| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00340/и |
| Дугаар | 331 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эко 26-2-17 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧВ 69010517, Боржигон овогт Бадраагийн Батцэнгэлийн М.Алтанчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Үржинбаясах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Батцэнгэл шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч Б.Үржинбаясах шүүх хуралдаанд тайлбарлахдаа:М.Алтанчимэгт 2014.6.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014.07.09-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн боловч эргүүлэн төлөхгүй байна. М.Алтанчимэг одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батцэнгэлийн М.Алтанчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Б.Батцэнгэлийн хүсэлт болон түүний тайлбар, зээлийн гэрээнүүд болон М.Алтанчимэгийн бичсэн баталгаа зэргээс харахад М.Алтанчимэг нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Алтанчимэг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн анги 4 дүгээр гудамжны 34 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Сарги овошт Мандирийн М.Алтанчимэгийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Алтанчимэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.М.Алтанчимэгтэй холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагчид даалгасугай.
4.Сарги овогт Мандирын Алтанчимэг /ХМ 74112061/ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 цэргийн анги 4 дүгээр гудамж, 34 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН