Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 5921

 

 

 

      2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05921

         Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо  дугаар  байр -р орцонд байрлах  “Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо,  дугаар байр  тоотод  оршин суух,   регистртэй А овогт Б.Б холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд  757,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч: “Дулаахан-50” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 523,800 төгрөг алданги 233,673 нийт 757,473 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Байрны  сарын төлбөр 19400 төгрөг бөгөөд төлбөрөө төлөөгүй улмаас бусдад хохирол учруулсан хохирол нь СӨХ-ны засвар, үйлчилгээ,сангийн засвар хийх, СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод түвшингийн цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарлахгүй байна. Удаа дараа СӨХ-ны төлбөрөө өгөхийг шаардсан боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул хуулийн дагуу шүүхээр шийдэж СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Дулаахан-50” СӨХ-ны нэхэмжилж байгаа 757,473 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Хариуцагч  Б.Б-аас СӨХ-ны төлбөрт 757,473 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч уг төлбөрөө 2016 оны 12 дугаар сард багтаан төлнө гэсэн байна. Иймд хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Дулаахан-50” СӨХ нь хариуцагч Б.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 757,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 757,473 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.“Дулаахан-50” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 757,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 757,473 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,730 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА