| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00718/и |
| Дугаар | 760 |
| Огноо | 2016-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 760
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай Хас банкны,
Б.Энхтөрийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Энхтөр нь тус банкнаас 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэйгээр, Toyota IST маркийн УВА 39-66 улсын дугаартай суудлын автомашин худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатайгар буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1250010742 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 6 дугаар багийн 6-16 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Түүний ах, дүү хамаатан садангийн хүмүүс нь түүний хаана оршин сууж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй байгаа. Харин эцэг, эх нь Б.Энхтөрийг явснаас хойш 2 сарын дараа хашаа байшингаа зараад Улаанбаатар хот руу шилжсэн байгаа. Одоо Б.Энхтөрийн шилжилт хөдөлгөөний талаар ямар нэгэн баримт, мэдээлэл олдохгүй байгаа. Мөн тэрээр зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-т заасан зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байна. Зээлдэгч Б.Энхтөр нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, байгаа хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкнаас Б.Энхтөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Энхтөр нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хас банктай 1250010742 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан, 4.000.000 төгрөгийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатайгаар буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан байх ба тэрээр зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа нь зээлийн гэрээ болон дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Б.Энхтөрийн иргэний үнэмлэхэд түүнийг Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 6-16 тоотод оршин суудаг хэмээн тэмдэглэгдсэн байх боловч уг хаягтаа оршин суудаггүй, 2015 оны 7 дугаар сараас хойш уг хаягтаа оршин суугаагүй болох нь Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1275 тоот тодорхололт, Зээлдэгчийн хяналтын хуудас-т тэмдэглэгдсэн байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Б.Энхтөрийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ88101812, Галууд овогтой Баатаржавын Энхтөрийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 1.800 /нэг мянга найман зуу/төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ88101812, Галууд овогтой Баатаржавын Энхтөрийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Энхтөрийгэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 1.800 /нэг мянга найман зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
4. Шийдвэрийн нэг хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА