| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00241/и |
| Дугаар | 291 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 291
|
|
| ||||||||||||
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 40 дугаар байр 4 орцонд байрлах, Далт Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19 /а/ байрны 12 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧР 46050119, Сэнд овогт Тогтохын Намширт холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 406 100 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Н.Намшир 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуусталх хугацааны дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, үйлчилгээний төлбөр 406 100 төгрөгийг төлөхгүй байгаа нь бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж иргэний үүргээ биелүүлэхгүй шударга бус байна гэж үзэж байна.Н.Намширт СӨХ-ны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, албан бичиг өгч, утсаар ярьсан боловч төлөхгүй байна.Иймд Н. Намшираас СӨХ-ийн төлбөрт 406 100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Намшир шүүхэд гаргасан тайлбартаа:СӨХ-ийн нэхэмжилж байгаа төлбөрийг сар бүр хувааж төлөх боломжтой.Бөөнөөр нь төлөхөд санхүүгийн боломж байхгүй.Нэхэмжлэлийн шаардлага болох 406 100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Сар бүр 30 000 төгрөгөөр төлж барагдуулж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Нарансайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Н.Намширын сар бүр 30 000 төгрөгөөр төлж дуусгана гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй.Сар бүрийн мөнгө нь төрийн банкинд гарч явдаг, Сар бүр 50 000 төгрөгөөр төлж 2017 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахын санал болгож байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Далт Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Т.Намширт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 406 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Далт Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 406 100 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Т.Намшир бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 833 төгрөгийн 50 хувь болох 6416 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6416 төгрөгийг улсын орлогоос, мөн 6416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Далт Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 406 100 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Т.Намшир бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 833 төгрөгөөс 6416 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6416 төгрөгийг улсын орлогоос, мөн 6416 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН