Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Ц.Т*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1,17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Т*******өд холбогдох эрүүгийн 2036000000101 дугаартай, 178/2020/0102/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 08 сарын 23-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 23-05 тоотод оршин суух, урьд  Ховд аймгийн сум дундны нэгдүгээр шүүхийн 1996 оны 07 сарын 09-ний өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ялаар,  мөн шүүхийн 2005 оны 04 сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаагаад нийт 3 жил хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх, ******* регистрийн дугаартай ******* овогт Ц*******гийн Т******* / хоч нэр Б*******/

           Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар

Шүүгдэгч Ц.Т******* нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23:30 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах “Дарви өргөө” орон сууцны гаднаас иргэн Г.Гантогтохын 5674 ХОҮ улсын дугаартай Приус-10 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэм хэрэгт,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 сарын 23-24-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах 80 айлын орон сууцны гадна зогсоол дээр байсан 2619 ХОҮ улсын дугаартай Suzuki SWIFT маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 4-р сургуулийн доод талд байрлах Дарви өргөө нэртэй 24 айлын орон сууцны гадна байсан 5674 ХОҮ улсын дугаартай Приус-10 маркийн автомашин алга болсон гэх газарт үзлэг хийв.Автомашин байсан гэх газрыг А үсгээр, уг машины баруун хойт талын дугуйны мөрийг 3 тоогоор, зүүн урд дугуйны мөрийг 2 тоогоор, зүүн дугуйны мөрийн 1 тоогоор тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн журмын хашаанд байх ба 5674 ХОҮ улсын дугаартай HNW100019771 гэсэн арлын дугаартай, цагаан өнгийн, Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийхэд урд гуперний зүүн булан 2 см доошоо салж зай гарсан, нойморноос зүүн тийш нэлэнхүйдээ зурагдсан шинэ мөр үүссэн, баруун урд хаалганы  дунд хэсэгт тольноос доош 41 см, хаалганы урд ирмэгээс хойш 37 см урттай зураас үүссэн, урд гуперний баруун дээд булан 3.5х2.5 см хэмжээтэй хагарсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-14-р хуудас/

Хохирогч Адууч овогт Гэрэлийн Гантогтохын  /1993 оны 10 сарын 21-нд төрсөн,27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МCS ХХК-д түгээгч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би Приус-10 автомашинаа 2020 оны 02 дугаар сард Бөхболд гэх хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний машинд ямар ч хамаагүй түлхүүр таардаг, цоожийг нь солих гээд амжаагүй байгаа.Бөхболдод машиныхаа үлдсэн 800000 төгрөгийг өгч байгаад нэр дээрээ шилжүүлэхээр тохирсон. Одоо энэ машин Бөхболдын нэр дээр байдаг... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Гэрч Г.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Цамбагарав багийн нутаг дэвсгэрт бага гүүрийн дээд талд нэг автомашин замын хөдөлгөөнд оролцож явахад нь зогсоож шалгах гэтэл зогсохгүй зугтсан.Мухар гудамж руу орохоор нь араас нь хашиж зогсооход жолооч нь буугаад зугтсан.Араас нь хөөгөөд барьж авахад Ц*******гийн Б******* гэх хүн байсан ба Цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/

Гэрч Б.Өлзийсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой нөхрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-р сургуулийн доод талд байх “Дарвийн өргөө” нэртэй орон сууцанд байдаг манай хамаатан Наранбаатарын гэрт очоод машинаа байрны гадна тавьчихаад тэднийд орж хоол, цай идчихээд гараад ирэхэд манай машин алга болчихсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/

Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгээд Цамбагарав багийн нутаг дэвсгэр бага гүүрийн дээд талд явж байгаад цагаан өнгийн Приус-10 маркийн автомашиныг зогсоох гэтэл зугтаад мухар гудамж руу орохоор нь хашиж зогсооход жолооч нь буугаад зугтаасан. Араас нь очоод барьж авахад Ц*******гийн Т******* гэх хүн согтуу байсан.Машинд Ц.Т*******өөс өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 29-р хуудас/

Автомашин үнэлсэн тухай шинжээчийн ... Приус-10 маркийн автомашин 1 ширхэг-2.000.000 төгрөг, гуперний хажуу талын зурагдсан хэсгийг засаж будах-200.000 төгрөг, баруун урд талын хаалганы зурагдсан хэсгийг засаж будах-150.000 төгрөг, нийт 2.350.000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 31-р хуудас/

Шүүгдэгч Ц.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “.. би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би согтуу байхдаа тухайн машиныг унаж үзэх зорилгоор авч явсан. Хохирлыг барагдуулаагүй байгаа. Ажил хийж орлого олоод хохирлыг төлж барагдуулна ... “ гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... 2619 ХОҮ улсын дугаартай , Suzuki Swift маркийн мөнгөлөг өнгийн, тээврийн хэрэгсэл байв. Уг машины арлын дугаар –НТ515721360, 2002 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 12 сарын 06-нд Монголд орж ирсэн байв. Уг тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилнүүд бүрэн бүтэн,гадна талын эд ангиуд нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, дотор талын үзлэгээр кундокторт түлхүүр нь зоолттой, авах боломжгүй байв.Гадна талаасаа цоожлогдохгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 108-110-р хуудас/

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 111-р хуудас/

Хохирогч Харуулчин овогт Бааварын Цэцгээгийн / 1960 оны 03 сарын 25-нд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй,өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 23-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой 20:30 цагийн үед гэртээ ирсэн. Тээврийн хэрэгслээ 1 дүгээр 80 айлын 2 дугаар орцны гадна зогсоол дээр байрлуулчихаад гэртээ орж амарсан.Маргааш өглөө нь босоод харахад миний машин байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн.Би орой нь машинаа тавихдаа хаалгыг нь цоожлохгүй орхисон.Машинаа гадна хонуулахдаа акумляторыг утсаар нь салгаж орхидог юм. Түлхүүр нь салдаггүй, илүү түлхүүрээр гадна талаас нь цоожилдог байсан... гэх мэдүүлэг / хэргийн 117-р хуудас/

Шүүгдэгч Ц.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...80 айлын байрны тэнд явж байгаад мөнгөлөг өнгийн суудлын машин байхаар нь очоод хаалгыг нь татахад онгойчихсон.Кундакторт түлхүүр нь байхаар уг машиныг асаагаад талын хашаа орчмоор явж байгаад эргэж ирээд тавих гээд 7 дугаар сургуулийн арын гудманд явж байхад цагдаагийн албан хаагч ирээд барьж авсан.Тэгээд  намайг согтуу байна гээд цагдаагийн газарт аваачиж эрүүлжүүлсэн.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 119-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Ц.Т*******  нь 2020 оны 04 сарын 06-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5674 ХОҮ улсын дугаартай Приус -10 маркийн автомашиныг “Дарви өргөө” байрны гадна зогсоолд байхад нь зөвшөөрөлгүй авч явсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой   1 дүгээр 80 айлын орон сууцны гадна зогсоолд байсан 2619 ХОҮ улсын дугаартай Suzuki SWIFT  маркийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Т******* нь Г.Гантогтохын эзэмшлийн 5674 ХОҮ улсын дугаартай Приус -10 маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзэв.

Энэ нь хохирогч Г.Гантогтохын “...миний машинд ямар ч хамаагүй түлхүүр таардаг,хаалга цоож болон кундакторын шаариг нь нураад уначихсан ямар ч зүйлээр онгойчихдог...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т*******ийн “...би явж байгаад нэг автомашин байхаар түлхүүр хийгээд үзэхэд онгойчихоор нь унаж үзмээр санагдаад унаад явсан.Би тухайн үед согтуу байсан болохоор машиныг яаж онгойлгосноо сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 Улсын яллагчаас түлхүүр тааруулж авч явсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж мэтгэлцсэн хэдий ч шүүгдэгч Ц.Т******* нь түлхүүр тааруулж авто тээврийн хэрэслийг авч яваад тээврийн хэрэгсэл, түүний ямар нэгэн эд анги, дагалдах зүйлс, машин дотроос эд зүйл хулгайлах  гэмт хэргийн сэдэлтгүй, завших зорилгогүйгээр зөвхөн унаж үзэхээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч унаж явсан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Т*******ийг хохирогч Г.Гантогтохын эзэмшлийн 5674ХОҮ улсын дугаартай Приус -10 маркийн автомашиныг хулгайлсан гэж  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Т******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин унах зуршилтай болсон байх боломжтой нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус  тус ял шийтгүүлсэн байдлаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Т******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй үедээ бусдын өмчлөлийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж явсан нь хохирогч Г.Гантогтох, хохирогч Б.Цэцгээ нарын мэдүүлэг, гэрч Б.Баатарсүрэн, Б.Өлзийсүрэн,Г.Ганбаяр нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Ц.Т*******ийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Т******* нь 2 удаагийн үйлдлээр бусдын авто машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж  байх тул шүүгдэгч Ц.Т*******ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Гантогтохын ... би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан харин машинд зурагдсан зураасыг будуулж янзлуулах төлбөрийг гаргуулж авмаар байна.../хх-20/ гэх мэдүүлэг, Автомашин үнэлсэн тухай шинжээчийн ... Приус-10 маркийн автомашин 1 ширхэг-2000000 төгрөг, гуперний хажуу талын зурагдсан хэсгийг засаж будах-200000 төгрөг, баруун урд талын хаалганы зурагдсан хэсгийг засаж будах-150000 төгрөг, нийт 2350000 төгрөг... гэх дүгнэлтээс шүүгдэгч нь хохирогч Г.Гантогтоход 350.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй, харин хохирогч Б.Цэцгээгийн ... тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авлаа. Ямар нэгэн эд анги нь эвдрээгүй, машины кабин дотроос алга болсон зүйлгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлгээр / хх-117/ шүүгдэгч Ц.Т*******ийг хохирогч Б.Цэцэгээд төлөх төлбөргүй , хохирогч Г.Гантогтоход 350000 төгрөгний хохирол төлөөгүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Т******* нь урьд  Ховд аймгийн сум дундны нэгдүгээр шүүхийн 1996 оны 07 сарын 09-ний өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 04 сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаагаад нийт 3 жил хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-42/ хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбаруудаар /хэргийн 44-84-р/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц*******гийн Т******* нь Ц*******гийн Б******* нэртэй байсныг өөрчилсөн нь хэргийн 39-р хуудсан дахь  Улсын бүртгэлийн хэлтсийн 126/000646 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ц.Т*******ийн хувийн байдлын талаар гэрч Д.Цагаанцоожийн өгсөн...Ц.Т******* нь хүнд тусархуу, олон ааш зангүй, ам бүл ганцаараа амьдардаг. Бичиг баримтгүй байж байгаад 2019 онд иргэний үнэмлэх овог нь буруу байна гээд Т******* нэртэй болсон.Урьд Б******* гэдэг байсан.Одоо бид нар Б******* гэж дууддаг...гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Т*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ,6.6-д  заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3,4-д заасныг журамлан 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 41 дугаартай Шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг тогтоох, хохирогч Г.Гантогтоход учруулсан 350000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Ц.Т*******өөс гаргуулах, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ц.Т*******ийн хувьд зарж борлуулах, завших санаа сэдэлт байхгүй, машин унаж давхих хүсэл зорилгоор  гэмт хэргийг үйлдсэн  байдал байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид учруулсан 350000 төгрөгний хохирлыг төлж барагдуулна гэх байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д  зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй  300 цагийг нэмж нэгтгээд нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж   шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ц.Т******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ц.Т*******ийн тээврийн хэрэгсэлд тааруулсан гэх 5ш түлхүүрийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэх боловч хэрхэн шийдвэрлэсэн  талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  шүүгдэгч Ц.Т*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт Ц*******гийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт Ц*******гийн Т*******ийг 420 /дөрвөн зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-3-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 /дөрвөн зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр  нэмж нэгтгэн нийт 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т*******өд тайлбарласугай.

6. Шүүгдэгч Ц.Т******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Т*******өөс хохирлын 350000 / гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Г.Гантогтоход  олгосугай.

8.Шүүгдэгч Ц.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Т*******өд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэргүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих байгууллагад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ГАНТӨГС