Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00026

 

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Хүсэлт гаргагч:******* Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Хөтөл бизнес зээлийн төвийн хүсэлттэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 5 дугаар байрны 11 тоотод оршин суух *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл бизнес зээлийн төв шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хураалдаанд гаргасан шаардлагадаа:...Зээлдэгч Жаргалсайхан овогтой Хуягбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Ганболд овогтой Алтанзул нар нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 6.143.541 төгрөгний жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эргэн төлөх хувиарын дагуу нийт үндсэн зээлд 652.878.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 607.397 төгрөг 82 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт зээлийн төлбөрөөс 1.260.760 төгрөгийг төлж барагдуулсан. Үүний дараа эргэн төлөлтийн хувиарын дагуу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлдэгч Хуягбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Алтанзул нар зээлийн гэрээгээ удаа дараа зөрчин графикт заагдсан зээлийн төлбөрийг төлөхгүй, эдгээр хүмүүстэй утсаар холбоо барих боломжгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. ******* нь зээлдэгч, Алтанзул нь хамтран зээлдэгч учраас энэ хоёр хүнийг хоёуланг нь эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв. 

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

  ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл бизнес зээлийн төв нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

   Учир нь *******, ******* нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,******* Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Хөтөл бизнес зээлийн төв болон *******, ******* нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

     ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, Хөтөл 5 дугаар байрны 11 тоотод  оршин суух албан ёсны хаягтай боловч одоо хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, ******* нь дээрх хаягт түр оршин сууж байсан боловч мөн хаана байгаа нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох *******, ******* нарыг эрэн сурвалжилж байгаа газрыг нь олж тогтоох нь зүйтэй байна.

     Мөн ******* нь ТГ- дугаарын регистртэй, - утасны дугаар эзэмшиж байсан, ******* нь ЖГ- дугаарын регисрттэй, 88920900 утасны дугаар эзэмшиж байсан, *******ын  ээж, аав нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 5 дугаар байрны 11 тоотод оршин суудаг болно.

     Хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Их монгол овогт ******* /РД:ТГ-/, Эцээд овогт ******* /РД:Ж-/ нарыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч******* Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Хөтөл бизнес зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч байгууллага эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДЭЛГЭРСАЙХАН