| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07007/И |
| Дугаар | 5967 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5967
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .. дугаар багийн Баянзүрх тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Д. Г, Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмон бюлдинг, .. тоотод байрлах, хуулийн этгээдийн... регистртэй, “Монгол дайвин” ХХК-д холбогдох
10,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Д.Г нь 2015 оны 4 дүгээр сард “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж урьдчилгаа төлбөр 30 хувийн буюу 17,912,400 төгрөг хийхээр тохиролвсон. 2015 оны 4 сард 1,000,000 төгрөг, 7 сард 4,800,000 төгрөг, 9 сард 9,240,000 төгрөг нийт 15,040,000 төлсөн байсан.Гэтэл 2015 оны 10 сард барилгын ажил зогслоо. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс барилгыг үргэлжлүүлэн барьж эхэлнэ. Таны урьдчилгаа гэж өгөх ёстой байсан 17,912,400 төгрөгнөөс 2,872,400 төгрөг дутуу байгаа гэхдээ бид энэхүү мөнгийг авахгүй хүү болгон тооцож энэхүү мөнгийг таниас авсанаар тооцно гэж :Монгол дайван” ХХК-ны талаас ирж уулзсан ба 3,000,000 төгрөгийг урьдчилж өгсөн ба барилга ашиглалтанд орж эхлэхээр үлдсэн мөнгийг төлье гэж тохиролцоод явсан. 2016 оны 4 дүгээр сард барилга баригдахгүй энэ ондоо баригдахаа больсон, уг барилга зарагдаж байгааг мэдээд буцаалт хийхээр болж 2016 оны 8 дугаар сард 5,000,000 төгрөгийг нэмж надад буцааж өгсөн. Ингээд нийтдээ уг компанид өгсөн дээрх мөнгөнийхөө 8,000,000 төгрөгийг авсан байгаа. Санхүү хариуцсан захирал Б нь амласан хугацаандаа мөнгөө өгч чадсангүй гэхдээ 8 сардаа багтааж өгөх учраас үлдсэн мөнгөө авахдаа ирэх очих зардал болон Г гарах бүх зардалыг манай компани хариуцна гэж хэлсэн. Энэхүү зардал нь 87,600 төгрөг болсон. Нийт 10,000,000 төгрөгийг гэрэлмаад өгнө хэмээн тохиролцсон байна. Гэтэл Сменежер нь ажлаасаа гарсан, ерөнхий захирал Д болон санхүү хариуцсан захирал Б нар нь утасаа авахаа больж эцэсдээ холбоо барих боломжгүй болсон. Тиймээс “Монгол дайвин” ХХК-с төлбөрийн үлдэгдэл болох 7,040,000 төгрөг, хүү болох 2,872,000 төгрөг, зардал болох 87,600 төгрөг нийтдээ 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийг үндэслэн тус компаниас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь “Атмор 24” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдаж байгаа .. айлийн орон сууцны барилгаас орон сууц захиалж урьдчилгаа 15,040,000 төгрөгийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК-ийн дансанд 2015 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд шилжүүлсэн байна. Хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь нэхэмэжлэгч Д.Г орон сууцны урьдчилгаанд төлсөн 15,040,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд тусгагдсан байдлаар 7,040,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3 хэсэгт Захиалагч буюу худалдан авагч тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч буюу худалдагч тал нь Захиалагч буюу худалдан авагч талаас төлсөн нийт санхүүжилтийн 50 хувийг гэрээ цуцалсны торгууль болгон үл маргах журмаар суутган авч тухайн орон сууцыг өөр худалдан авагчид борлуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ... гэж заасан байна. Иймд дээр дурьдсан нэхэмжэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 хэсэгт заасан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,060,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “Монгол Дайвин” ХХК- холбогдуулан 10,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,060,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Г нэхэмжлэлтэй, “Монгол Дайвин” ХХК-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,060,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагч Монгол Дайвин ХХК 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА
|