Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0560

 

 

   “Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК*******ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: Увс болон Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхүүд зөвхөн хариуцагчийн “...анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй, иргэд эсэргүүцэж байгаа...” гэх тайлбарыг дэмжин дүгнэлт өгч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1*******д заасан “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй”, 38.1.3*******д заасан төлөвлөгөөг батлуулаагүй, энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1*******д заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч бодит байдалд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хариуцагчаас байнга эс үйлдэхүй гаргаж, хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан болохыг энэхүү хэрэг маргааныг шүүхээр хэрэг хянагдах хугацаанд хангалттай тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1*******т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу “хариуцагчийн эс үйлдэхүй тогтоолгох” шаардлагатай холбоотой ажиллагааг хийгээгүй.

Тус шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн буруутгах баримтыг цуглуулан, хариуцагчид өөрийн гэм бурууг зөвтгөх залруулах боломжийг олгож, тэднийг өөгшүүлэн дэмжиж хэт нэг талыг баримталсан.

Өөрөөр хэлбэл шүүх хөндлөнгийн байр сууриа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад бүрэн алдсан болох нь илтэд байна. Хариуцагчаас өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ялгамжтай хандаж, эс үйлдэхүй гаргадаг болох талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг анхаарч үзээгүй. Энэ тухай огт дүгнэлт өгөөгүй.

Маргааны үйл баримтад дурдаагүй асуудлыг өөрсдийн хүсэл зорилгоор дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5*******д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Иймд маргаж буй үйл баримтад тэнцвэртэй хандаагүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд үндэслэл бүхий няцаалт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК*******иас Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүй татгалзсан эс үйлдэхүйн улмаас 2015 оноос хойших хугацаанд зарцуулсан хөрөнгө болон цаашид төлөвлөсөн ажил үгүй болж байна, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үндэслэлээр манай компанийн XV*******017830 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан...” гэж, хариуцагчаас “... анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй ба тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдоогүй, ямар нэгэн мэдээ, тайланг сумд өгч байгаагүй, сумын төрийн санд нөхөн сэргээх ажлын дэнчинг байршуулаагүй, зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үед гэнэт гарч ирээд хүсэлт гаргасан...” гэж тус тус маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Т” ХХК*******д Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт орших Бадаг гэх газраас 2985.38 гектар хэмжээтэй талбайд ашигт малтмал хайх XV*******017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 3 дугаар сарын 13*******ны өдрийг дуустал хугацаагаар олгож, улмаар нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр дуусах болсонтой холбогдуулан нэхэмжлэгч талаас Өндөрхангай сумын Засаг даргад 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр биечлэн, 2018 оны 01 дүгээр сарын 30*******ны өдөр 05/01 дугаар албан бичгээр хандсан, Өндөрхангай сумын Засаг дарга уг албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 12*******ны өдөр хүлээж авсан боловч уг төлөвлөгөөг батлаагүй зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1*******д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1*******д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах”, 38.1.3*******т “энэ хуулийн 38.1.1*******д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2*******т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6*******д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” заасны дагуу тухайн төлөвлөгөөг батлах үүрэгтэй юм.

Гэтэл XV*******017830 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК*******ийн байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор 2018 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар хүргүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар хариуцагч тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, эс үйлдэхүй гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчихөд хүргэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй гаргасан “Т” ХХК анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй ба тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдоогүй гэх үндэслэлийг хүлээн авч, хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх боломжгүй юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоон, хамгаалалт хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгах бөгөөд байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал хугацааг тодорхойлон тусгасан баримт төлөвлөгөөг ойлгох ба хариуцагчид тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй тул түүний ийнхүү нэхэмжлэгчийн 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үйлдэл нь хууль бус тул анхан шатны шүүхийн “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна. 

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2*******т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6*******д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ, 12 дугаар зүйлийн 12.1.2*******т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, 56 дугаар зүйлийн 56.1*******т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.5*******д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан батлах үүрэгтэй, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий байгууллагад хандаж дүгнэлт гаргах эрхтэй болохоос байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх эрхгүй байна.

Хариуцагчаас “Т” ХХК*******иас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан “...анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй ба тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдоогүй, ямар нэгэн мэдээ, тайланг сумд өгч байгаагүй, сумын төрийн санд нөхөн сэргээх ажлын дэнчинг байршуулаагүй, зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үед гэнэт гарч ирээд хүсэлт гаргасан...” гэх тайлбараар мэтгэлцэж байгаа боловч энэ нь төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл биш юм.

Иймд “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус тул XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2*******т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК*******ийн эзэмшлийн XV*******017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3*******т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Төв эрдэнэ сант” ХХК*******иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН