Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/00062/и |
Дугаар | 324 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 324
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод оршин суух, регистрийн дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Like HD Tv байр, регистрийн дугаар 5569583, Real master Links ХХКомпанид холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21 316 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Real master Links ХХКомпани манай байгууллагатай 2016.09.09-ний өдөр ХАГ-0403/16 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 698 000 төгрөгийн үнэ бүхий Samsung АЗ маркийн утас 29 ширхэг буюу нийт 20 242 000 төгрөгийн бараа, материал зээлээр худалдан авч зээл төлөх график тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.Гэрээний төлбөр 20 242 000 төгрөг, алданги 1 074 350 төгрөг нийт 21 316 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Жи Мобайл ХХКомпанитай хийсэн гэрээгээр 21 317 000 төгрөгийн утсыг манай телевиз хүлээн авч хэрэглэсэн бөгөөд энэхүү төлбөрийг манай төл хүлээн зөвшөөрсөн болно.Энэхүү төлбөрийн асуудлаар хэлэлцэн эвлэрэх сонирхолтой байгаа тул хохиролыг барагдуулна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Real master Links ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21 316 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн 21 316 850 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Эрхэмбаяр бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 535 төгрөгийн 50 хувь болох 132 267 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 132 267 төгрөгийг улсын орлогоос, мөн 132 267 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21 316 850 /хорин нэгэн сая гурван зуун арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Real master Links ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 535 төгрөгөөс 132 267 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 132 267 төгрөгийг улсын орлогоос, мөн 132 267 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН