Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Б.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005009710494 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ..-нд ... хотод төрсөн, ... настай, ...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл ...; .... хамт .... дүүргийн ... дугаар хороо...  байрны ... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Н. овогт Б. Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Т 2020 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зочид буудлын 205 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ттай зүй бус харьцааны улмаас шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа цохиж баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйл алга байна. Хэргээ хялбаршуулсан байдлаар шийдвэрлэнэ гэснийг ойлгосон. Хохирогчтой эвлэрч, хохирлыг нь төлсөн гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А Т “... 2020 оны 3 дугаар сарын 3-ны шөнө 00 цагийн орчим гэртээ унтаж байтал миний утас дуугараад утсаа автал багын найз Т бид нар багын найзуудаараа удаан уулзалдсангүй,   дугаар хороололд .... гэх зочид буудалд байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө төгрөг байхгүй гэхэд хүрээд ир би төлье гэсэн. Ингээд гэрээсээ гараад 10 дугаар хорооллын Н буудлын гадаа очтол намайг Т, Д  хоёр тосож аваад тооцоо хийгээд бид гурав зочид буудал руу орсон. Өрөөнд ортол багын найз нар Г, А, О нар сууж байсан. Ингээд бид нар уг өрөөнд архи уусан. Надад торгууль гээд Г 100 граммын стиканаар дүүрэн архи хийж өгөөд уу гэхээр нь би удаан уулзаагүй найзууд гээд уг архийг уусан. О Тд хандаж би чамд өчигдрөөс хойш 600.000 төгрөг өгсөн биз дээ гэхэд Т чи баярхаад байгаа юм уу гөлөг минь гээд алгадаад авсан. Би тэр үед нь Тийг битгий, боль гэж уурласан. Т чи юу гэнэ ээ гээд намайг дагуулаад ариун цэврийн өрөө рүү аваад орсон. Орчихоод пизда минь чамайг би зодмооргүй байна шүү, лалар минь битгий гай болоод бай гэх мэтээр хэлэхээр нь би өөдөөс нь би буруу юм хийчихсэн үү зүгээр байгаарай гээд хэрэлдсэн. Тэгээд бид хоёр зууралдаад ноцолдох үед миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод, цээж рүү хөлөөрөө жийсэн. Би Тээс зуураад бид хоёр ариун цэврийн өрөөнөөс гарч өрөөнд орж ирсэн. М, Д, Г нар салгаад авсан. Тэр үед Т ална гээд дайраад боломж олдвол миний толгой, хүзүү рүү гараараа удаа дараалан 5-6 удаа цохисон. Дтай би ярилцаад зогсож байтал Т миний нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Тэр үед миний хамар амнаас цус гарсан. Надад шүүх эмнэлэг болон томографикийн зураг авахуулсан 128.000 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй. Цаашид эмчилгээний зардалд нэхэмжпэх зүйлгүй. Миний хувьд одоо гомдол саналгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” /хх-н 10-11, 15/ гэж,

гэрч Н  “... 2020 оны 3 дугаар сарын 3-ны орой 17 цагийн орчим 10 дугаар хороололд байрлах Н зочид буудалд О, Г хоёр хоноод найз нараа дуудаж байна гэж О хэлсэн. Намайг яваад очтол Г, О хоёр байсан ба миний араас Т, А, найз охин С, Т, М нар цуварч ирсэн. Тухайн үед бид нар 2.5 литрийн Н пиво 2 сав, 1 литр 75 граммтай Соёрхол архи мөн 0.75 граммтай Соёрхол архийг хувааж ууцгаасан. Ингээд архиа тойрч сууж байгаад ууж байхдаа би бие засах өрөө рүү орчихоод эргээд иртэл Т, Тийг хойшоо нь түлхэж газар унагаасан. Тэр хоёр зууралдаад маргалдсан чинь бид нар боль боль гэхэд одоо зүгээр, ярилцъя гээд бие засах өрөө рүү орсон. Удаагүй бие засах өрөөнөөс зууралдсан, бие биеэ цохисон гараад ирсэн. Тэгээд бие биеэ цохиод эхлэхээр нь Г бид хоёр очиж салгаад цаана сууж байсан найзууд бас боль боль гээд салгасан. Хэсэг тэр хоёр маргалдаад эхлэхэд тэнд байсан хүмүүс больё гээд тараад явсан. Би буудлаас ганцаараа гарсан” /хх-н 35-36/ гэж,

гэрч А Г “... 2020 оны 3 дугаар сарын 2-ны орой 19 цагийн орчим 10 дугаар хороололд байрлах “Н” зочид буудалд О бид хоёр архи ууж хоносон. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өглөө босоод дахиж архи уухдаа А, Аптангэрэлийн найз эмэгтэй, Д нарыг дуудсан. Мөн Т ирээд бид нар хамт архи авч уусан. Атэй бие засах өрөөнд ороод юм ярьж байхад Т Тыг дуудчихлаа одоо таксидаад ирнэ гэж хэлсэн. Удалгүй М ирээд, араас нь Т ирсэн. Бид нар авсан 2.5 литрийн Н пиво 2 сав, 1 литр 75 граммтай Соёрхол архи мөн 0,75 граммтай Соёрхол архийг хувааж ууцгаасан. Ингээд ууж байх үедээ Т, Т хоёр юм ярьж сууж байснаа гэнэт маргалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаад байгаа юм гэхэд зүгээр зүгээр бие засах өрөөнд орж ярилцъя гээд босоод бие засах өрөө рүү орсон. Би араас нь ортол бие биеэ түлхээд маргалдаад байхаар нь би болиоч та хоёр олон жил найз нөхөд явсан байж гэхэд зүгээр зүгээр гэж хэлсэн. Би бие засах өрөөнөөс нь гараад явсан. Тэгтэл араас бие засах өрөөний хаалгаар Тийг түлхээд гараад ирсэн тэр хоёр зууралдаж бие биенийхээ нүүр рүү гараараа хэд хэд цохиж авсан. Тэр үед бид нар дундуур нь орж салгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад салаад тараад явсан. Т, А болон найз охинтой нь гараад явсан. Мөнх-Эрдэнийг манай найз Жанчивбат ирээд аваад явсан. Д гэр рүүгээ хариад Т бид хоёр хамт харихаар явсан” /хх-н 33-34/ гэж,

гэрч Чын О “... 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр би Н зочид буудалд орж архи уусан юм. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр найз Гтэй буудалд байж байгаад Дыг дуудсан. Тэгтэл Д ирэх үедээ Ттэй хамт ирсэн. Бид нар ойрд уулзаагүй найзууд гээд архи пиво уусан. Тэр үедээ А, Т нарыг дуудаж уг буудалд ирүүлсэн. Бид нар архи пиво ууж сууж байх үедээ би мөнгөн дүн хэлээд ямар аймаар үрчихвээ гэж хэлсэн чинь Т чи харамсаад байгаа юм уу гэж хэлээд намайг нэг удаа алгадсан. Тэгтэл дэргэд сууж байсан Т боль гэж дундуур ороод тэр хоёр маргалдсан. Тэр хоёр маргалдаж байхдаа хоорондоо цохилцож зууралдаад эхэлсэн. Гэтэл уг зочид буудлын хамгаалагч нь гэх эрэгтэй орж ирж салгаад бид нарыг буудлаас гар гэж хөөсөн. Нэг мэдсэн чинь би буудалд ганцаараа үлдсэн унтаж байсан. Маргааш босоод гэртээ харьсан” /хх-н 37-38/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч А.Ты гэмтэлтэй холбоотойгоор А.Ты биед баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 3346 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20-21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч А.Т “... би эмчилгээний зардалд 128.000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 71/

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Натар овогт Б Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Т торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Т цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Тд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ