан нь үндэслэлгүй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээний талууд хэсэгт гадаадын хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын Чайна Шинхуа Энержи компани лимитед, дотоодын хөрөнгө оруулагч "Энержи ресурс корпораци" ХХК, төслийн компани болох "Энержи ресурс" ХХК байхаар зааж эдгээрийг хамтад нь Гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч, төслийн компанийг цаашид хамтад хөрөнгө оруулагчид гэх гэж заасан байна. Үүнд дээрх "Энержи ресурус" ХХК-ийн 100 хувийн охин компаниудыг оруулахаар тусгаагүй учраас тэдгээр охин компаниудын татварын орчинг тогтворжуулах үндэслэлгүй гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /36хх-159-160/,

 

- Улсын Их Хурлын Даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүний 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт /35хх-143-188/,

 

- Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/355 дугаартай “хохирогч, иргэний нэхэмжлэгчээр шинэчлэн томилох тухай” албан бичиг /36хх-145/,

 

- Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/3681 дугаартай албан бичгээр тус яамны хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж , Ц.Цогзолмаа нарыг тус яамыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон албан бичиг /33хх-237/,

 

- ”ЕАС” ХХК-ийн “Таван толгой цахилгаан станц” төслийн нэгжтэй 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/1 дугаартай суудлын автомашин /Lexus-570/ Худалдах, Худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, холбогдох материал /24хх-18-23/,

 

- Монгол Улсын сайд М.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-3/129 дугаартай албан бичгээр Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас зөвшөөрөл хүссэн тухай албан бичиг  /2хх-106/,

 

- Эд зүйл /мэдээллийн сайтад/ үзлэг хийсэн тэмдэглэл \1хх-29\,

 

- Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай захирамж /ажлын хэсэг байгуулах тухай/, \1хх-62\,

 

- Сангийн сайд Ж.Эрдэнэбатад санал авах тухай “2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-3/72 дугаартай албан бичиг “Таван толгой төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай, тогтоолын төслүүдийг боловсруулан хүргүүлж байна” гэх \1хх-116\,

 

- Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” /2хх-74-75/,

 

- Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн албан бичиг /2015-04-23-ний өдрийн ЗГ-1/72/  /2хх-101/,

- Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №28 дугаартай захирамж “Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай”  /2хх-103-105/,

 

- Монгол Улсын сайд М.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-3/129 дугаартай албан бичгээр Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас зөвшөөрөл хүсэх тухай,   /2хх-110-115/,

 

- Эрдэнэс таван толгой ХК болон Энержи ресурс ХХК, Энержи ресурс корпораци ХХК, Чайна Шинхуа Энержи компани Лимитэд-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ /2хх-123-148/,

 

- Монгол Улсын Засгийн газар болон Энержи ресурс ХХК, Энержи ресурс корпораци ХХК, Чайна Шинхуа Энержи компани Лимитэд-ийн хооронд байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх концессын гэрээ /2хх-150-225/,

 

- Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон  Эрдэнэс таван толгой хувьцаат компани, Энержи ресурс ХХК, Энержи ресурс корпораци ХХК, Чайна Шинхуа Энержи компани Лимитэд-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ /7-ХХ-ийн 21-111/,

 

- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэвт 2019-02-01-ний өдрийн №06/1082 дугаартай албан бичгээр “тусгай мэдлэг бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан нарыг томилуулах” тухай албан бичиг, хариу тоот, /19хх-15-20/,

 

- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, “Энхбаярын Энх-Амарыг эдийн засаг, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар” /34хх-41/,

 

- Монгол Улсын Эрчим хүчний яам “Таван толгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Эы 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  №8 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, “Энхбаярын Энх-Амарыг Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар” /34хх-42/,

 

- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд  томилох тухай” тушаал“...төслийн нэгжийн захирал М.Э нь өөр ажилд шилжин томилогдсон холбогдуулан...” /34хх-45/,

 

- Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №586 дугаартай “Автомашины хөдөлгүүрийн багтаамж, үнийн дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоол /34хх-51-52/,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нэр бүхий иргэдийн Иргэний үнэмлэхийн лавлагаанууд /34хх-239-250/,

 

- Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайханы 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3664 дугаартай “Нэр шилжүүлэх тухай” Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг /34хх-24/,

 

- Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/281 дугаартай Монгол Улсын Сайд М.Эд хүргүүлсэн албан бичиг, /35хх-227/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, телевизийн нэвтрүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /36хх-138-144/,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /34хх-239/, оршин суугаа газрын тодорхойлолт /35хх-1/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /36хх-214/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /36хх-215-216/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Учир нь: Прокурор яллах дүгнэлтэдээ шүүгдэгч М.Эд холбогдох дээрх үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн гэсэн атлаа Ц.Элбэгдорж нь энэ гэмт хэрэгт яаж дэмжлэг үзүүлсэн, М.Э нь яаж гүйцэтгэснийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тэд уг гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсоныг хангалттай шалгаж тогтоогоогүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн гүйцэт нотолж ирүүлээгүй байх тул энэхүү үйлдлийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч М.Э нь Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээр дурьдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нямдорж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цогзолмаа, гэрч О.Амарсайхан, Э.Энх-Амар, Д.Отгонцэцэг, Я.Батсуурь, Н.Алгаа, Д.Ганбат, П.Батсайхан, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, А.Батаа, Л.Сэлэнгэ, Б.Туул,  А.Гансүх нарын мэдүүлгүүд,

- “Гэрэгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Лексис-570 маркийн 70-02 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 75.000.000 төгрөг гэж тооцоолов...”/35хх-4-13/,

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,

2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дахин шинжилгээний дүгнэлт, 

Шинжээч Д.Ганбаатар, К.Хавалболот, Б.Улаанхүү, Д.Сүхбаатар, Х.Жаргалсайхан, С.Төгсжаргал нарын мэдүүлгүүд,

”ЕАС” ХХК-ийн “Таван толгой цахилгаан станц” төслийн нэгжтэй 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/1 дугаартай суудлын автомашин /Lexus-570/ Худалдах, Худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, холбогдох материал,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай захирамж /ажлын хэсэг байгуулах тухай/,

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай”,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн албан бичиг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №28 дугаартай захирамж “Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай”,

“Эрдэнэс таван толгой” ХК болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, “Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ,

Монгол Улсын Засгийн газар болон “Энержи ресурс ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, “Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх концессын гэрээ,

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон  “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, ”Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ,

Монгол Улсын Эрчим хүчний яам “Таван толгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Эы 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  №8 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, “Энхбаярын Энх-Амарыг Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар”,

Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/281 дугаартай Монгол Улсын Сайд М.Эд хүргүүлсэн албан бичиг,

Улсын Их Хурлын Даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүний 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийн “...16.1 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын Гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

16.2 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар зарласан Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан "Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна" гэж заасан заалт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг төрийн өмчит "МТЗ" компанид олгох Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 тогтоол, "МТЗ" ХК-д төмөр замын суурь бүтцийн концесс олгосон 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус зөрчиж байна.

16.3 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ,Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй.үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.

16.4"Эрдэнэс Тавантолгой" ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж
байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй.Энэ талаархи зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоол гарган "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах" үүргийг Засгийн Газар өгснийг биелүүлээгүй байна.

Мөн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаас гаргасан 04/03 дугаар Зөвлөмжийн 4 дэх заалтаар "Монгол улсын иргэдэд олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах" үүргийг Засгийн газарт өгсөн нь хэрэгжээгүй байна.

16.5 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад Гэрээнд тусгаагүй. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол улсад ашиггүй байгаа нь"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, тус компанийн үнэ цэнийг бууруулж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.

16.6 Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан Консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ Улсын Их Хурлын 2008 оны12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг мөрдөөгүй,түүнийг хэрэгжүүлээгүй байна.

16.7 Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө
оруулалтын гэрээ, төмөр замын концессын Гэрээ нь Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна.

16.8     Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол улсад эдийн засгийн үр өгөөж багатай,Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 04/03дугаар зөвлөмжүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны
өдрийн 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус
зөрчиж байна.

16.9 Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 18-
ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан "улс төрийн албан тушаалтныг
хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгуй байх" заалтыг Засгийн газар зөрчиж улстөрийн албан тушаалтан Монгол улсын сайд М.Эаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улстөрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын 1дүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан "гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах" гэснийг зөрчсөн байна.

Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч Консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй байна. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц, үйл ажиллагааны дүрэм журмыг судлах, гэрээнд буй нарийн тодруулах, тухайн гадаадын хөрөнгө оруулагчийн харьяалдаг улстай Монгол Улс байгуулсан олон улсын гэрээнүүд төсөлд хэрхэн нөлөөлөхөд дүгнэлт хийх гэх мэт дан ганц төрийн албан хаагчдын хийх боломжгүй олон асуудлыг орхигдуулжээ.

16.10 Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.4-т "... орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх" гэж заасан атал Засгийн газар зөвхөн Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэж Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлд шинээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлээгүй байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг орхигдуулсан байна.

16.11 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэл зөрчигдөж сонирхлын зөрчилтэй компани уралдаант шалгаруулалтад шалгаруулсан байна. Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд үлдсэн 6 компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан атал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, "Энержи Ресурс Корпораци" XXK, түүний охин компани болох "Энержи Ресурс" ХХК-ийг шалгаруулсан байна.

16.12 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших "Энержи Ресурс Корпораци" нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших "Чайна Шинхуа Энержи" компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтанд орж байна.

16.13 Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа "Энержи Ресурс Корпораци"-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын "ММС" компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон "ММС" компанийн хувьд "Тавантолгой" ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна.

16.14 Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо ЭР-ийн Ухаа худгийн уурхайд оруулсан ЭР-ийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум доллар тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томьёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл ЭР-ийг эзэмшдэг толгой компани "ММС" нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт 1 тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг "ММС"-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна.

16.15 Хөрөнгө оруулалтын Гэрээний заалтуудаас харахад ЭР нь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амалж байгаа 4 орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэжлүүлэн цувуулж хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.

16.16 ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг ЭТТ-д зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой юм.

16.17 Хөрөнгө оруулалтын Гэрээний 8.4 (с)-ийн (ii) болон (с!)-ийн (vi)-fl зааснаар Санхүүжүүлэгч нь Гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, ЭР-ийг Гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад эхнээсээ Гэрээнд ингэж бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохицуулалт тусгаж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд ЭР нь Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзэж байна.

16.18 Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь Гадаад хэргийн яамаар хянагдаагүй, албан ёсны орчуулга хийгдээгүй гэрээний төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Гадаад хэргийн яам албан ёсоор орчуулгыг нь хянаж, Улсын Их Хуралд өргөн барьсныг тэмдэглэх нь зүйтэй.

16.19 Уул уурхайн томоохон төслийн асуудлаар Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ бүр ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй нь цагийн шалгуураар тодорхой болдог, улмаар тухайн үед ажил хариуцаж гэрээ байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болдог буруу жишиг Тавантолгойн гэрээний төсөл боловсруулах явцад ч давтагджээ.

 

Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.

 

Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.

 

16.20 Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үүрэг хүлээх нь зүйтэй байна.

16.21 Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж Ажлын хэсгээс дүгнэж байна.

 

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол хүчингүй болсноор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг хангагдах болно. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол хүчингүй болсноор 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд багтсан 6 компанийг дахин хууль, тогтоомжид нийцүүлэн сонгох боломж нээлттэй хэвээр үлдэх бөгөөд Улсын Их Хурлаас шинээр батлах тогтоолд нийцүүлэн Засгийн газар уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэн явуулж богино хугацаанд дуусгах боломжтой.

 

6.22 Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр
тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь
заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой....” гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч М.Эы Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг болон түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

мөн түүний Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.Шүүгдэгч М.Э-ны үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим болон эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан шүүгдэгч М.Э “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна. 

Прокуророос шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэхдээ тухайн гэмт хэргийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинж “...их хэмжээний хохирол учруулсан...”-ийг “...2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг болон түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн улмаас...” гэх гэмт хэрэгт зүйлчилсэн байна.

            Хэдийгээр шүүгдэгч М.Э тус тусдаа нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдлүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу хууль зүйн хувьд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Нөгөөтэйгүүр Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад “зүйлийн доторх хэсэг”, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт “Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно” гэж тус тус зааснаар аливаа хуулийн зүйл, хэсэг хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, бие даасан утга санааг илэрхийлэхгүй байхаар зохицуулан хуульчилсан болохыг тэмдэглэж байна.

Дээрх байдлаас дүгнэвэл прокуророос шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдал нь дээрдэж байна гэж үзлээ.

Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлийн “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш ...эрхтэй”,  11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэсэнтэй нийцэх юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэхүү конвенцийн хэрэгжүүлэх зорилгод, түүнд дурьдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ төрийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй” гэж заасан нь гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй байхаар тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд уг ойлголтыг бататган хуульчилсан болно.

Энэхүү гэмт үйлдэл нь албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх, онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн явуулах, зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэх, эсхүл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Э нь Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосноор Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах хэвийн үйл ажиллагаа алдагдсан, нээлттэй зарласан тохиолдолд уг үйл ажиллагаанд оролцох бусад этгээдийн боломжийг алдагдуулсан, зөвхөн нэг этгээдтэй гэрээ хийх замаар түүний ашиг сонирхлыг гүйцэтгүүлэхээр өргөн мэдүүлснээс болж хууль ёсны гэрээ өдийг хүртэл байгуулагдаагүй, тухайн үйл ажиллагаа тасалдсан нь албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэгт тооцно.   

Иймээс шүүгдэгч М.Э-ны өмгөөлөгч нарын “...“Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон М.Эы үйлдэлд хохирол учраагүй, уг гэрээ байгуулагдаагүй тул гэмт хэрэг биш...” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Үүнээс гадна шүүгдэгч М.Э Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “...нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулалгүй, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлтэй гэрээний төсөл боловсруулсныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгохыг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн атлаа тухайн үйл ажиллагааг дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлтэй гэрээний төсөл боловсруулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Эы Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учирч тус байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учирсан байна.

Улсын яллагчаас автомашины үнэлгээгээр 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэнтэй нийцсэн болно.

Харин тухайн үедээ автомашин нь 75.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 130.000.000 төгрөгөөр авсан нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, Эрчим хүчний яаманд 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул М.Эаас 55.000.000 төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухайн үед 115.000.000 төгрөгөөс 125.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл журмын дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж шүүхээс үнэлэх боломжгүйгээс гадна прокуророос уг гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч М.Э өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг худалдан авсан гэрээний үнэ болох 130.000.000 төгрөгөөр тооцож ирүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 14.809.900 төгрөг мөн адил шүүгдэгч М.Эаас гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

3.Шүүгдэгч М.Эы үйлдсэн гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Шүүгдэгч М.Эы Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

Мөн шүүгдэгч М.Эы Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт нь шинээр тоолно” гэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулна тооцно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг зааж өгсөн байна.

Энэ заалтаас харахад М.Эы үйлдсэн сүүлчийн үйлдэл нь Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулан ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн байна.

Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг зөвхөн 2015 оны хуулиар зохицуулсан шинэ ойлголт биш бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2-т мөн адил заасан байгааг дурьдах нь зүйтэй.

Ийм учраас М.Эд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс тооцогдохоор байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд хамаарахгүй юм.

 

4.Хууль буцаан хэрэглэх ойлголтын талаар:

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх ойлголтууд хууль зүйн хувьд өөр өөр ойлголт бөгөөд тэдгээрийг шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ хууль, шударга ёсны болон гэм буруугийн зарчмуудыг зайлшгүй дагаж мөрдөгдөх ёстой.

Шинэ Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсныг хууль тогтоогчоос өмнөх хуулиар гэмт хэрэгт тооцож байсан нийгэмд аюултай гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгосон байхыг шаарддаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдэг нь ялын төрөл нэмэгдсэн, хэмжээ хөнгөрсөн, хариуцлага эсхүл шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм.

Харин ял шийтгэлийг хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд доод хугацаа, хэмжээг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн төрлийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан, хөнгөн шийтгэл сонгож хэрэглэх боломжтой буюу сонгох санкцийг тогтоосон хуулийг ойлгодог.

2002 оны Эрүүгийн хуульд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хэтрүүлэх гэмт хэргийг тус тусд нь гэмт хэрэгт тооцохоор заасан байжээ.

Төрийн алба, түүний албан тушаалтны эрх зүйн байдлыг хууль, дүрэм, журмаар нарийвчлан тогтоож зөвхөн тэр хэмжээ хязгаарын дотор эрх мэдлээ хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Энэхүү эрх хэмжээгээ илтэд хэтрүүлэн дур зоргоороо авирлах, бүрэн эрхээсээ хэтэрсэн үйлдэл хийсэн, бусад албан тушаалтанд хамаарах асуудлыг шийдсэн, үйл ажиллагаа явуулах онцгой нөхцөл бүрдээгүй байхад түүнийг хэрэгжүүлсэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаараа шийдвэрлэсэн гэх  мэт үйлдлийг албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үздэг байсан.

2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч М.Эы Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл нь албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн,  

харин түүний Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг болон түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус тооцогдохоор байна.

Эдгээр байдлаас дүгнэвэл 2002 оны Эрүүгийн хуулиар М.Эыг нийлмэл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэмт хэрэг тус бурт нь ял оногдуулахаар байна.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хэтрүүлэх гэмт хэргийг нэгтгэн, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл болгосон, тухайн зүйлийн 2 дахь хэсэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл нэмэгдсэн тул прокуророос шүүгдэгч М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

5.Шүүгдэгч М.Эд оногдуулах эрүүгийн хариуцлага болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн талаар маргасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар М.Э-ны цагдан хоригдсон 15 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2.Прокуророос шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Эд оногдуулсан эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э-ны цагдан хоригдсон 15 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Э-аас 55.000.000 төгрөгийг гаргуулж Эрчим хүчний яаманд олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 14.809.900 төгрөгийг шүүгдэгч М.Э-аас гаргуулж Улсын орлого болгосугай.  

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч М.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.БАТСАЙХАН

 

                                                                                                Д.ДАРЬСҮРЭН