Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 5974

 

 

       2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05974

                Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-3, Голомт банкны төв байранд байрлах, 2075377 регистртэй, Голомт банк ХХК-ийн,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10-р хороолол 303 дугаар байр 137 тоотод оршин суух, УШ89081051 регистртэй, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхтулгад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,174,084.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.М нь  2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Голомт банктай ...дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг 32 сарын хугацаатай, жилийн 32 хувийн хүүтэйгээр зээлж авсан.Ч.М нь удаа дараа зээлийн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд банкны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй ажлаасаа гарсан нь зээлийг цаашид хэвийн төлөх орлогын эх үүсвэргүй болох нь тодорхой болсон. Иймд талуудын хооронд байгуулсан ... дугаартай зээл болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцлан, уг гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,627,328 төгрөг, үндсэн хүү 537,756.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,000 төгрөг нийт 6,174,084.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ч.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,174,084.45 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,874,084 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохироцож эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Ч.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,174,084.45  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,174,084.45 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,874,084 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.М холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,174,084.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Ч.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,174,084.45 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,874,084 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,735 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн  тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 56,867.5 төгрөг, хариуцагчаас 56,867.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА