Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж 8 дугаар байрны 109 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧР 69022485, Бэрсүүд овогт Лхагвацэрэнгийн Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, АОС-13, оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-663 тоотод оршин суух, регистрийн дугаар ИЮ 89011308,Ганзоригийн Уранбилэгт  холбогдох

 

Түрээсийн төлбөрт 1 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн   авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 11 сарын 02-ны өдөр Г.Уранбилэгтэй түрээсийн гэрээ байгуулан 2015 оны 11 сарын 01-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хашаа болон монгол гэрээ хөлслүүлэн суулгахаар тохиролцон нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулсан. Г.Уранбилэг түрээсийн төлбөрт сар бүр 50 000 төгрөг өгөхөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлж байхаар тохирсон боловч төлөхгүй байна. Г.Уранбилэг төлбөрөө өгөлгүй 2015 оны 7 сард хашаанаас нүүж явсан.Мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасаны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан ба гэрээний хүчин төгөлдөр хугацааны алдангийг бодож тооцвол 1.480.000 төгрөг болж байна.Иймээс түрээсийн гэрээний төлбөр болох 450.000 төгрөг, алданги 1.480.000 төгрөг нийт 1.930.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г.Уранбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Г.Уранбилэгтэй  харилцан  тохиролцож би 1 255 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 675 000 төгрөгийг Г.Уранбилэг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр надад төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Уранбилэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид нар харилцан  тохиролцож  эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг хариуцагч Г.Уранбилэгт холбогдуулан хашаа болон монгол гэр түрээслүүлсэний төлбөрт 1 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 255 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 675 000 төгрөгийг Г.Уранбилэг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар  эвлэрэлийн гэрээ  байгуулжээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой  байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 830 төгрөгийн  50 хувь болох  22 915 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 22 915 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 20 750 төгрөгийн 10 375 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид   олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 255 000 төгрөгөөс татгалзаж, Г.Уранбилэг 675 000 /зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг 2017 оны 2 дугаар 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 830 төгрөгөөс 22 915 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 22 915 /хорин хоёр мянга есөн зуун арван таван/ төгрөгийг улсын орлогоос, мөн 10 375 /арван мянга гурван зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид   олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН