Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

 

  2020        06           08                                2020/ШЦТ/1073

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

           улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

           насан хүрээгүй хохирогч Б.Тэлмэнтэс, түүний хууль ёсны төлөөлөгч П.Буяндэлгэр,

          шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч С.Соронзонболд /2741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Зт холбогдох эрүүгийн 2006 00000 1212 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Г.З, Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59-58 оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.З нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 59 дүгээр байрны орцонд иргэн Б.Тэлмэнтэсийг шатны уруу түлхэн унагаж, улмаар эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.З нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 59 дүгээр байрны орцонд иргэн Б.Тэлмэнтэсийг шатны уруу түлхэн унагаж, улмаар эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.З гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 300,000 төгрөг төлсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2.  Насанд хүрээгүй гэрч Э.Энххүслэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ангийн хүүхдүүдтэйгээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны орцонд орж, 12 дугаар давхарт юм яриад сууж байхад оршин суугч бололтой нэг ах гарч ирээд бид нарыг “явцгаа энд тамхи татаад байдаг биздээ” гэхээр нь бид нар “тамхи татаагүй бид нар зүгээр найз нартайгаа уулзаад байж байна” гэхэд “та нар газ хүртэл татдаг биздээ” гээд түүнээс болж бид нар уг ахтай хэрэлдсэн. Тэгтэл Тэлмэнтэс бид нарын урд байхад уг хүн явцгаа гэхэд Тэлмэнтэс “та яагаад байгаа юм бэ? Бид нар чимээгүй байж байя” гэхэд нөгөө ах “та нар явцгаа” гээд Тэлмэнгийн цээж рүү түлхтэл Тэлмэнтэс хойшоо газарт унасан. Унахдаа гараа дарж унаад толгойгоороо хана мөргөсөн.” гэх мэдүүлэг[2],

 

ЫШУҮЗ

<бзз_э'

ШДСЭН -2

 

3. Насанд хүрээгүй гэрч М.Уянгын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчим ангийн хүүхдүүдтэйгээ манай 59 дүгээр байрны 12 давхарт гараад юм яриад сууж байхад 12 давхрын 58 тоотоос нэг ах гарч ирээд “та нар орцонд тамхи татдаг, шүлсээ хаядаг, цаас асаагаад шатаадаг” гээд загнаад байхаар нь Тэлмэнтэс “бид нар тэгдэггүй шүү дээ” гэхэд уг хүн “та нар намайг гарч ирэх болгонд байж байдаг биз дээ” гээд маргалдсан. Тэгээд шатан дээр зогсоод маргалдаж байхад нөгөө ах Тэлмэнтэсийг түлхтэл Тэлмэнтэс шатны уруу толгойгоороо унасан” гэх мэдүүлэг[3],

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №5304 дугаатай актын Дүгнэлт хэсэгт: “...Б.Тэлмэнтэсийн баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Б.Тэлмэнтэсийн биед учирсан баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Харин тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[4],

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Тэлмэнтэсийн  2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 12 дугаар давхарт байдаг найз Уянгын гэрт очихоор Дөлгөөн, Энххүслэн, Хүслэн бид дөрөв очиж уулзахаар явахдаа тухайн байрны Уянгаатай тааралдаад орцны шатан дээр суугаад 20-30 минут болсон бөгөөд бид нар хоорондоо ойр зуурын юм яриад байж байсан. Гэтэл тухайн байрны 98 тоотоос үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн бөгөөд бид нарыг орцонд шээж, бааж, тамхи татдаг гээд гүтгээд байхаар нь би тухайн үл таних эрэгтэй хүнтэй маргалдсан ба шатан дээр зогсож байтал үл таних эрэгтэй хүн гараараа миний цээж хэсэгт түлхэх үед би хойшоо шат руу өнхөрч унасан бөгөөд миний толгой зулгарч, баруун гар хугарсан...” гэх мэдүүлэг[5],

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Тэлмэнтэсийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 59 дүгээр байрны орцны 12 давхарт найзуудтайгаа байж байхад уг байрны оршин суугч гэх үл таних ах гарч ирээд орцонд шээж, бааж, тамхи татлаа гэхээр нь би уг ахтай хэрэлдсэн. Тэгтэл тэр ах барагтайхан байгаараа гээд миний цээж рүү түлхэхэд би хойшоо саваад шатны уруу унасан.” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Г.Зын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн үед манай орцонд хүүхдүүд шуугилдаад байхаар нь би гэрээсээ гарсан. Гараад хохирогч Тэлмэнтэс гэх хүүхдэд орцонд орж ирсэн хүүхдүүд хог, нус, шүлсээ хаяад байдаг гэж хэлсэн. Гэтэл Тэлмэнтэс гэдэг хүүхэд гэнэт миний хоёр гарны шуунаас бариад авахаар нь би тавиулах гээд гараа татахад уг хүүхэд шатан дээр буруу хараад зогсож байснаа доошоо хагас суусан байдалтай 3-4 шат буугаад гараараа хажуу талын ханыг түших гэж байгаад хий дараад хананы доголтой хэсгийг толгойгоороо мөргөсөн. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал байхгүй. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг[7],

8. Г.Зын иргэний үнэмлэхний лавлагаа[8], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9],

9. Насанд хүрээгүй хохирогч Б.Тэлмэнтэс, түүний хууль ёсны төлөөлөгч П.Буяндэлгэр, шүүгдэгч Г.З нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.З гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 300,000 төгрөг авсан, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Г.Зт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

            Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.Зт анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.Зт анхааруулсугай.

           5. Шүүгдэгч Г.З нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шүүгдэгч Г.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 30 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 45, 47 дугаар тал