Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 6002

 

2016 оны 12 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06002

                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа би,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, .. байр .. тоотод оршин суух  регистртэй,  Н.Т,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Н.Тн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Т нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Г түрээсийн гэрээ байгуулан Hyundai R4500LC экскавторыг түрээслэгчид 1 сарын 26,000,000 төгрөг байхаар тохиролцож түрээслүүлэгчийн ажлын талбараас уг техникийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр авч явсан. Ингээд уг техникийг 2015 оны 6 дугаар сарын дундуур Мон хатан ХХК-ийн ажлын талбарт шилжүүлсэн байдаг. Н.Т нь Мульт Экьюпмент ХХК-ийн нэрээр уг техникийн түрээсийн гэрээг Мон хатан ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Түрээсийн төлбөрийн талаар талуудын хооронд маргаан гарсан ба шүүхээр шийдвэрлүүлэхэд түрээсийн гэрээний харилцааг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс үүссэн гэж үзэж шийдвэрлэсэн.  Н.Т, О.Г нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээслэгчээс түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Уг түрээсийн гэрээний төлбөрийн талаар иргэн О.Г-той утсаар ярих, уулзах гэсэн боловч утсаа авдаггүй, мөн хаяг нь тодорхойгүй байна. Иймд О.Г-ыг эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Т  нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд О.Г нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Н.Тө хүсэлтийг хангаж, О.Га эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Н.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-с түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. О.Г нь .. регистртэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дугаар байрны ... дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, ..., ...дугааруудыг эзэмшдэг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА