Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 0169

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.Э

Хохирогч Г.Б

Шүүгдэгч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Э нь согтуурсан үедээ, 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Г.Б-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн хувьд маргахгүй, торгуулийн арга хэмжээ авахуулмаар байна. Ажил хийж чадахгүй болохоор 3 хүүхэд минь хэцүү байдалд орно. Одоо блокны цехэд ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 02 сарын 26-ны өдөр би найзтайгаа утсаар ярьж Л.Э ахын гэрт очсон. Гэрт нь архи ууж бид нар юм ярьж суусан. Тэгээд “Л.Э ахыг согтхоороо тавьтаргүй зантай болдог явъя” гэж хамт байсан хүмүүс хэлээд байсан. Гэрээс нь гартал хамт байсан хүмүүс явчихсан би ганцаараа үлдсэн байсан. У эгч манайд орж цай ууя гэж хэлсэн болохоор нь У эгчийн гэрт байгаа гэж бодоод гэрт нь орсон. Ороход Л.Э ахын эхнэр нь У эгчтэй юм яриад сууж байсан. Тэгээд араас Л.Э ах орж ирээд учир зүггүй миний хамар луу мөргөсөн. Би хамраа дараад суухад сандлаар цохисон. Хамрын хагалгааны төлбөр 740.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 200.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 26-ны өдөр У эгчийнд ороод сууж байтал Э ах орж ирээд эхнэр рүүгээ муу залуу банди нартай явалдах нь уу гичий минь гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Э ахад сандал тавьж өгөх гээд боссон чинь миний хамар руу мөргөхөөр нь би хамраа дараад тонгойсон чинь миний толгойн ар хэсэг рүү модон сандлаар цохисон. Тухайн үед би газар унаад хэсэг ухаан балартсан. Энэ үед миний дээрээс эвдэрсэн сандлын хөлөөр цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 10-11 хуудас/

-Гэрч Л.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э манайд орж ирээд Баттулгыг сандлаар нуруу руу нь цохисон чинь Б сууж байсан сандлаасаа унасан. Тухайн үед сандал нь эвдэрсэн ба Э сандлын хөлөөр толгой руу нь 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 14 хуудас/

Гэрч Ү.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...”Би У эгчийнд ороод юм яриад сууж байтал Б гаднаас орж ирээд суусан ба араас нь манай нөхөр Э орж ирээд чи ямар зэвүүн юм бэ? гээд толгой руу нь цохих шиг болсон. Энэ үед Б доошоо толгойгоо дараад хэвтсэн. Э Б-ын сууж байсан сандлаар толгой руу нь цохисон чинь сандал нь эвдэрсэн. Э сандлых нь хөлийг аваад Б-ын нуруу руу нь 1-2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх 15-16 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 231 дугаартай: Хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хуйханд язарсан шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Тархи доргилт хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх 20-21 хуудас/

Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б бид 2 маргалдсан, Б, У эгчийнх рүү гүйгээд орчихоор нь араас нь ороод сандлаар толгой руу нь цохиж унагаагаад нуруу руу нь 2-3 удаа цохисон. Б-г эхлээд толгой руу нь сандлаар цохисон чинь сандал нь эвдэрсэн. Сандлын хөлөөр нуруу руу нь 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 68-69 хуудас/

      Л.Э яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 67, 68-69 хуудас/

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 хуудас/ зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хохирогч хохирол төлбөр 500.000 төгрөг нэхэмжилсэнийг гаргуулах хууль зүйн үндэстэй байна.  Нийтэд тустай ажил хийлгэх ял нь өдөрт 8 цагаас ихгүй хугацаагаар эрхэлдэг. Ажлаа хийгээд ялаа эдлээд зохицуулаад явах боломжтой гэж бодож байна. Зөвхөн ажил эрхэлдэг гэх үндэслэлээр уг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Л.Э нь согтуурсан үедээ Г.Б сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ маргахгүй байна. Ял шийтгэл оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчоос уучлалт гуйж хохирол 200.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч иргэний нэхэмжлэлээ шүүхэд албан ёсоор гаргавал нэхэмжлэх эрхтэй. Хохирогч зөвхөн хувийн эмнэлгийн тодорхойлолтоор эмчилгээний зардал ийм болно гээд байгаа боловч бодитой хохирлын баримт байхгүй байна. Хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Л.Э-д ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Мэргэжилгүй, бичиг үсэг муу мэддэг. Блокны үйлдвэрт ажилладаг. Уг үйлдвэр нь хар бор ажил хийдэг. Тогтмол цалин мөнгөө авч байгаа, ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзаж ажил хийх нөхцөл боломжоор нь хангаж 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч  Л.Э нь согтуурсан үедээ, 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 12-09 тоотод Г.Б-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнгэм буруугийн хувьд маргахгүй ” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... араас Л.Э ах орж ирээд учир зүггүй миний хамар луу мөргөсөн. Би хамраа дараад суухад сандлаар цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Л.У, Ү.М нарын мэдүүлэг, 2020 оны 03 сарын 02-ны өдрийнхохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хуйханд язарсан шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт” үүссэнийг тогтоосон 231 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 740.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэж байх ба хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрллээ.

  Шүүгдэгч хохиролд 200.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Шүүгдэгч Л.Э хохирол төлбөр төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.