Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 6001

 

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/06001

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн .. дүгээр гудамж, тоотод оршин суух, ... регистртэй,  Х.Ш ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг.. хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Ш оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие үйлдвэр үйлчилгээний “Хайрхан” компанид 19.. оны 6 дугаар сараас 19.. оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зорчигч тээврийн үйлчилгээнд явж байсныг тодорхойлж өгнө үү. Би өмнө нь шүүхэд хандаж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо, мөн 19.. оноос 19.. оны 11 дүгээр сарын ..-ний өдрийг хүртэл хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээнд буюу хот хооронд ажиллаж байсан болохоо тогтоолгосон байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ш нь Үйлдвэр үйлчилгээний “Хайрхан” компанид 19.. оны 6 дугаар сараас 19.. оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Х.Ш шүүхэд гаргасан хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэлээ.

Х.Ш нь 19.. оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 19.. оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын . дугаар трестийн Авто тээврийн комбинатад автобусны жолоочоор, 19.. оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 199. оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Хайрхан” компанид автобусны жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/051.. дугаартай тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Х.Ш шүүхэд гаргасан хүсэлтээс Үйлдвэр үйлчилгээний “Хайрхан” компанид 19.. оны 6 дугаар сараас 19.. оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Х.Ш шүүхэд гаргасан хүсэлтээ нотлохоор ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүнийг уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/049.. дугаар шийдвэр, түүнтэй хамт ажиллаж байсан Ш.С, Г.П нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон тэдний гэрчийн мэдүүлгүүд, фото зураг болон “Хайрхан” компанийн захирлын 199. оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1.. тоот тушаалын хавсралт зэрэг нотлох баримтуудаар Х.Ш 19.. оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Үйлдэвр үйлчилгээний “Хайрхан” компанид зорчигч тээврийн үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, .. овогт Х.Ш-г Үйлдвэр үйлчилгээний “Хайрхан” компанид 199. оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 199. оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Х.Ш шүүхэд гаргасан хүсэлтээс “Хайрхан” компанид 199. оны 6 дугаар сараас 199. оны 11 дүгээр сарын ..-ний өдрийг хүртэлх ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Нямцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.САРАНТУЯА