| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07803/И |
| Дугаар | 6050 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 6050
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/06050 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, .. байрны .. тоотод оршин суух, ..регистртэй, Б.Т,
Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б овогтой Т миний бие 19... оны 11 дүгээр сарын ..-ны өдөр төрсөн. Би 1979 онд 10 дугаар ангиа төгсөөд Арьс ширний үйлдэрт ажилд орсон. Энэ үйлдвэрт 1979-19... он хүртэл ажиллаж байгаад 19.. онд Техникийн их сургуулийн хөнгөн үйлдвэрийн технологчийн ангид суралцан 19.. онд төгссөн. 19.. оны 7 дугаар сарын ..-ны өдрөөс 19.. оны 1 дүгээр сарын -ний ...өдрийг хүртэл “Т-К” компанийн оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байсан. 1995-1998 оны хооронд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 1999 оноос аж ахуйн няраваар өнөөдрийг хүртэл 18 дахь жилдээ Р ХХК-д ажиллаж байна. Одоо энэ компанид аж ахуй үйлчилгээний хяналтын даргын албан тушаалтай. Би 55 настай. 1998 онд манай хажуу айлд гал түймэр гарч манайх руу дамжин хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтууд шатсан учраас хөдөлмөрийн дэвтэрт дээрх бичилтүүд харагдах боломжгүй болсон. Архиваас гутлын үйлдвэрт ажиллаж байсан талаарх лавлагаа авахад ажилд орсон тушаал гарч ирээд, ажлаас халагдсан тушаал гарч ирээгүй. Архивын лавлагаагаар гарч ирсэн ажилд авах тухай тушаал, ажлаас түр чөлөөлж цалинжуулах тухай тушаал, ээлжийн амралт олгох тушаалууд дээр миний овгийг “Б” Т гэж, 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал дээр “Б” Туяа гэж тус тус буруу бичсэн байсан. Иймд дээрх баримтуудад бичигдсэн “Б” болон “Б” Туяа нь “Б-н Туяа” мөн болохыг тогтоож, мөн намайг 19... оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 19... оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Тахь-Ко” компанийн оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б. Тнь 19.. оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 19.. оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Тахь-Ко” компанийн оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Т анх ажилд томилсон ХХҮЯамны харъяа АШҮН-ийн гутлын үйлдвэрийн даргын 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд авах тухай” тушаал, түүний хавсралт, мөн үйлдвэрийн даргын 1987 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлж, цалинжуулах тухай” 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 320 тоот “250 дугаар цехийн ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалуудад “Б.Т” гэж, Үйлдвэр худалдаа үйлчилгээний “Тахь корпорэйшн” пүүсийн ерөнхий захирлын 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал дээр “Б.Т” гэж тус тус бичигдсэн байх бөгөөд хүсэлт гаргагч Б овогтой Тн төрсөн он, ажиллаж байсан газартай тохирч байгаа, түүнчлэн Б.Тн нэрийн талаар болон түүнтэй хамтран ажиллаж байсан тухай шүүхэд тодорхойлолт гаргаж, гэрчийн мэдүүлэг өгсөн А.Б, Р.О, Ч.Ч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудтай шалтгаант холбоо тогтоогдож байх тул эдгээр тушаалуудад бичигдсэн “Б овогтой Т”, “Б овогтой Т” гэх нэрүүд нь “Б овогтой Т” мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх 4, 5, 14, 24, 25, 32-33/
Түүнчлэн, Б овогтой Т хөдөлмөрийн дэвтэр гал түймэрт үрэгдсэн боловч түүнийг 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Тахь-Ко” оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байсан болох нь ХХҮ яамны харъяа АШҮН-ийн гутлын үйлдвэрийн даргын 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд авах тухай”, 1987 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлж, цалинжуулах тухай” тушаал, 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 320 тоот 250 дугаар “Цехийн ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, Үйлдвэр худалдаа үйлчилгээний “Тахь” корпорэйшн пүүсийн ерөнхий захирлын 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалууд, мөн Б.Т хамт ажиллаж байсан А.Б, Р.О, Ч.Ч нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Т 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Тахь-Ко” оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 339, 1987 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 152, 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 320 дугаар тушаалуудад бичигдсэн “Б овогтой Т”, 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар тушаалд бичигдсэн “Б овогтой Т ч” гэх нэрүүд нь Б овогт БТ /РД/ мөн болохыг тогтоож, түүнийг 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Тахь-Ко” оёдлын үйлдвэрт чанар шалгагч, мастераар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА