Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 386

 

 

                                                           

 

 

                                                                                        

   

2020        05          19                                2020/ШЦТ/386

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еөншөөбү овогт Самдангийн От холбогдох эрүүгийн 2003 00176 0128 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 10-125 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Еөншөөбү овогт Самдангийн О /РД:_______/,

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Бөөрөнхий хуушуур” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн зүүн замд 81-70 УНП улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Эрхэмбаярыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин дээрхи зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед хамтран амьдрагч Сугарсүрэнг 2 хүүхдийнх нь хамт Жигжидийн зусланд хүргэж өгөх гээд Сугарсүрэнгийн эзэмшлийн “Т.Приус” маркийн 81-70 УНП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд Жигжидийн зусланд байх Сугарсүрэнгийн хүргэнийд очоод тэндээ хэсэг байж байгаад 22 цагийн үед би Сугарсүрэнг хүргэнийд нь үлдээгээд хүргэн Очироогийн хотод байдаг гэр болох 25-р эмийн сан руу явах гээд гарсан юм. Тэгээд хот руу орох гээд Жигжидийн зуслангийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан “Тэс” гэсэн шатахуун түгээх станцын харалдаа замаар замын 1-р эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байхад зам дээр нэг хүн зогсож байгаа юм шиг харагдахаар нь тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод хаалгаа онгойлгоод харсан чинь нэг хүн хэвтэж байхаар нь айгаад тэр чигээрээ яваад өгсөн юм. Тэгээд явсаар байгаад 25-р эмийн сан дээр Сугарсүрэнгийн хүргэн Очироогийн байрны гадаа очиж зогсоод машинаа хучиж орхиод нөгөө айлдаа ороод хоносон. Тэгээд өглөө нь Сугарсүрэн рүү залгаад хот руу орох гэж яваад хүн шүргэсэн талаараа хэлсэн. Удалгүй Сугарсүрэнгийн өөр нэг хүргэн Гантөмөр над руу залгаад цагдаагаас залгаад байна та яриадах гэхээр нь би залгаад ярьсан чинь наанаа байж бай гээд өглөө 10 цагийн үед над дээр ирээд машиныг ачаад намайг аваад цагдаагийн газар руу аваад явсан ...” гэх /1-р хх-ийн 246-249х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 03-09х, 11- 12х, 22-23х, 31-36х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-х хх-ийн 14-20х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн төрсөн дүү. Миний ах хагалгаанд орсноос хойш 35 хоног ухаангүй байж байгаад нас барсан. Би 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулах зан үйлийн зардал, эмчилгээний зардалд нийт 10,000,000 төгрөг авсан. Одоо сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би шүүгдэгчийг хөгжлийн бэрхшээлтэй тул өрөвдөж байна. Гомдол саналгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө над руу гэмтлийн эмнэлэгээс яриад ах Эрдэнэбаяр зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Манай ах Эрдэнэбаяр нь эхнэр хүүхэд байхгүй ээжтэй хамт амьдарч байгаад ээжийг нас барсны дараа надтай хамт амьдардаг болсон. Манай ээж нас бараад 10 гаруй жил болж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим тамхи авна гээд гэрээсээ гарсан. Манайх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-07-159 тоотод байдаг юм. Тэгээд тэр орой гэртээ ирж хоноогүй болохоор нь гайхаад байж байтал өглөө осолд орсон талаар мэдсэн. Гавлын яс нь заадлаараа салчихсан их цус хуралттай одоо болтол ухаан ороогүй гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа. 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эмч надтай уулзаад танай ах ухаан орохгүйнээ тархи бүхэлдээ үхжиж байна ухаан орохгүй болох нь ойлгомжтой байна гэртээ аваад гарах уу, дээшээ тасагт хэвтүүлэх үү гэхээр нь бид нар гэртээ аваад гаръя гээд гарсан. Осол гарсан өдөр гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд ороод тэрнээс хойш огт ухаан орохгүй байсаар гэртээ гараад 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсан...” гэх /1-р хх-ийн 41-43х/,

Иргэний хариуцагч Ц.Сугарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний эзэмшилд Т.Приус маркийн 81-70 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. 2019 онд худалдан авч байсан. С.Оыг танина. Миний хамтран амьдрагч байгаа юм. Манай охиных Жигжид зусланд байдаг тэгээд осол гарсан өдөр охин дээрээ очих гээд От машинаа бариулаад 17 цагийн орчим очсон. Тэндээ байж байгаад нэлээн орой 23 цагийн орчим Шар хаданд байдаг хүүхэд дээрээ очно гээд миний машиныг аваад гарсан. Тэгээд маргааш өглөө нь над руу яриад өчигдөр орой буцаж яваад хүн мөргөчихсөн. Тэгээд айгаад хэсэг зогсож байгаад явчихсан гэхээр нь би хүнээ аваад явахгүй яасан юм бэ гэж хэлсэн...” гэх /1-р хх-ийн 124-125х/,

Гэрч Э.Оч-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад 48-93 УБӨ улсын дугаартай автомашинтайгаа эхнэр Одгэрэлийн хамт зусланд агаарт гарах гээд Яргайт руу явдаг замд “Тэс” шатахуун түгээх газар өнгөрөөд явж байхад замын эсрэг талд хот руу явах замд явган хүний зам дээр хэвтэж байгааг би эхлээд хараад зогссон юм. Тэгээд хүн үү үгүй юу гэж харсан чинь тэр хүн доошоо хараад хөдлөөд байхаар нь осгочиж магадгүй гээд 102-т эхнэрийн 96676566 дугаарын утаснаас зам дээр хүн хэвтэж байгаа талаар дуудлага өгсөн юм. Тухайн үед амьд байгаа юм чинь цагдаа ирчих байх гэж бодоод хойшоо зуслан тал руу хөдлөөд явж байсан чинь цагдаагийн алаг тэрэг байхаар нь очоод хэлтэл чамайг Отгонбаатар гэдэг үү дуудлагыг чинь авлаа гэхээр нь би хамт тэр хүний хэвтэж байсан газрыг нь зааж өгөөд очсон чинь тэр хүний ойр орчимд автомашины толь болон толины гэр харагдаж байсан. Тэр хүн эрэгтэй хүн байсан, тэгэхээр нь авто осол юм байна гэж бодсон”  гэх /1-р хх-ийн 132х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3069 дугаартай дүгнэлтэд:

Л.Эрхэмбаярын зүүн зулайн ар хэсэгт гавлын хөндий рүү 0.3 см гүн цөмөрсөн зөрүү үүсгэсэн хугарал, уг хугарлаас доош дагзны хэсэгт салаалан зүүн лямбда хэлбэрийн заадас даган зүүн хөхлсөг сэртэн хүрсэн, нэг салаа нь дагзны төвгөрөөр дайран гавлын арын хонхорын баруун хэсэгт дагзны том нүхний баруун амсар хүрсэн нийлмэл хугарал, зүүн зулай, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр дух, чамархай, дунд тархи, гүүрний эдийн цусархаг няцрал, баруун хажуу ховдол, 3,4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /1-р хх-ийн 164-195х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 758 дугаартай дүгнэлтэд:

Талийгаачид зүүн зулайн салаалсан, сацны шугаман хугарал, дагзны зүүн духны дэлбэнгийн уйланхай, дух, чамархайн дэлбэнгийн шимэгдэж буй няцралт тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, мөргөх цохигдох үед үүснэ.

Талийгаач нь гавал тархины гэмтлийн алсын хүндрэл болох уушигны хатгаа, гуурсан хоолойн идээт үрэвсэлийн улмаас нас баржээ гэх / 2-р хх-ийн 94-95х/,

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай “...Жолооч Самдан овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалт мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Эрхэмбаярыг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцсогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчсөн байх үндэстэй байна. Явган зорчигч Лхагва овогтой Эрхэмбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 203-204х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.О нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Бөөрөнхий хуушуур” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн зүүн замд 81-70 УНП улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Эрхэмбаярыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин дээрхи зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар оногдуулсан 240 цаг нийтэд тусгай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн нийт 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь амь хохирогчийн эмчилгээний болон оршуулах зан үйлд нийт 10,000,000 төгрөг ирүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Оршуулах зан үйлийн зардал, эмчилгээний зардалд нийт 10,000,000 төгрөг авсан ...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Еөншөөбү овогт Самдангийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тусгай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн нийт 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.АРИУНБОЛД