Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

2020        06          08                                               2020/ШЦТ/172

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Иргэний нэхэмжлэгч Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Сд холбогдох 1821007200285 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт С. /РД: .................../

 

Шүүгдэгч С нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “ЖБЧЭ” ХХК-ий Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Кебир-2” барьцаат зээлийн газрын салбарт теллерээр ажиллах явцдаа нийт 9163750 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “Кибер-2” барьцаат зээлдүүлэх газарт ажиллаж байгаад хуурамч нэр ашиглаж мөнгө авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Сгээс манай компанид учруулсан 8313.750 төгрөгийг гаргуулах саналтай байна. С нь Тугийн эд зүйлийг авах ёсгүй үнээс дээгүүр үнээр үнэлсэн байх тул мөнгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

           

            Шинжээч Д.Дамдимаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагч С нь ажиллаж байх хугацаандаа нийт 9163.750 төгрөгийг өөртөө завшсан бөгөөд үүнээс хүний нэр ашиглаж 3980.000 төгрөг, барьцаанаас илүү үнэлсэн 1470.000 төгрөгийн зээл, уг хоёр зээлд ногдох хүү нь 658.200 төгрөг, ажиллаж байх хугацаандаа кассын дутагдал буюу бэлэн мөнгө 3055.550 төгрөгийг завшсан нь баримтаар нотлогдсон юм. Зээлийн хүү болох 658.200 төгрөгийг С өөртөө ашигласан бөгөөд уг үйлдэл нь баримтан дээр зээлийн хүүг төлсөн гэж гарын үсэг зурж баталгаажуулснаар тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл 2411 дугаартай Д.П, 2360 дугаартай Х.Н, 2399 дугаартай Н.С, 2398 дугаартай У.С, 2466 дугаартай А.Т, 2587 дугаартай Т.Б, 2713 дугаартай О.Д, 2714 дугаартай А.Н, 2718 дугаартай О.Н, 3056 дугаартай Ж.О, 2464 дугаартай Б.Б гэсэн хүмүүсийн зээлийн хүү болох 658.200 төгрөгийг баримтан дээр төлсөн бичилт хийж өөртөө ашигласан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа юм” гэжээ. /2-р хх-ийн 2-3/

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 22.5 гэсэн жинг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд манай охин Туг нь Стэй хоорондоо ярилцаад жинг нь илүү тооцсон энэ асуудлыг үүсгэсэн юм байна. Би шүүх хурал болох үед үүнийг мэдээгүй байж байгаад шүүх хурал болсны дараа мэдсэн болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ./1-р хх-ийн 230-231/

            Санхүүгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот дүгнэлтэд:

            1.”Кибер” барьцаат зээлийн газрын теллерээр ажиллаж байсан С нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд 11 удаа ямар ч барьцаагүй хаяг нь тодорхойгүй хүний нэр ашиглан 3980000 төгрөгийн зээл, 2 удаа барьцаатай боловч барьцаанаас илүү үнэлж өөрөө авсан 1470.000 төгрөгийн зээл, түүнд ногдох хүү 658.200 төгрөг, ажиллаж байсан хугацааны кассын дутагдал 3055.550 төгрөг, нийт 9163.750 төгрөг төлөх нь баримтаар нотлогдож байна.

            2.”Кибер” барьцаат зээлийн газрын теллер Сгийн баримтыг шалгах явцад асуултанд дурдсанаас өөр зүйл илэрсэнгүй гэжээ. /1-р хх-ийн 85-87/

 

            -Сг ажил томилсон болон ажлаас халсан “ЖБЧЭ” ХХК-ий захирлын тушаал /1-р хх-ийн 16-17/

            -Сгийн хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 18-19/

            -Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 20/

            -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл барьцаалсан баримтууд /1-р хх-ийн 23-35/

            -Гэрч Г.Г-йн мэдүүлэг /1-р хх-ийн 74-78, 139-141/

            -Гэрч А.Т-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/

            -Кибер барьцаалан зээлдүүдэх газрын теллерийн ажил үүргийн хуваарь /1-р хх-ийн 102/

            - “ЖБЧЭ” ХХК-ий Кибер барьцаат зээлийн газрын тооллогын тайлан /1-р хх-ийн 104-106/

            -Шүүгдэгч Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 232-233/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч С нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “ЖБЧЭ” ХХК-ий Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Кебир-2” барьцаат зээлийн газрын салбарт теллерээр ажиллах явцдаа нийт 9163.750 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч Д.Дамдимаа, гэрч Г.Г, Ж.О, А.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Сг ажил томилсон болон ажлаас халсан “ЖБЧЭ” ХХК-ий захирлын тушаал, Сгийн хөдөлмөрийн гэрээ, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Кибер барьцаат зээлийн газарт эд зүйл барьцаалсан баримтууд, Санхүүгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Сд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Сг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Э-т 9163.750 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч нь “...8313.750 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Сгээс үлдэгдэл 8313.750 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э-т олговол зохино.

 

Шүүгдэгч Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч С нь 9 сартай жирэмсэн болох нь эмнэлгийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Сгийн ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................... овогт Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Дорнод аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх ял оногдуулахыг шүүгдэгч Сд мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Сгээс 8313.750 /Найман сая гурван зуун арван гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ............ овогт Б.Э /................./-т олгосугай.

 

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Сгийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.  

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ