Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/191

 

 

 

 

      

 

  

                                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дхолбогдох эрүүгийн 1938002550007 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч М.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3 дугаар багийн нутаг “Бумбатын давааны ам” гэх газраас иргэн Д.Н5 тооны адууг хулгайлж 5.800.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч М.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3 дугаар багийн нутаг “Бумбатын давааны ам” гэх газраас иргэн Д.Н5 тооны адууг хулгайлж 5.800.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002550007 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тухайн адуунаас 2 хээр морь, 2 хүрэн морь, 1 хар морь авсан. Учруулсан хохирлоо барагдуулсан байгаа...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр Галт сумын Нүхт 1 дүгээр багийн нутагт манай алдсан адуутай адил зүсмийн хэдэн адуу ууланд эзэнгүй байгаад байна гэсэн сураг гарсан. Энэ талаар манай дүү Батбаяр Нүхт багийн иргэн Доржгэрэлийн ярьсан дам сургаар сонссон байсан. Тэгээд бид нар гомдлын мөрт очоод үзье гэж бодоод 2020 оны 03 сарын эхээр би тэр газар луу нь сураглаж яваад очиж үзэхэд уулын модонд манай алдсан гэх адуунууд байж байсан. Гэхдээ бүрэн биш байсан. Манай адуунаас миний эзэмшлийн 5 адуу алга болсон байсан. Тэр 5 адууг зүслэх юм бол хээр морь 2, хүрэн морь 2, хар морь 1 нийт 5 адуу байхгүй байсан. Бусад адуу нь бүрэн байсан. Тэгээд би М.Дтай уулзаад чи нөгөө адуу мал авсан гэж асуухад би танай адуунаас 2019 оны 01 сарын эхээр 5 адуу авч зарж үрсэн… Миний хувьд бол 5 адууныхаа хохирол 7 сая төгрөг авсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 183-184-р хуудас/,

Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төмөрбулаг сумын Бүгдгээн гэх газарт байдаг Жамсран гэх залуу манай дүү болох Батбаяр луу утсаар залгаад Борлог азаргатай гурван алагтай адуу 2019 оны 03 дугаар сарын 20-дын үеэр Төмөрбулаг талаасаа Галт сум чиглэл рүү гүйж явсан гэж ярьж байсан. Тэгээд тэр сургийг сонсоод хойноос нь дүү Батбаярын хамт явсан юм. Тэгээд тэр Жамсран гэж залуутай уулзахад манай адууны зүстэй яг адилхан зүстэй адуу явсан талаар таараад байсан юм. Тухайн үед Жамсран гэх залуу эхнэртэйгээ хойноос нь очиж үзэх гэтэл цасан шуурга болоод байсан тул очиж чадаагүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсөл аймгийн Жаргалант сумын Хөнжлийн жаргант гэх газарт хаваржааны хашаа байсан. Тэр хашаан дээр очиход хүмүүс адуу нядалж байсан...Бид нарыг анх очиход М.Д, Мягмар, Баяраа гэх гурван залуу түүдэг гал тавьчихсан адуу нядалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Х.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Д надруу утсаар залгаад 20 гаран тооны адуу зарах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд ярьсанаас хойш 4-5 хоногийн дараа М.Д дахин яриад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил гэдэг газарт янзлаад өгий ирээд авчих гэхээр нь би Бат-Эрдэнэ гэдэг хүнийг машинтай нь хөлслөөд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Гэрч А.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болдбаяр гэдэг залуугийнд байж байтал М.Д Болдбаярын утас руу нь залгаад Болдбаяртай ярьсан. Болдбаяр ярьж дуусаад надад М.Д залгаж байна, мөнгө төгрөгний хэрэгтэй, хэдэн адуу манай энд янзална, ченжтэйгээ ярьчихсан. Довчинхорол авна гэсэн туугаад ирж байна гээд байх юм гэж надад хэлсэн. Тэгээд би Болдбаярын утсаар буцааж залгаад М.Дтай ярихад мөнгөний хэрэгтэй болчоод хэдэн адуу наана чинь янзлах гээд туугаад явж байна, ченжтэй ярьчихсан, чи янзлалцаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэж байсан. Тэгээд утсаар ярьсаны маргааш нь үдийн алдад М.Д 4 унагатай 28 тооны адуу тууж ирсэн. Би тэр адууг М.Дын адуу юм байна л гэж ойлгосон, М.Д өөрөө миний адуу байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55-р хуудас/,

Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрийн утас руу М.Д залгаад би хэдэн адуу янзлах гэсэн юм. Танай тийшээ туугаад очъё гэж ярьсан...М.Д би Галт сумаас хэдэн адуу аваад ирлээ. Энэ хэдэн адууг гялс нядлаад зарах хэрэг байна. Махыг нь авах хүнийг дуудсан байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60-р хуудас/,

Гэрч П.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н ах надаас танай тэр хавиар эзэнгүй адуу байна гэх юм. Ямар ямар адуу байна гэхээр нь би хэл хүргэсэн. Тэгээд 3 дугаар сарын эхээр тэр адууг Д.Н гэдэг ах очиж үзээд манай алдсан адуу мөн байна гэж байсан. Би бол тэр адуу малыг нь очиж үзэж хараагүй юм. Сураг сонсоход Д.Н ахын алдсан зүс нь ижил төстэй юм дуулдаад байсан болохоор л би алдсан адуу нь юм биш байгаа гээд очиж үзэж хараач тэнд тийм адуу байгаад байна гэнээ гэж хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182-р хуудас/,

      Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 75-76-р хуудас/,

Шүүгдэгч М.Дын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, малын 2018 оны тооллогын баримтын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-99, 101-р хуудас/,

Хохирогч Д.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03

дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 174-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002550007 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч М.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3 дугаар багийн нутаг “Бумбатын давааны ам” гэх газраас иргэн Д.Н5 тооны адууг хулгайлж 5.800.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Н/хх-ийн 183-184-р хуудас/, гэрч Д.Д/хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Ц.Б/хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Х.Д/хх-ийн 49-50-р хуудас/, гэрч А.М/хх-ийн 52-55-р хуудас/, гэрч Ц.Б/хх-ийн 57-60-р хуудас/, гэрч П.Д/хх-ийн 181-182-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 75-76-р хуудас/,

Хохирогч Д.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 174-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн

зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч М.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Д нь хохирогч Д.Н5 тооны адууг хулгайлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

     Эрүүгийн 1938002550007 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Эрүүгийн 1938002550007 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР