| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07657/И |
| Дугаар | 5998 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 5998
| 2016 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05998 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “С.х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ч холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,910,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С.Х” ХХК нь иргэн С.Ч холбогдуулж барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч биелүүлсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С.х” ХХК нь С.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “С.Х” ХХК-иас хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“С.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ч холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,910,000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,398 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ...тоот данснаас улсын тэмдэгтийн тал хувь 60,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С.Х” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА