Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүчдэлийн 1-6 тоотод  оршин суух, регистрийн дугаар УЗ 90101772, Хүрээ овогт Нармандахын Мөнхжингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энбишийн гудамж, 22 дугаар байрны 41 тоотод  оршин суух, регистрийн дугаар УЮ 92031812, хурц овогт Бат-Эрдэнийн  Батжаргалд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 910 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  хүлээн   авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Батжаргалын хүсэлтээр 2016.11.30-ны  өдөр 910 000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.Мөн өдрөө 910 000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн.Тогтоосон хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл өгөхгүй байна.Иймд 910 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнхжин шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Б.Батжрагалтай харилцан  тохиролцож  910 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид нар харилцан  тохиролцож  эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхжин хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 910 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Батжаргал 910 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Н.Мөнхжинд төлж барагдуулахаар  эвлэрэлийн гэрээ  байгуулжээ.

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 390 төгрөгийн  50 хувь болох  13 195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13 195 төгрөгийг улсын орологоос,  хариуцагчаас 13 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид   олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Н.Мөнхжингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 910 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Батжаргал хүлээн зөвшөөрч, 910 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 390 төгрөгөөс 13 195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13 195 төгрөгийг улсын орологоос,  хариуцагчаас 13 195 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид   олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН