Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2018/00041/З |
Дугаар | 10 |
Огноо | 2018-04-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 10
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: А аймгийн Засаг дарга
А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “ ... иргэн Д.М-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Аймгийн засаг даргад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.М болон түүний өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд хандаж “А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Аймгийн засаг даргад холбогдох сонгон шалгаруулалтын захиалгыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох “сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Д.М-с А аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/350 дугаар албан бичгээр уг хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.У томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 , 27, 28 , 36 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх тухай,
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах 66.1. “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А аймгийн засаг дарга холбогдох “А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг,
Нэхэмжлэгч аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан /2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зарласан 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр явагдах/ сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Д.М-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А аймгийн Засаг даргыг “А аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч Д.М-г “А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан /2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зарласан 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр явагдах/ сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Д.М-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг дарга, А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6., 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ааймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ