Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 1519

 

 

     
     

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШЗ2017/01519

Улаанбаатар хот

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө 2, Энгельс гудамж, 21-В 1 тоотод оршин суух, регистрийн дугаар 9899057, Гурван Өргөө-2 Сууц Өмчлөгчдийн Холбооны   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 Энгельс гудамж, 21-27  тоотод  оршин суух, Б.Лхамсүрэнд холбогдох

 

Дундын өмчлөлийн ашиглалтын зардлын 1 506 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гурван Өргөө-2 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Гурван өргөө-2 Сууц Өмчлөгчдийн Холбоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу анх  2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Гурван Өргөө  СӨХ нь оршин суугчдын 100 хувийн саналаар шийдвэрээс үүсгэн байгуулагдсан.Улмаар Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбоо, татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгэж 2013 оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэсэн.Ийнхүү үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөлийн тогтоол, бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон.Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг 21, 22, 23 дугаар байрнуудын оршин суугч Б.Лхамсүрэн 2013 оны 4 сараас 2016 оны 12 сарыг хүртэл нийт 1 506 300 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Гурван Өргөө-2 Сууц Өмчлөгчдийн Холбооны гаргасан Б.Лхамсүрэнд холбогдох нэхэмжлэлийг шүүх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд бичигдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө 2, Энгельс гудамж 21-27 тоот хаягаар хариуцагч Б.Лхамсүрэнг дуудахад тус хаягт бүртгэлгүй тухай Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны тодорхойлолт ирсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул Б.Лхамсүрэнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гурван Өргөө-2 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй Б.Лхамсүрэнд холбогдох Дундын өмчлөлийн ашиглалтын зардлын 1 506 300 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Нэхэмжлэлд хавсаргасан 14 хуудас материалыг нэхэмжлэгч байгууллагын  хаягаар буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Отгонжаргалд даалгасугай.

 

4.Нэхэмжлэгч байгууллага  нь хариуцагчийн оршин суух хаягийг тодруулсны дараа нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН