| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07982/и |
| Дугаар | 140 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 140
|
|
|
|
|
| |||
| 2017 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00140 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сзхбаатар гудамж-16, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2637545, Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 10 дугаар барилга, өөрийн байранд байрлах, Оюут хясаа ХХКомпанид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 63 335 654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Оюут Хясаа ХХКомпани манай банктай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ЗБГ0101/150527 тоот “Зээлийн гэрээ” байгуулж жилийн 27,6 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээлийг авсан.Оюут Хясаа ХХКомпани үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны зам 406-р байр, 17 тоот хаягт байрлах 114.86 м.кв 4 өрөө орон сууц, эоорийн 295 тоот 18 м.кв зогсоолын хамт барьцаалсан.Зээлдэгч Оюут Хясаа ХХКомпани нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 61 316 149 төгрөг үндсэн хүү 1,947,353.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,152 төгрөг, нийт 63,335,654 төгрөг хуримтлагдсан ба энэхүү зээлийн мөнгөн хөрөнгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.Иймд зээл гэрээний нийт үүрэг 63.335.654 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Алтантариа шүүхэд гаргасан тайлбартаа:Бид зээлийн хүүгээ графикийн дагуу хугацаанд нь төлж байсан, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 63 335 654 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сардаа багтааж төлөх болно гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк хариуцагч Оюут Хясаа ХХКомпанид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 335 654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 63 335 654 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Алтантариа 2017 оны 1 дүгээр сарын дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 629 төгрөгийн 50 хувь болох 237 314 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 237 314 төгрөгийг улсын орлогоос, мөн 237 314 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 63 335 654 /жаран гурван сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Оюут Хясаа ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 629 төгрөгөөс 237 314 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 237 314 төгрөгийг улсын орлогоос, мөн 237 314 төгрөгийг хариуцагч Оюут Хясаа ХХКомпаниас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН