Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 162

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Мөнхбат /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Б.Мягмаржав,

хохирогч Н.А

хохирогч Ж.Б

хохирогч Д.Э

хохирогч Б.О

хохирогч А.Х

шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Л холбогдох эрүүгийн 1905007470673 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Салхит 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 01 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Д.Л-ийн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэгшитгэлээр суллагдсан, Д.Л

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Л нь 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 62б байрны 7 тоотод байх С.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч цагаан алтан кольцо бөгж, мөнгөн гинж, цагаан алтан хос ээмэг, гэмтэлтэй Ай фоне 5. Самсунг Эс-5 маркийн гар утас тус бүр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч С.Гэрэлмандахад 997.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Амины орон сууцны 81-2 тоотод байх Ц.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Рюг Ви дапа нэртэй үнэртэй ус, нэр нь тодорхойгүй үнэртэй ус. Эвсэг брэндийн хөнжил, гудас, тэмээний ноосон цамц, флаш диск зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.С-д 481.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 12 дугаар байрны өргөтгөлд байрлах “Алт мөнгөний дарханы” газарт нэвтэрч их гарын мөнгөн аяга 1, дунд гарын мөнгөн аяга 1, Делл маркын зөөврийн компьютер, 7 лан мөнгө, 2 грамм алт, алтан бөгж, дунд гарын хаш хөөрөг, тагш монетон ээмэг 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.А-д 4.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Амины орон сууцны 41-2 тоотод байх иргэн Г.Ганбатын гэрт нэвтэрч мөнгөн аяга 4 ширхэг, алтан аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, гуулин аяга 6 ширхэг, биет 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Г-д 3.571.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80/6 дугаар байрны 2 тоотод байх иргэн М.М-гийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 5, пүүз 2, Хятад улсад үйлдвэрлэсэн марк тодорхойгүй гар утас 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.М-д 1.148.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46-р байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлмаагийн гэрт нэвтэрч Tessot брэндийн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авч Б.Г-д 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар 42 дугаар байрны 4 тоотод байх иргэн Ч.Т-ийн гэрт нэвтэрч “Эмпи романа” брэндийн бугуйн цаг, сваровоский шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй хос бугуйвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Т-т 425.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 56-р байрны 02 тоотод оршин суух иргэн Э.Э-ийн гэрт нэвтэрч Ай фоне 7 гар утас, алтан ээмэг 1 хос, 1 хос мөнгөн ээмэг, бэлэн 35000 төгрөгийг хулгайлж 1.206.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5-р хороо 55/2-р байрны 03 тоотод оршин суух Б.Г-ын гэрт нэвтэрч монетон хос ээмэг бөгж, шүрэн эрх, Солонгос монетон ээмэг, Орос монетон ээмэг, бөгж, Самсунг галакси Таб зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Г-д 2.182.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны 1-2 тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Зептер брендын гал тогооны хэрэгсэл, бугуйн цагийг хулгайлж 469.500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах ЗЗа байрны 5 тоотод оршин суух иргэн Ц.Ө-ны гэрт нэвтэрч Никон загварын хар өнгийн зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Ө-д 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах 57/2 дугаар байрны 15 тоотод оршин суух иргэн Д.Э-ын эзэмшлийн орон сууцанд нэвтэрч 7-н хэмжээтэй мөнгөн аяга 1, бугуйн цаг, өрөмний ком, Боорын машины дагалдах хэрэгсэл, автомашины багажны ком, зүлгүүрийн машин, Самсунг Эс-6 маркын гар утас, бэлэн 200.000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах 59 дүгээр байрны 01 тоотод орших суух иргэн Ж.Б-ийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 4 ширхэг, цаг 2 ширхэг, монетан бөгж 2, Найк брэндийн пүүз 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.705.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6-р хороо АОС-ын 21 тоотод байх иргэн Б.О-ийн эзэмшилийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 17.000 доллар, 23.800 юаныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.О-т 54.016.310 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутагт байрлах 60 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн Т.А-ийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1, дунд гарын цагаан зэсэн аяга 9, монетан бөгж 2, монетан гинж 1, мөнгөн гинж 1, луугийн дүрстэй мөнгөн бугуйвч 1, алтаар бүрсэн 21 размерын толгойтой манан хөөрөг 1, мөнгөн бөгж 1 ширхэгийг тус тус авч 3.651.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Ахмадуудын хороолол 63-1 дүгээр байрны 02 тоотод оршин суух иргэн А.Х-ийн гэрт нэвтэрч ай поне 7 загварын гар утас, Хаувэй мэйт 10 гар утас 1, Хаувэй брендийн спикер 1, монетон гинж 2 ширхэг, Шанель брендийн өрөөсөн ээмэг, бугуйн цаг, пүүз, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.681.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо АОС-ын 76 тоотод оршин суух иргэн Ц.Н-ийн гэрт нэвтэрч 2100 юань, 156 евро, төгрөг, мөнгөн бүс, цагаан алтан бөгж, мөнгөн аяга 4, унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Н-д 8.685.778 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо АОС 31-3-1 тоотод оршин суух Ш.Ж-ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, Ай фад, гар утас, камер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ш.Ж-д 2.748.100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо 25 дугаар байрны 23 тоотод байх иргэн С.Н-ийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, 5000 рубль, 400 юанийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 850.634 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Л-ийг хулгайлах гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Л нь:

 

1. 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 62б байрны 7 тоотод байрлах хохирогч С.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд цонхоор нь хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цагаан алтан кольцо бөгж, мөнгөн гинж, цагаан алтан хос ээмэг, гэмтэлтэй Ай фоне 5, Самсунг Эс-5 маркын гар утас тус бүр 1 ширхэгийг хулгайлж, 997.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч  С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 626-7 тоотод байх гэрээсээ өглөөний 09 цагаас ажилдаа явсан. Оройн 19 цагт гэртээ иртэл жижиг өрөөний цонх онгорхой, бүх хувцас шүүгээ үзчихсэн байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Вакум цонх түлхээд орчихсон байсан. Эвдэрсэн зүйл байхгүй. ...Дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч 1 ширхэг, цагаан алтан кольц бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, цагаан алтан хос ээмэг, Ай фоне 5, Самсунг Эс-5 маркийн 1 ширхэг гэмтэлтэй эд зүйлс алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-72 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9 тал/,

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-15 тал /,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 19, 21 тал/,

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “хуучин хэрэглэж байсан дунд гарын мөнгөн аяга 120000, хуучин хэрэглэж байсан мөнгөн бугуйвч 90000, хуучин хэрэглэж байсан цагаан алтан кольцо бөгж 348.300, мөнгөн гинж 45000, цагаан алтан хос ээмэг 309600, Ipone 5 гар утас 44800, Samsung s5 гар утас 40000, нийт 997.700 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /1-р хх-ийн 77-79 тал/,

            Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би хорооллын эцсийн авто угаалгын газраас гараад явж байхдаа оройн 17 цагийн үед байхаа цагийн сайн санахгүй байна. Тэгээд гэмтлийн эмнэлэгийн баруун талд байх өндөр шар байрны арын булангийн цонхон дээр очиж харахад 1 давхарын айл хүнгүй байхаар нь цонхыг нь түлхэж дотогшоо орсон. Ороод гал тогооны шүүгээн дотор байсан 1 ширхэг мөнгөн аягыг аваад жижиг ширээн дээр байсан самсунг эс 5 маркын утсыг авсан. Мөн зурагтны хажуугийн ширээн дээр байсан савнаас мөнгөн бөгж ээмэг авсан. Буцаад орж ирсэн цонхоороо гараад явсан. Би хэрэг хийхдээ бээлийтэй байсан. Дээрх эд зүйлсээ маргааш өглөө нь хар хорин зах дээр очиж танихгүй нэг ченж эрэгтэй хүнд зарсан. Мөнгө нь гэж 190.000 төгрөг болсон ба идэж уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 тал/,

2. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Амины орон сууцны 81-2 тоотод байрлах хохирогч Ц.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгыг эвдэлж хууль бусаар нэвтэрч, Dior Bulgari нэртэй үнэртэй ус, нэр нь тодорхойгүй үнэртэй ус, эвсэг брэндийн хөнжил, гудас, тэмээний ноосон цамц, флаш диск, хуучин модны харуул зэргийг хулгайлан авч, 481.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 4 сарын 15-ны өглөө 08 цаг 30 минутад Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу усны эрэл хайгуулын чиглэлийн ажлаар Оюут Дулаан ХХК, Зануда ХХК-ны захиалгаар хайгуул хийж яваад 2019 оны 4-р сарын 18-ны орой 18 цаг 40 минутын орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдэрчихсэн байдалтай байхаар нь 102 дугаарын утсанд мэдэгдсэн. Манайд сар хүрэхгүй хугацаанд 2 удаагаа хулгай орж байгаа нь надад сэжигтэй санагдаж байна. Би хөдөө явахаасаа өмнө аюулгүй байдлаа хангахын тулд гэрийн гадаа болон гэр дотроо хяналтын камер байрлуулсан байгаа юм. Тэгээд камераа шүүж үзтэл намайг хөдөө явсны орой 19 цаг 30 минутын үед 25-30 насны эрэгтэй хүн орж ирээд манай гэрээс юм аваад гарч байгаа бичлэгт харагдаж байсан. ...Dior, Bulgaria нэртэй үнэртэй ус, Bulgari нэртэй үнэртэй ус, Эвсэгийн хөнжил, гудас /шинэ/ тэмээний ноосон, улаан хүрэн ноолууран цамц, флаш диск /80Gb/, цахилгаан модны харуул зэрэг эд зүйл алга болсон. ...Сүүлийн хулгай ороход сая мэдүүлсэн эд зүйлсээ алдсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 207-208, 5-р хх-ийн 21 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх- ийн 190 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 29 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 191- 195 тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон, хураан авсан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 197- 203 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тоггоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Dior Bulgari нэртэй үнэртэй ус 200.000, нэр нь тодорхойгүй үнэртэй ус 72000, эвсэг брэндийн хөнжил 39000, гудас 38820, тэмээний ноосон цамц 48000, 8 gb флаш диск 14400, хуучин модны харуул 69000 нийт 481.220 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /1-р хх-ийн 212-213 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Өдрийн 16 цагийн үед 10-р хороололд хулгай хийх санаатай явж байгаад 4 давхар ягаан өнгийн орон сууцны орцоор ороод мансардад байх айлын модон хаалгыг тогшиход хүнгүй байхаар нь хаалгыг нь коридорт байсан хураалгастай зүйлүүд дунд байсан төмрөөр хөшиж эвдээд орсон. Үүдний өрөөний ширээн дээр байсан нэг ширхэг үнэртэй ус аваад, унтлагын өрөөнд байсан жижиг нимгэхэн хөнжилд ороогоод аваад гарсан. Үнэртэй ус, хөнжилыг нь нийтийн байранд байхдаа хэрэглээд дууссан. Мөнгөгүй байсан учраас хулгай хийсэн. Өмнө нь уг айл руу хулгай хийх гэж ороогүй. Нэг л удаа орсон…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 217-218 тал/,

3. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 12 дугаар байрны өргөтгөлийн “Начин заан” ломбардны хажууд байрлах Алт мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан Н.А-д 4.025.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 12-ны орой Баянгол дүүргийн 5-р хороо 12-р байрны өргөтгөлийн подвалд байрлах ажлын байрнаасаа 22 цагт хаалгаа цоожлоод гараад шууд гэр рүүгээ хариад амарсан. Тэгээд би маргааш өглөө 11 цагийн үед ажил дээрээ ирэхэд ажлын хаалга онгорхой эд зүйлийг тараагаад сандаачсан байдалтай байхаар нь би хажуу талын барааны дэлгүүрийн худалдагчтай уулзаж манай ажлын байранд хулгайч орсон байна гэсэн чинь худалдагч өглөө намайг ирэхэд онгорхой байхаар нь чамайг ажил дээрээ байна гэж бодоод анзаараагүй гэсэн. ...Мөнгөн аяга /их гарын/ 1 ширхэг 10 лан мөнгө орсон, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 4 лан мөнгө орсон, делл маркын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгө 7 лан бэлдэц, алт 2 грамм бэлдэц, эрэгтэй алтан бөгж 3,6 грамм цулгуй кольцо, хаш хөөрөг дунд гарын цагаан өнгөтэй, тагш 1 ширхэг шар өнгөтэй, монетон ээмэг 1 хос 3 грамм тус тус алдсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэт эдлэлийн грам дээр гаргах санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 237-240 тал, 5-р хх-ийн 33 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх- ийн 224 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 225- 230 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Их гарын мөнгөн аяга 1360000, дунд гарын мөнгөн аяга 620000, делл маркын зөөврийн компьютер 252000, мөнгөн бэлдэц 385000, алтан бэлдэц 250000, эрэгтэй алтан бөгж 450000, дунд гарын хаш хөөрөг 300000, шар өнгөтэй тагш 150000, монетон ээмэг 258000, нийт 4025000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /1-р хх-ийн 248-250 тал /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 19, 34 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Байр дагаад явж байхад байрны пудболын цонхоор харахад сургууль байх шиг харагдсан. Цонхыг нь эвдээд ороход авто сургууль байсан. Хаалгаар нь гараад хажуу талынх нь хаалгаар ороход дарханы газар байсан. Эндээс 3-4 ширхэг мөнгөн аяга, алтан жижигхэн тасархайнууд байсан. Монетон бөгж гинж бас авсан байгаа. Мөн мөнгө, ээмэг, бөгжнүүд байхаар нь аваад талыг нь урт цагаан болон хар хорин захын ченжүүдэд аваачиж зарсан. Хэдэн төгрөг болсоныг санахгүй байна…” гэсэн мэдүүлэг / 2хх-ийн 10-11 тал/,

4. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо амины орон сууцны 41-2 тоотод байх хохирогч Г.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч,  алтадсан их гарын мөнгөн аяга, алтадсан дунд гарын мөнгөн аяга, алтан архины жижиг аяга, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Оросын сорьцтой 583 платинумм дээр алмаз шигтгээтэй монетон бөгж, Щвейцерийн 2 ширхэг бугуйн цаг, гуулин 6 ширхэг аяга зэрэг эд зүйл болон бэлэн 120000 төгрөг хулгайлан авч, нийт 3571200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өглөө эхнэрийн хамт 10 цаг 20 минутын үед гэрээсээ гараад явж байтал манай эхнэрийн дүү гаднах хашааны хаалга чинь онгорхой байна гээд над руу залгасан. Бид хоёр одоо очлоо хүлээж байгаарай гээд гэртээ иртэл хамаг юм онгойлгоод хаячихсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /2- р хх-ийн 26-29 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх- ийн 16 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17- 25 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 19, 22 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Алтадсан их гарын мөнгөн аяга 525000, алтан архины жижиг аяга 190000, алтадсан дунд гарын мөнгөн аяга 140000, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 240000, Оросын монетон сорьц 583 платинумм дээр алмазан шигтгээтэй бөгж 1548000, Щвейцерийн zeades брэндийн бугуйн цаг 448200, Seiko бугуйн цаг 132000, гуулин аяга 6 ширхэг 228000, нийт 3451200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /2-р хх-ийн тал 36-37 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сард байсан байхаа сайн санахгүй байна. Хорооллын эцэс рүү явсан. говь саунаар доошоо уруудаад явж байхад замын зүүн талд 3 давхар саарал ангийн АОС байсан. Арынх нь том цонхоор харахад хүнгүй байхаар нь цонхыг нь өшиглөж ороод гал тогооны тавиураас 4-5 ширхэг мөнгөн аяга, шармал гуулин аяганууд, 2 давхараас монетон бөгжнүүд авсан. Өөр нэг их эд зүйлс аваагүй байхаа. Хулгайлсан эд зүйлсээ хар хорин зах дээр явуулын хүмүүст мөнгөн аягануудыг 400.000 төгрөгөнд зараад монетон бөгжийг 300.000 төгрөгт өгсөн. Мөнгөөрөө ойр зуурын хэрэглээндээ амьдралдаа хэрэглээд дууссан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 55-56 тал/,

5. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо 80/6 дугаар байрны 2 тоотод байрлах хохирогч М.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар буюу цонхны төмөр хаалтыг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, нийт 5 ширхэг мөнгөн аяга, помсайт пүүз 1, Хятад улсад үйлдвэрлэсэн марк тодорхойгүй гар утас 2 ширхэгийг тус тус хулгайлж, 1.148.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Лхагва гаригт өглөө 07:20 цагийн үед би өөрийн нөхрийн хамт ажилдаа явахаар 80/6-2 тоотоос гараад явсан. Гарахдаа-хаалгаа цоожлоод цонх саваа цоожтой явсан. Орой би гэртээ 16 цаг өнгөрөөд ирэхэд хаалга цоожтой түлхүүрээр зүгээр онгойж байсан. Дотор ороход гэрийн хамаг эд зүйлсийг эмх замбараагүй болгон онгичсон том өрөөний урагшаа харсан вакум цонх онгорхой байсан. Цагдаа дуудчихаад гараад гаднаас нь харахад цонхны решитко төмрийн хөшиж онгойлгосон доор нь турба төмөр мэт зүйлс хаясан байсан. ...Гэрийн гал тогооны шүүгээнд 7 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 5 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг нийт 5 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Дүүгийн өмсөж байсан 2 ширхэг пүүз алга болсон байсан. Би нэг пүүзийг нь үнэлээгүй. Өмнөх өгсөн мэдүүлэгтээ үнэлгээг нь бүгдийг нь хэлсэн. Би дараа нь хөдөө байдаг дүүгээсээ асуухад цүнхэн дотор ээмэг бөгжний сав, 2 ширхэг хятад гар утсаа хийгээд орхичихсон байсан гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1148000 төгрөгийн хохирол гэдгийг хүлээн зөвшөөрч байна.  Хохирлын мөнгө гэж цагдаагаас 60.600 төгрөг, помп сайт пүүз, хар өнгийн пүүз 1 хос, 2 ширхэг хятад гар утас зэрэг зүйлсийг буцаан надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 67-68 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 59 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 60-64 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 19, 31 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 77 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...60600 төгрөг, хар өнгийн пүүз 1 хос, помп сайт пүүз 1 хос, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, ээмэг бөгжний сав, хятад улсад үйлдвэрлэсэн гар утас 2 ширхэг, хар өнгийн үүргэвч зэрэг зүйлсийг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 73 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би цагдаад баригдсан. Энэ өдөр гэрээсээ 13 цагийн үед гарч яваад 3-р эмнэлгийн буудал дээр буугаад байрнууд дундуур явж байтал ногоон өнгийн 5 давхар байр байсан. Байрны арынх нь цонхонд очиход хүнгүй байхаар нь төмөр торийг трубагаар хөшиж ороод гал тогооны шүүгээн дотор байсан 5 ширхэг мөнгөн аягыг авсан. Үүдэнд байсан 2 пүүзийг аваад нэг хар үүргэвч аваад хулгайлсан эд зүйлсээ дотор нь хийгээд гарсан. Гараад хойшоо зам хөндлөн гараад 3-р эмнэлгийн хашаанд сууж байгаад тагшнаас нь мөнгийг нь хуулж аваад хар хорин захын гүүрэн дээр байдаг ченжид аваачиж өгсөн. Тэгээд гэртээ хариад үүргэвчтэй эд зүйлсээ ахынхаа хашаан дотор байх нохойны үүрэнд нуусан. Цүнхэнд ээмэг бөгжний хоосон сав 2 ширхэг хужаа гар утас байсан. Энэ зүйлүүдийг би сүүлд харсан. Мөнгөөрөө ууж идэх зүйлс аваад үрээд дууссан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 тал/,

6. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46-р байрны 1 тоотод байрлах хохирогч Б.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч Tessot брэндийн цагийг хулгайлан авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 6 сарын 4-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад 6 цаг өнгөрч байхад ирэхэд хаалга онгойхгүй байсан. Гараад харахад жижиг өрөөний цонх онгорхой байсан. Хулгай орсон байж магадгүй гээд цагдаад дуудсан. Цонхоор гэртээ ороход хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Гэрийн бүх эд зүйлийг ухаад эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Манай гэрээс хүүхдийн Tessot брэндийн эрэгтэй бугуйн цаг алдагдсан байсан. Анх гомдол гаргахад бөгжнүүд байхгүй болсон гэж гаргасан. Гэрээ янзлах явцад бөгжнүүд гарч ирсэн. Төмөр бөгж бодоод аваагүй юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 26-28 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 86 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 88-93 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 35 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Tissot брэндийн бугуйн цаг 960000 төгрөг үнэлэгдэв” гэсэн тайлан /2-р хх-ийн 104-105 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110 тал/,

7. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар 42 дугаар байрны 4 тоотод байрлах хохирогч Ч.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар буюу цонхны төмрийг эвдэлж цонхоор нэвтэрч “Эмпи романа” брэндийн бугуйн цаг, сваровоский шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй хос бугуйвчийг хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...вакум цонх онгорхой, гадна талын решотк төмөр нь эвдэрсэн гэрийн доторх эд зүйлийг сандаачсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Миний гоёл чимэглэл хийдэг хайрцаган дотор байсан Эмпи рамонагийн хар оосортой бугуйн цаг 1 ширхэг, свуровскы шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй сувдан бугуйвч алдсан. 3 хос бөгж, зүүлт, ээмэг, гар утас алдаагүй. Би өмнөх мэдүүлэгтээ андуурч хэлсэн байна лээ. Гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг/ 2-р хх-ийн 119-123, 5 хх-ийн 29-30-р тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 115 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 116-117 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 28 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “бугуйн цаг 145000, бөгж 255000, бугуйвч 25000, нийт 425000 төгрөгөөр эд зүйлс үнэлэгдэв” гэсэн тайлан /2-р хх-ийн 130-131 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байсан он сар өдрийг нь сайн санахгүй байна. Оройн 16 цагийн үед гэгээ арай тасраагүй байна. 10-р хорооллын байрнуудын дундуур явж байхад улаан өнийн тоосгон 5 давхар байшин байсан. 2 байрны голоор ороод 1 давхарын решоткон вакум цонхоор харахад эзэнгүй байсан. Тэгэхээр нь решоткыг нь тэлж байгаад вакум цонхыг 2 гараараа түлхэхэд цонх онгойсон. Дотор нь ороход нэг өрөө байр байсан. Ширээн дээр саван дотор байсан мөнгөн бөгжийг мөнгөн бугуйвч зэрэг зүйлс авсан. Зүйл ангийг зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 136-137 тал/,

8. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 56-р байрны 02 тоотод байрлах хохирогч Э.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Ай фоне 7 гар утас, алтан ээмэг 1 хос, 1 хос мөнгөн ээмэг, бэлэн 35000 төгрөгийг хулгайлж, 1.206.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Э.Э-ийн өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 14 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 56-02 тоот гэрээсээ гарсан. Орой 20 цагийн үед манай хүүхэд Оргил ирэхэд гэрийн эд зүйлс эмх замбараагүй байдалтай байна манайд хулгай орсон юм байна гэж манай хүүхэд над руу залгасан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн. ..Хар өнгийн ай фоне 7 гар утас, алтан ээмэг 1 хос, 1 хос мөнгөн ээмэг, бурханы жаазанд байсан 5000 төгрөг, ширээн дээр түрийвчинд байсан 30000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 145-149, 5-р хх-ийн 31-32 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 140 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 141- 144 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 30 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Э.О-ын “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6-р хороо 56-02 тоот гэрээсээ 12 цаг өнгөрөөд хаалгаа түгжээд гарсан. Орой 20 цагийн орчим хаалгаа түлхүүрдэн онгойлгоод ортол том өрөөний цонх онгорхой гэрийн эд зүйлс эмх замбараагүй байхаар нь хулгай орсон гэж цагдаад дуудлага өгсөн. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Өмнө нь хулгай орж байгаагүй. I phone 7 маркийн гар утас, түрийвчинд байсан 50.000 төгрөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 150-151 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “I phone 7 гар утас 546000, алтан ээмэг 600.000, мөнгөн ээмэг 25000, нийт 1171000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /2-р хх-ийн 156 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Ipone 7 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 158 тал/

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байсан 13 цагийн үед би хороолол орчихоод саппоро орохоор 3 дугаар эмнэлэгийн арын замаар явж байхад улаан тоосгон 5 байсан байхаа давхар байсан. Улаан давхар байрны баруун урд талын бетонон хашааг давж ороод нэг давхарын цонхоор харахад хүнгүй байхаар нь решиткон төмрийг нь 2 талаас нь татаж зай гаргаад дотогш орсон. Дотор орж ширээн дээр байсан хар өнгийн ай фоне 7 гар утас, өрөөнд орж тавиур дээр, байсан алтан 1 хос ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг аваад хаалгаар нь гараад явсан. Уг зүйлсийг бүгдийг нь хар хорин зах дээр нэг ченжид өгсөн. Зам шалгалтаар явахдаа уг газрыг зааж өгсөн байгаа. 370.000 төгрөгт бодож өгсөн. Мөнгөөрөө ууж идээд үрээд дуусгасан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 162-163 тал/,

9. 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5-р хороо 55/2-р байрны 03 тоотод байрлах хохирогч Б.Г-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг,бөгж, шүрэн эрх, таб зэрэг эд зүйл хулгайлан авч, 2.182.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Гантуулын өгсөн “...2019 оны 03-р сарын 24-ны өдөр би БГД-ийн 5-р хороо 55-2-3 тоот гэрээсээ 10 цаг өнгөрөөгөөд ээж, аав дүү охины хамт бүгдээрээ гарсан. Тэгээд гадуур ажил хөөцөлдөөд явж байтал аав над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь би ээж дүү охины хамт гэртээ ирэхэд аав гэрт ирсэн байсан ба миний өрөөний эд зүйлийг сандаачаад шүүгээ ухаж хувцаснуудыг орон дээр бөөгнүүлээд шидсэн байдалтай байсан. Манай аав Б 03 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд цонх онгорхой хаалга түгжээгүй байсан гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний италиас 2018 онд 3.8 сая төгрөгөөр авч байсан монетон хос ээмэг нь дусал шиг бөөрөнхий хэлбэртэй граммын санахгүй байна, монетон бөгж нь 2 дусал нь хоорондоо зөрсөн хэлбэртэй 5,6 грамм жинтэй, ээжийн монетон ээмэг 1 хос цэцгэн дотор улаан шигтгээтэй, дун шиг хэлбэртэй орос монетон ээмэг 1 хос бөгжний хамт, шүрэн эрх 1 ширхэг, Тайп 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Эд зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 173-176 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 167 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 168- 172 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 37 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Монетон хос итали ээмэг, бөгж 739600, шүрэн эрх 900000, Солонгос монетан хос ээмэг 206400, орос ээмэг бөгж 206400, таб 130000, нийт 2182400 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /2-р хх-ийн 182-184 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...решиткон төмөргүй гүйдэг вакум цонх байхаар нь татсан чинь түгжээгүй онгорхой байсан. Цонхоор нь ороод зурагтны доод талын шүүгээнд байсан самсунг таб 2 утсыг аваад гараад явсан. Энэ утсыг согтуудаа авч явж байхдаа хаячихсан байна лээ. Хаана хаясанаа санахгүй байгаа юм. Би уг айлаас самсунг табаас өөр зүйл аваагүй ээ. Би ер нь бүх үйлдэлдээ ганцаараа явж хийсэн…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 189-190 тал/,

            10. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт байрлах 71 дүгээр байрны 1-2 тоотод байрлах хохирогч Г.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, Зептер брендийн гал тогооны хэрэгсэл, бугуйн цагийг хулгайлж 469.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад 18 цаг 40 минутанд гэртээ ирэхэд гал тогооны цонх онгорхой, гал тогооны хэрэгслийн хайрцагт үлдсэн эд зүйл эмх замбараагүй болсон байсан. ... Зептер брендийн герман гал тогооны хэрэгслийн цуглуулга 17 ширхэг эд зүйл алдагдсан. Мөн хар өнгөтэй эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг алдагдсан. ...Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 200-205, 5-р хх-ийн 15-16 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 193 тал/,

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 195- 199 тал/,

           

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 33 тал/,

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “гал тогооны хэрэгслийн цуглуулга 450000, бугуйн цаг 19500, нийт 469500 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /2-р хх-ийн 217-218 тал/,

 

   Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Zepter брэндийн гал тогооны ком, гал тогтооны халбага, Bulgar нэртэй хар өнгийн цаг” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 221 тал/

            Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 сарын 04-ний өдөр байсан. Би өдрийн 2 цагийн үед 10-р хороолол орж хулгай хийх зорилгоор явж байгаад үйлчилгээний төвүүдийн ард байх саарал цэнхэр өнгийн 5 давхар байрны урагшаа харсан 1 давхарын айлыг цонхоор нь харсан. Хүнгүй байхаар вакум цонхыг нь түлхэж ороод гал тогооны хайрцагтай ком, хар өнгийн бугуйн цаг аваад гарсан. Дээрх авсан эд зүйлсээ гэртээ байлгаж байгаад маргааш нь цагдаад баригдаад хураалгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 225-226 тал/,

            11. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах 33а-5 тоотод байрлах хохирогч Ц.Ө-ны хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар цонхоор нь нэвтэрч, никон загварын хар өнгийн зургийн аппарат хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Өл-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04-р сарын 22-ны өглөө 07 цаг 40 минутын үед гэрээсээ гараад ажилдаа яваад орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон полконы цонх онгорхой хаалт нь бас онгорхой, гадуур төмөр нь зайтай болсон байсан. ...Никон маркын хар өнгөтэй зургийн аппарат 1 ширхэг алдагдсан өөр зүйл хулгайд алдаагүй. Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Аппаратаа бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 239-244, 4-р хх-ийн 214, 5-р хх-ийн 13-14 тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 230 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 231- 238 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 19-20 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Зургийн аппарат 250000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /3-р хх-ийн 6-7 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Хар өнгийн гадартай Никон D5200 маркийн зургийн аппарат 1 ширхэгийг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /4-р хх-ийн 215 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сард байсан шиг санаж байна. Оройн 19 цагийн үед байсан. Гэмтлийн эмнэлэгийн хойно би ганцаараа нийтийн байр түрээслэж амьдарч байсан. Гэрээсээ гарч явж байгаад хорооллын эцэс орчмоор явж байтал 5 давхар улаан өнгийн тоосгон байр байсан. Хойд талаар нь тойроод гражыг нь давж ороход нэг давхарын айлыг цонхоор нь харахад хүнгүй байсан. Төмөр сараалжин торыг нь татаж байгаад цонхоор нь орсон. Цонх нь онгорхой байсан. Дотроос нь хар өнгийн никон маркийн зургийн аппарат аваад нэг үүргэвчинд хийгээд гарсан. Зургийн аппаратыг Санжжавт заруулах гэж өгсөн байгаа. Би уг айл руу хулгай хийх зорилготой орсон. Мөнгөний хэрэгцээ гарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 11-12 тал/,

            12. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах 57/2 дугаар байрны 15 тоотод байрлах хохирогч Д.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар цонхоор нь нэвтэрч, мөнгөн аяга, Givenchy брэндийн бугуйн цаг, өрөмний ком, Боорын машины дагалдах хэрэгсэл, автомашины багажны ком, зүлгүүрийн машин, Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг хулгайлж, 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 04-р сарын 09-ний өглөө 09 цагийн үед би гэрээсээ гарсан. Тухайн шөнө манай гэрт хүн байгаагүй. 2019 оны 04-р сарын 10-ны өглөөний 08 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоход гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байсан тагтны цонх онгорхой тэрүүгээр хүн орсон байдалтай байсан. Гал тогооны тавиур дээр байсан 7 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, зурагтны хажуу талын тавиур дээр байсан эрэгтэй хар өнгөтэй Givenchy брендийн цаг 1 ширхэг, бүх төрлийн өрөмний ком 1 ширхэг, боорын машын дагалдах хэрэгсэл, автомашины багаж, зүлгүүрийн машин, самсунг Эс-6 маркийн гар утас, хүүхдийн гахайнд байсан 200.000 төгрөг хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 25-30 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Алга болсон эд зүйлээс гадна 200.000 гаруй мянган төгрөг байсан. Эхнэр бид 2 өөр өөрсдийнхөө хийсэн мөнгөнүүдийг хоорондоо ярилцсан. Тэр мөнгөнүүд дундаас бүхэл мөнгөнүүдийг авч яваад 1000, 500 төгрөгийг авахгүй үлдээсэн байсан. Би одоо нийт 802.800 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 16 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 17- 24 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 23 тал/,

Гэрч Д.У-ын “...2019 оны 04-р сар санагдаж байна Лхагвадорж гэртээ 2 хайрцагтай багаж авчирсан. Нэгийг нь санаж байгаагаар олон дэлгэгддэг дотроо олон ширхэгтэй багаж байсан. Гэрийнхэндээ хэлэхдээ манай даргын багаж байгаа юм даргын кантенараасаа авсан буцаагаад аваачиж өгнө гэж байсан. Тэгээд 3, 4 хонуулаад буцаагаад авч явсан, 2019 оны 5 сарын үед 1 ширхэг дерил, шүрүүпны дрилл, төмөр тасдагч гэртээ авчирсан, бас даргын юм байгаа юм гэж хэлсэн, 2019 оны 6-р сарын 03-ны өглөө гал тогооны ком сав, 2 ширхэг халбага зэрэг эд зүйл авчираад манай доод гудамжны айл эд зүйлээ зарахаар нь 30.000 төгрөгөөр авсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35-37 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “мөнгөн аяга 200000, Givenchy брэндийн бугуйн цаг 48000, өрөмний ком 230000, Боорын машины дагалдах хэрэгсэл 218200, автомашины багажны ком 78400, зүлгүүрийн машин 78400, Самсунг Эс-6 маркын гар утас 198000, нийт 1051000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /3-р хх-ийн 45-46 тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн “хар өнгийн хайрцагтай өрөмний ком, хар өнгийн хайрцагтай боорын машин” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 49-51 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 7-р хороо Гэмтлийн ард байрлах 5 давхар байрны нэг давхарын айлын тагтны цонхоор орж гал тогооны өрөөний ширээн дээр байсан мөнгөн аяга, унтлагын өрөөнд байсан мөнгөний гахайг хагалж 500,1000 төгрөг байхаар нь авсан нийт 6.000 орчим төгрөг авсан, үүдэнд байсан барилгын багаж мөн аваад хаалгаар нь гараад гэртээ аваачиж тавиад маргааш нь багажаа Санжжавт зарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55-56 тал/,

            13. 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах 59 дүгээр байрны 01 тоотод байрлах хохирогч Ж.Бу-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар тагтны цонхоор нь нэвтэрч, мөнгөн аяга, цаг, монетон бөгж, Найк брэндийн пүүз тус тус хулгайлж 1.705.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Бумгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 08 цаг 30 минутад би нөхөр хүүхдийн хамт бид 3 гараад явсан юм, гэрт манай охин Насандэлгэр үлдээд 10 цагийн үед гэрээсээ гарсан гэж хэлсэн. Тэгээд охин Н-тэй 12 өнгөрч байхад хүнсний 4 дээр уулзаад шууд гэр рүүгээ харьсан. Гэрийн гадаа ирсэн чинь манай охин тагтны цонх онгорхой байна гэж хэлсэн. Гэр лүү ороход жижиг өрөөний хамаг юм эмх замбараагүй хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Том өрөөнд байсан 5-н мөнгөн аяга, 8 хэмжээтэй 1, 7 хэмжээтэй-1, 6 хэмжээтэй-2, 5 хэмжээтэй 1 ширхэг мөнгөн байсан, 6 хэмжээтэй 2 аяга нь дээр нь Хайрт охин Н-т дурсгав, Хайрт охин Х-д дурсгав, 5 хэмжээтэй аяга дээр нь Хайрт хүү Тө-т дурсгав гэж бичсэн байсан, монетон эрэгтэй, эмэгтэй 2 бөгж, эмэгтэй хүний 39 размерийн хар өнгөтэй nike загварын пүүз алдагдсан байсан. ...манайхаас нийт 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан юм байна лээ. Би өмнөх мэдүүлэгтээ 5 гэж андуурсан байсан. Манайхаас мөнгөн бугуйвч, тэлээ зэрэг эд зүйл алдагдаагүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 72-77, 5-р хх-ийн 8-9 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайхаас 5 мөнгөн аяга алдагдсан боловч яллах дүгнэлтэд 4 гэж бичсэн байна. Гэхдээ үүн дээр маргахгүй, хөрөнгийн үнэлгээний тайлангаар гарсан 1.705.600 төгрөгийг алдагдсан эд зүйлсийн үнэлгээнд тооцож нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 62 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 63- 67-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 24 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “8 хэмжээтэй мөнгөн аяга 250000, 7 хэмжээтэй мөнгөн аяга 200000, 6 хэмжээтэй мөнгөн аяг 140000, 5 хэмжээтэй мөнгөн аяга 120000, бугуйн цаг 250000, бугуйн цаг 52000, бөгж 550400, пүүз 143200, нийт 1705600 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /3-р хх-ийн 84-85 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо Гэмтлийн ард байрлах 5 давхар байрны баруун талын орцны 1 давхарын айлын тагтны цонхоор орж тоог нь сайн санахгүй байна, 2-3 мөнгө аяга авсан, цаг тэлээний цуглуулга, мөнгөн ээмэг бөгж, мөнгөн бугуйвч, хар өнгийн кет зэрэг эд зүйл аваад торонд хийгээд орж ирсэн цонхоороо буцаад гараад явсан. Авсан эд зүйлүүдээ хар хорин захын танихгүй ченж нарт борлуулаад мөнгийг ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 88-89 тал/

 

            14. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт байрлах АОС-ын 21 тоот байрлах Шан жин ХХК-ийн оффист хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.О-ийн 17.000 доллар, 23.800 юань хулгайлан авч, нийт 54.016.310 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Болд над руу залгаад Баянгол дүүргийн 6-р хороо АОС 21 буюу манай Шан жин ХХК-ийн оффис дээр буюу ажлын өрөөнд хулгай орж ажлын өрөөнд байсан сейфийг эвдэж бэлэн мөнгө болох 17.000 доллар, 23.800 юань хулгайд алдсан байна гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан...Сейфэнд мөнгө хадгалж байгаа гэдгийг нөхөр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Уг алдсан мөнгө нь манай гэр бүлийн мөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 120-123 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайд 54.016.310 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор нэг ч төгрөг буцааж аваагүй байна. Тус мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 116 тал/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 92- 115 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 19, 26 тал/,

Монгол банкнаас зарласан ханшийн “2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар БНХАУ-ын юань 391.95, АНУ-ын доллар 2628.70...” гэсэн лавлагаа /4 хх-ийн 295 тал/,

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...2019 оны 02 сарын 01-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Шан жин ХХК-ийн оффис дээрээ иртэл оффисын гадна хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж ойлгоод дотогш орж үзэхэд 1 давхарт миний ажлын өрөө, нягтлангийн өрөөний хаалгыг цоожийг эвдэж онгойлгосон байдалтай сейф сав бүх юм онгорхой байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан байгаа. ...Компанийн өмчөөс бол юм алдаагүй. Миний сейфэнд байсан бэлэн 17.000 доллар, 23.800 юань хулгайд алдагдсан байгаа. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Би байнга хөдөө ажлаар явдаг алдсан эд зүйл нь манай гэр бүлийн дундын хөрөнгө тул эхнэр Оюунчимэгийг хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 119 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 сарын эхээр байсан шиг санаж байна. 2 дугаар сарын 1-н хавьцаа байсан байхаа цагаан сар болоогүй байсан юм. Би тэр өдөр гэрээсээ 15 цагийн үед гараад хорооллын эцэс орох гээд 10 хорооллын арын далангаар явж байхад замын хойно 2 давхар шаргал өнгийн амины орон сууц байсан. Уг байрны хажуу талын нарийхан завсараар хойшоо гарсан. Байрных нь хойд талд очоод цонхоор нь харахад хүнгүй байхаар нь пудволынх нь төмөр сараалжин төмрийг мултлаад поорчикоор нь дотогшоо орсон. Подвалоор дээшээ өгсөөд нэг давхарын булангийн жижиг өрөө рүү ороход комьпютер ширээ байсан. Энэ өрөөнөөс гараад эсрэг талын өрөөнд ороход автомашины баахан багж байхаар нь энэ өрөөнөөс овтерка түлхүүр аваад дараагийн өрөөнд ороход ширээн доор жижиг сейф байхаар нь хөшиж онгойлгосон. Дотор нь 100-н дэвсгэртээр 2 боодол америк доллар, хятадын мөнгө бололтой юань гэх дэвсгэрт 2 бүтэн боодол, 1 боодол нь задарсан авсан бололтой байсан. Нийтдээ 3 боодол юань байсан. Энэ мөнгөн дэвсгэртүүдийг бүгдийн нь аваад цүнх аваад цүнхэнд хийгээд гарсан. Энэ барилга нь оффис юм уу айл гэмээр газар байсан. Эндээс гараад шууд урт цагаан ороод гудамжинд зогсдог мөнгө авна гэсэн ченжид бүгдийг тохироод хэдээр авах уу гэхэд тэр эгч би 42.000.000 төгрөг гаргаж өгч чадна тэрнээс дээш чадахгүй гэсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэйд бүгдийг нь өгөөд 42.000.000 төгрөг аваад хөдөө орон нутгаар Өвөрхангай, Эрдэнэт, Дархан гэх газруудаар яваад мөнгөө үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 150-155 тал/,

            15. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутагт байрлах 60 дугаар байрны 43 тоотод байрлах хохирогч Т.А-ийн хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах орон сууцанд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1, дунд гарын цагаан зэсэн аяга 9, монетон бөгж 2, монетон гинж 1, мөнгөн гинж 1, луугийн дүрстэй мөнгөн бугуйвч 1, алтаар бүрсэн 21 размерын толгойтой манан хөөрөг 1, мөнгөн бөгж 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, 3.651.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн “...Би 2019 оны04 дүгээр сарын 16-ны өдөр БГД-ийн 02 дугаар хороо 60-43 тоот манай гэрт хулгай орж 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижигхэн мөнгөн аяга, 9-н ширхэг дунд гарын цагаан өнгийн зэс аяга, 2 ширхэг 21.5 размерийн монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, 1 ширхэг мөнгөн гинж, луугийн дүрстэй мөнгөн бугуйвч, алтаар бүрсэн 21 размерын толгойтой, эвтэй 4-н амьтантай мөнгөн хөөрөг 1 ширхэг, Мөнгөн ээмэг /эмээгийн дүрстэй/ 1 ширхэг хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 168-173 тал/,

 

   Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 159, 165 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 160- 164 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 38 тал/,

Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Эхэндээ надад бэлэн мөнгөө өгөөд шивээс хийлгэдэг байсан. 2019 оны 3 дугаар сарын дундуур анх мөнгөн аяга авчихаад энүүгээр шивээс хийгээд өгөөч гэхээр нь шивээс хийсэн. Дараа нь багажны комууд 3 ширхэг, 2 удаа гар утас, зургийн аппарат, унадаг дугуй, спикер, мөнгөн хөөрөг, зэс аяга, монетон бөгж, монетон гинж, мөнгөн аяга, хэт хутга зэрэг эд зүйлсийг авчираад надад тодорхой үнээр зардаг, заримыг нь хадгалж байгаач гэж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /3-р хх- ийн 177-179 тал/,

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн “шармал толгойтой эвтэй 4 амьтны дүрстэй мөнгөн хөөрөг 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн зэс аяга 8 ширхэг, 1*1 хас дүрстэй шаргал өнгийн кулон 1 ширхэгийг хүлээлгэн өгч 2 кадр зургаар бэхжүүлж тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 180-181 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 360000, жижиг мөнгөн аяг 1 ширхэг 56000, дунд гарын зэс аяга 9 ширхэг 162000, 21.5 размерын бөгж 860000, эрэгтэй монетан бөгж 688000, Хас кулантай монетон гинж 860000, 8 грамм мөнгөн гинж 45000, 16 грамм бүхий мөнгөн бөгж, бугуйвч 120000, хөөрөг 380000, 10 грамм эмээлийн дүрс бүхий мөнгөн бөгж 120000, нийт 3651000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /3-р хх-ийн 198-199 тал/,

Яллагдагч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би энэ айл руу орохдоо подвалынх нь вакум цонхыг түлхээд орсон. Ороод мөнгөн аяга болон, бусад эд зүйлсийг авсан. ..Би тухайн айлаас авсан эд зүйлсээ Санжжавд өгсөн байсан. Тэр айлаас авсан эд зүйлсээ би борлуулж амжаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 214-215 тал/,

            16. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Ахмадуудын хороолол 63-1 дүгээр байрны 02 тоотод байрлах хохирогч А.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон гинж, Хуавэй брэндийн хайрцагтай спикер, Хуавэй майт 10 загварын цэнхэр өнгийн гар утас, ай фоне 7 загварын гар утас, эрэгтэй хүний цаг, Шанел брэндийн өрөөсөн ээмэг, 3.4 грамтай монетон гинж, Sеке брэндийн төмөр саарал цаг, цүнх, пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, 3.681.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 5 сарын 31-ний өдөр би 12 цаг өнгөрөөд гэрээсээ гарсан ба орой гэр бүлийн гишүүдийн хамтаар 23 цаг өнгөрч байх үед гэртээ орж иртэл гал тогооны өрөөний жижиг цонх онгойчихсон гэрийн хамаг эд зүйлс эмх замбараагүй болчихсон болохоор цагдаад дуудлага өгөөд гэрийнхээ эд зүйлсийг шалгаж үзтэл том өрөөний хананы стект байрлах шүүгээнээс 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон эмэгтэй гинж, Хуавэй  брендийн хайрцагтай спекир, том өрөөний буйдан дээр байсан хөх цэнхэр өнгийн гар утас, унтлагын өрөөнд байрлах унтлагын орны хажуу талын жижиг шүүгээнээс Ай фоне 7 саарал өнгийн гар утас, хар өнгийн эрэгтэй хүний бугуйн цаг, хажуу талд байрлах толины шүүгээнээс Channel брендийн монетон эмэгтэй хүний өрөөсөн ээмэг 1 граммтай, монетон гинж 3.4 граммтай, манай нөхрийн Seke брендийн төмөр саарал бугуйн цаг, Толины хажуу талын чамдан дээр байсан S үсгээр эхэлсэн хар өнгийн хоёр мөртэй цүнх, үүдний гутлын шкафанд байсан даавуун Adidas брендийн 38 размерын пүүз тус тус алга болсон байсан. Сүүлд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр танай хэргийг илрүүлсэн гээд ирсэн ба тухайн дагуулж явсан хулгайч нь манайхаас алдсан гэх Adidas брендийн 38 размерын пүүзийг өмсчихсөн явж байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 230-236 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай гэрээс 3.681.000 төгрөгийн юм авсан байсан. Гар утас, мөнгөн аяга зэргийг буцааж авсан. Үлдэгдэл 2.646.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

   Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 219 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 220- 226 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 43 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “6 тойрогтой мөнгөн аяга 285000, 5 тойрогтой мөнгөн аяга 185000, 5 тойрогтой мөнгөн аяга 185000, монетон гинж, 150000, Хуавэй брендийн хайрцагтай спикер 210000, хөх цэнхэр өнгийн гар утас 650000, Ай фоне 7 гар утас 750000, хар өнгийн эрэгтэй хүний бугуйн цаг 60000, Channel брендийн монетон эмэгтэй хүний өрөөсөн ээмэг 60000, монетон гинж 3.4 граммтай 586000, Seke брендийн төмөр саарал бугуйн цаг 300000, S үсгээр эхэлсэн хар өнгийн хоёр мөртэй цүнх 60000, Adidas брендийн 38 размерийн пүүз 20000, нийт 3681000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /3-р хх-ийн 241-243 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Саарал өнгийн Ай фоне 7 гар утас, тагны доод хэсэгт бөөрөнхий дүрстэй 6 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг” гэсэн тэмдэглэл /4-р хх-ийн 10 тал/,

Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Одоо он сарыг сайн санахгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 10 хороо байрлах 21-р хороолол дээр хүнтэй уулзчихаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 5-н шар руу явж байгаад замд таарсан 5 давхар цагаан байрны хажуугаар явж байтал 1 дүгээр давхарт байх хаягийг сайн мэдэхгүй айл цонхоор нь харахад эзэнгүй байхаар нь вакум цонхыг түлхэж ороод уг айлын том өрөөнд байсан ханын шүүгээнд байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, буйдан дээр байсан Ай фоне-5 маркийн цагаан өнгийн гар утас, Хуйвей маркийн гар утас, эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, үүдний коридорт байсан хар өнгийн үүргэвчийг авч үүргэвчинд хулгайлсан эд зүйлсээ хийгээд буцаад цонхоороо гараад явсан. Тэгээд тэндээсээ 3-р эмнэлэг орж найз Санжжавтай уулзаад найзынхаа юмыг хадгалж байгаач гээд үлдээгээд явсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 246-247, 4-р хх-ийн 8 тал/ мэдүүлэг,

            17. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо АОС-ын 76 тоотод байрлах хохирогч Ц.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч 2100 юань, 156 евро, 2.100.000 төгрөг, мөнгөн бүс, цагаан алтан бөгж, мөнгөн аяга 4, Trek fuel ех 7 загварын унадаг дугуй зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 8.685.778 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2 давхарын унтлагын өрөөнд байсан сейфийг эвдэж 2100 юань, 156 евро, 2.100.000 төгрөг, эмэгтэй хүний 540 граммын хэмжээтэй 2.500.000 төгрөгөөр үнэлж байсан мөнгөн бүс, эмэгтэй хүний цагаан алтан 17.5 размерийн бөгж 1.500.000 төгрөгийн үнэтэй. Бас доод өрөөнөөс Д.Дашцэцэгт дурсгав гэсэн 6 хэмжээтэй 1, 5 хэмжээтэй 1, 3 хэмжээтэй аяга 2 ширхэг аяга нийт 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Мөн гражинд байсан 2018 оны 9 сард 3.300.000 төгрөгөөр авсан Tгек fuеl ех 7 загварын дундаа тусгай амартизатортай унадаг дугуй зэрэг эд зүйл алдагдсан. Бас Мон Суль гэсэн шаргал өнгийн бичигтэй хар өнгийн 2 мөрний дунд зэргийн хэмжээтэй үүргэвчинд алдагдсан эд зүйлийг хийгээд аваад явсан байх шиг байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх- ийн 60-64 тал/,

 

   Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 45 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 46- 47, 51-59 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 40 тал/,

Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 11-нna өдөр 09 цаг 15 минутад гараад ажил руу гаа явсан. Өнөөдөр машины дугаараар явахыг хориглодог өдөр болохоор хотын төвд хүнтэй уулзах гээд гэртээ 13 цаг болох гэж байх үед ирсэн. Тэгээд гэртээ цай уучихаад 14 цаг 15 минутын  үед хүнтэй уулзах гээд гэрээсээ гарсан. 15 цагийн үед хотын төвд хүнтэй уулзчихаад 16 цаг 27 минутад гэртээ ирсэн. Тэрнээс хойш гэрээсээ гараагүй байсан. Гэртээ байж байхад 18 цаг 30 минутад хажуу айлын Нямдорж над руу залгаад манай гэрт хулгай орсон байна гэсэн... Сүүлд хүнтэй уулзаад гэртээ 16 цаг 27 минутад ирэхэд гражийн хаалга хагас онгорхой байсан би Нямкаг ирсэн байна гэж бодоод гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 65-66 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “540 грамм мөнгөн бүс 2100000, 17.5 грамм цагаан алтан бөгж 295000, 6 хэмжээтэй мөнгөн аяга 120000, 5 хэмжээтэй мөнгөн аяга 120000, 3 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг 140000, Tгек fuеl ех 7 загварын дугуй 2524800, нийт 5299800 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /5-р хх-ийн 69-70 тал/

Монгол банкнаас зарласан ханшийн “БНХАУ-ын юань 391,83, евро 2968,82” гэсэн лавлагаа /4 хх-ийн 226 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Trek гэсэн цэнхэр бичигтэй хар өнгийн дугуй” гэсэн тэмдэглэл /3-р хх- ийн 52 тал/,

шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би тус хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 82-84 тал/,

18. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо АОС 31-3-1 тоотод байрлах хохирогч Ш.Ж-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, Ай пад 3 ширхэг, видео камер 2 ширхэг, камерын цүнх, алдан гадас, автобусны карт, иргэний үнэмлэх, ноте, гар утас 2 ширхэгийг тус тус хулгайлж, 2.748.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Жанчивламдангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 13-нд би гэр бүлээрээ гадаад явсан юм. Гадаад очоод байж байтал манай хүүхдүүд араас залгаад манай гэрт хулгай орж эд зүйл алдсан талаар надад хэлсэн. Тэгээд 2019 оны 04 сарын сүүлээр ирсэн. ..Мөнгөн аяга 3 ширхэг алга болсон. ...3 ширхэг Ай пад байсан, алтан гадас одон, Америкийн нэгдсэн улсаас авсан Панасоник видео камер, Сони видео камер, Ай фоне 5 гар утас, Самсунг Ноте гар утас, мөн Самсунгийн гар утас, төгрөг камерийн цүнх, жолооны үнэмлэх, өндөр настаны автобусны карт зэрэг эд зүйл алга болсон. Өөр зүйл алга болоогүй” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 109-113, 5-р хх-ийн 17 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 96 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 98- 108 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2.748.100 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /5-р хх-ийн 85-86 тал/

Гэрч Ж.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед цоожлоод гараад явсан ба 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 39 минутын үед дохиолол хамгаалалтын газраас залгаад “танай гэрийн дохиолол дугараад байна манайхаас өдөр очиж үзлээ гэхээр нь би ойрхон явж байсан болохоор 5-н минутын дотор гэртээ ирэхэд манай аавын байрны 1 давхарын баруун тийшээ харсан гал тогооны хэсгийн вакум цүнх онгорхой байдалтай байсан ба гэрийн эд зүйлийг онгичоод хаячихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний одоо харж байгаагаар аавын унтлагын өрөөнөөс Алтангэрэл, Сандуйжүд судар /хуучны/ миний өрөөнөөс сваровский ээмэг, зүүлтнүүд алт, монетон ээмэг зүүлтүүд, хүүхдийн хадгаламжинд хийх гэж байсан бэлэн мөнгө /үнийн дүнг ээж мэдэж байгаа/ гэх мэт олон тооны эд зүйлс алдагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 114-115 тал/,

Яллагдагч Д.Л-ийн “...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Асуух зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 146-147 тал/,

            19. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БЗД-ийн 6-р хорооны нутагт байрлах 25-23 тоотод байрлах хохирогч С.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, 5000 рубль, 400 юань, 80.000 төгрөг тус тус хулгайлан авч, 930.634 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.На-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би уг тоотод нөхрийн хамт 3 жил амьдарч байна. Өнөөдөр 18:00 цагийн үед гэрээ түгжээд гэрээсээ гараад Е-март дэлгүүр ороод 21:30 цагт гэртээ ирэхэд манай гэрийн бүх гэрэл асаалттай, хөшигнүүд онгорхой, гэрийн валконы цонх хаалга, бүх шүүгээ сав онгорхой дэлгээд хаясан байсан гал тогооны шүүгээнд байсан 2 ширхэг, 1 ширхэг арай том мөнгөн аяга, урд өвгөний ажлын өрөөнд түрүүвчин дотор байсан 5.000 рубль, 400 юань, 80.000 төгрөг алга болсон байсан. Гэр орон сандаачсан байсан тул хөөрөгний даалин нэг юмных нь доор орсон байсан. Хөөрөгний даалинг үнэлэх шаардлага байхгүй..." гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 162-164, 5-р хх-ийн 11-12 тал/,

 

            Гэмт хэргийн  талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 158 тал/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 159- 160 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19, 39 тал/,

Монгол банкнаас зарласан ханшийн “БНХАУ-ын юань 391,71, рубль 40.79” гэсэн лавлагаа /5-р хх-ийн 113 тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Их гарын мөнгөн аяга 1 ширхэг 250000, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 240000, нийт 490.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /4-р хх-ийн 175-176 тал/,

Яллагдагч Д.Л-ийн “...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотойгоор нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 181-182 тал/,

Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би Хар хорин захын гүүрэн байгууламж дээр 15 номерт одоогоор алт мөнгөний дарханы ажил хийж байна. Хар хорин зах дээр 8-9 жил хувиараа алт мөнгөний дархан хийж байна. 2019 оны 06 сарын 01-ний өдөр байсан шиг санаж байна. Хар хорин захын урд талын автобусны түцэн дээр таньдаг хүнтэйгээ уулзаад байж байхад өдрийн цагийг нь сайн санахгүй байна туранхай 165 см орчим өндөртэй жижигхэн биетэй залуу ирж уулзаад утас авч байна уу гээд хар өнгийн ай фоне 7 маркийн гар утас үзүүлсэн. Уг утсыг надад үзүүлэхдээ сая хөдөөнөөс орж ирлээ олсон юм гэж байсан. Тэгснээ утсаа үзүүлж байснаа халааснаасаа бөндгөр хийцтэй дотоодын үйлдвэрийн гэмээр эмэгтэй хүний хос алтан ээмэг үзүүлээд уг ээмгийг мөн хамтаар зармаар байна гэсэн. Би уг ээмгийг нь үзэхэд нэг сэнж нь тасарчихсан байсан. Би тэр залуугаас хулгайн эд зүйлс биш юм биз дээ гэж асуухад юу гэж тийм юм байхав дээ гээд би өөрөө чамд цаасан дээр баталгаа бичиж өгч болно гэж хэлээд бичиж өгсөн. Тэр залуу хүүхдээ баярлуулах гэж байна мөнгө хэрэгтэй байна, машиндаа хүүхдээ үлдээсэн яараад байна гэсэн. Тэр ээмэгний талаар ярихдаа эхнэрийн ээмэг билүү ээжийн ээмэг гэж хэлж байсан шиг санаж байна. Ээмгийг би граммлаж үзэхэд 4 гаруй грамм жинтэй байсан. Утастай нь хамт нийлүүлээд 370.000 төгрөгөнд бодож авсан. ...Гар утсыг 50000-60000 төгрөгт бодож авсан байх...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 206-207, 209-210 тал/,

Гэрч Г.Э-ын “...Би Хархорин зах дээр алт мөнгийн дарханы ажил хийдэг юм. 2019 оны 6 сарын эхээр шиг санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Би 21 дүгээр лангуун дээрээ байж байхад 23-24 орчим насны намхан биетэй залуу орж ирээд мөнгө авах уу гэсэн. Авна гээд мөнгийг нь харахад мөнгөн аяганаас хуулж авсан бололтой 5 ширхэг хуйлсан аяганы мөнгө байсан. Граммлаж үзэхэд 200 орчим грамм болж байсан ба би 216.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг мөнгийг нь дараа нь бүс хийх гэж байгаа гээд явж байсан явуулын хүнд 237.000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,

Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лхагвадорж надад эд зүйл өгөхдөө хулгайн эд зүйл гэж хэлж байгаагүй. Надад нэг удаа шивээс хийлгэчихээд мөнгө байхгүй гээд оронд нь эд зүйл үлдээдэг байсан. Нэг удаа надад хаячих гээд ууттай зүйл өгсөн. Би хаях гэж байгаад хартал мөнгөн аяга байсан. Би юмыг яаж мэдэх вэ гээд гэртээ аваачиж тавьсан. Дараа нь Амарбат байцаагч дуудаад мэдүүлэг авахад нь би аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэх боломжтой байна.  

 

Харин хавтаст хэрэгт шүүгдэгч Д.Л-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүд байх ба эдгээрийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Л-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Лхагвадорж нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 19 удаагийн үйлдлээр нэг аргаар буюу бусдын эзэмшлийн орон байранд цонх, хаалгыг нь эвдэлж хууль бусаар нэвтрэн орж, бусдад бага, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан, нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа давтамжтай үйлдэж, амьдрал, зан төлвийн хувьд хэвшмэл шинжтэй болсон байна. 

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 19 хохирогчид нийт 92.385.422 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан “Их хэмжээний хохирол” учирсан нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий эрх бүхий субъектээс гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Д.Л-ийн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, бусдад их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг бий болгох боловч энэ нь үйлдэл тус бүрт ял оногдуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох тул тухайн зүйл ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж нь нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг шаардах бөгөөд хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох идэх, уух, өмсөх, зүүхэд буюу өөрийн хүссэн хэрэгцээнд зориулж амьжиргаагаа залгуулсан байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч Д.Л нь хулгайн гэмт хэрэг үйлдэх хугацаандаа буюу 6 сарын хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхэлээгүй, хулгайлсан эд зүйлээ зарж борлуулан олсон орлогоор нь амьдарч, нэр бүхий 19 хохирогчдод нийт 92.385.422 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийг байнга буюу 3 түүнээс дээш удаа үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Иймд шүүгдэгчийн бусдын гэр, ажил үйлчилгээ явуулах зориулалттай орон байранд цонх, цонхны тагт, хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч орсон, хохирогч нарт нийт 92.385.422 төгрөгийн хохирол учруулсан, нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж амьдралын хэвшил болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгч Д.Лх-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-д 997.700 төгрөг, хохирогч Ц.С-д 481.220 төгрөг, хохирогч Н.А-д 4.025.000 төгрөг, хохирогч Г.Г-д 3.571.200 төгрөг, хохирогч М.М-д 1.148.000 төгрөг, хохирогч Б.Г-д 960.000 төгрөг, хохирогч Ч.Т-т 425.000, хохирогч Э.Э-т 1.206.000 төгрөг, хохирогч Б.Г-д 2.182.400 төгрөг, хохирогч Г.Г-д 469500 төгрөг, хохирогч Ц.Ө-д 250.000 төгрөг, хохирогч Д.Э-д 1.251.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 1.705.600 төгрөг, хохирогч Б.-О-т 54.016.310 төгрөг, хохирогч Т.А-д 3.651.000 төгрөг, хохирогч А.Х-д 3.681.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 8.685.778 төгрөг, хохирогч Ш.Ж-д 2.748.100 төгрөг, хохирогч С.Н-т 930.634 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Г.Г-, Ц.Ө нарын хулгайд алдсан эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, хохирогч М.М-д 228.600 төгрөгийн, хохирогч Э.Э 546.000 төгрөгийн, хохирогч Д.Э-д 448.200 төгрөгийн, хохирогч Т.Ал-д 1.800.000 төгрөгийн, хохирогч А.Х-д 1.035.000 төгрөгийн, хохирогч Ц.Нд 2.524.800 төгрөгийн эд зүйлсийг тус тус буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, Хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар нотлогджээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-с 85.083.342 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д 997.700 төгрөг, хохирогч Ц.С-д 481.220 төгрөг, хохирогч Н.А-д 4.025.000 төгрөг, хохирогч Г.Г-д 3.571.200 төгрөг, хохирогч М.М-д 919.400 төгрөг, хохирогч Б.Г-д 960.000 төгрөг, хохирогч Ч.Т-гт 425.000 төгрөг, хохирогч Э.Э-т 660.000 төгрөг, хохирогч Б.Г-д 2.182.400 төгрөг, хохирогч Д.Э-д 802.800 төгрөг, хохирогч Ж.Б-д 1.705.600 төгрөг, хохирогч Б.О-гт 54.016.310 төгрөг, хохирогч Т.-д 1.851.000 төгрөг, хохирогч А.Хд 2.646.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 6.160.978 төгрөг, хохирогч Ш.Ж-д 2.748.100 төгрөг, хохирогч С.Н-т 930.634 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан хохирогч С.Н-ийн дахин өгсөн мэдүүлгээр тэрээр 3 ширхэг мөнгөн аяганаас гадна 5000 рубль, 400 юань, 80000 төгрөг алдсан байх ба үүнийг үгүйсгэсэн хэрэгт баримт авагдаагүй тул яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг зөвтгөж, хохирогч С.Наранбилэгт нийт 930.634 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, нийт учирсан хохирлыг 92.385.422 төгрөгөөр тогтоосон болохыг тэмдэглэх шаардлагатай. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Л-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 57-58 тал, 3 хх 35 тал/, Д.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 145 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 113, 2-р хх-ийн 51 тал/, шийтгэх тогтоолууд /1-р хх-ийн 115-130 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан тэрээр өрх тусгаарлаж гараагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байсан байна.

Шүүгдэгч Д.Л-ид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Д.Л-йн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Л-ид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 /найман/ жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон болно.

Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.Л-ийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 252 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтож, Миниссо гэсэн бичигтэй спикер, марк тодорхойгүй Самсунг маркийн гар утас, цагаан өнгийн метал хийцтэй Longbo гэсэн бичигтэй бугуйн цаг зэрэг нь энэ хэргийн хохиролтой холбоотой эд зүйлс биш тул хууль ёсны эзэмшигчид буцаан олгохоор шийдвэрлэлээ. /1 хх-ийн 48-50 тал/,

 Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  20 см урттай саарал өнгийн нарийн төмөр, бор өнгийн 4 ширхэг эвдэрхий тагш зэрэг нь дахин ашиглах боломжгүй эд зүйлс байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Л “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 8 /найман/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 252 /хоёр зуун таван хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Л-оос 85.083.342 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д 997.700 төгрөг, хохирогч Ц.С-д 481.220 төгрөг, хохирогч Н.А-д 4.025.000 төгрөг, хохирогч Г.Г-д 3.571.200 төгрөг, хохирогч М.М-д 919.400 төгрөг, хохирогч Б.Гэ-д 960.000 төгрөг, хохирогч Ч.Т-т 425.000 төгрөг, хохирогч Э.Э-т 660.000 төгрөг, хохирогч Б.Г-д 2.182.400 төгрөг, хохирогч Д.Э-д 802.800 төгрөг, хохирогч Ж.Б-д 1.705.600 төгрөг, хохирогч Б.О-т 54.016.310 төгрөг, хохирогч Т.А-д 1.851.000 төгрөг, хохирогч А.Х-д 2.646.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 6.160.978 төгрөг, хохирогч Ш.Ж-д 2.748.100 төгрөг, хохирогч С.Н-т 930.634 төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн 18 хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Д.Л-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г-, Ц.Ө- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, тогтоол хүчин төгөлдөр болмогц Миниссо гэсэн бичигтэй спикер, марк тодорхойгүй Самсунг маркийн гар утас, цагаан өнгийн метал хийцтэй Longbo гэсэн бичигтэй бугуйн цаг зэргийг хууль ёсны эзэшигчид нь буцаан олгож, 20 см урттай саарал өнгийн нарийн төмөр, бор өнгийн 4 ширхэг тагшийг устгахаар тогтсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

                            

                                               ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ

                                               

                                               ШҮҮГЧ                                           Ч.ОТГОНБАЯР