Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6070

 

 

 

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06070

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ...регисртэй, ... овогт Ш.Лийн,  

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж,...тоотод оршин суух, ... регисртэй, ...овогт Н.Ц,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ...дугаар баг,  ..дугаар гудамжны ... тоотод оршин суух, ...регистртэй, ..овогт Н.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Лшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014.05.30-ны өдөр Н.Ц, Н.Ц нарт 14,700,000 төгрөг, 2014.05.31-ний өдөр 5,300,000 төгрөгийг хариуцагч нарын ХААН банкны дансруу шилжүүлсэн. Н.Ц, Н.Ц нар авсан мөнгөө өгөхгүй байсан учраас бид нар 2016.03.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ч бас л мөнгөө өгөхгүй байна. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014.05.30-ны өдөр иргэн Ш.Лс 20,000,000 төгрөг зээлж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ...хорооллын ...тоот байрыг барьцаалж, 1 жилийн хугацаатай Д.Б зээл авсан. Гэтэл Д.Б нь уг байрыг 86,000,000 төгрөгөөр зарж, Ш.Л 20,000,000 төгрөг өгсөн байсан. Би зээлийн хүүг төлж чадахгүй, харин авсан мөнгөө төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014.05.30-ны өдөр Н.Цн хамт Ш.Л 20,000,000 төгрөг зээлж эгч Н.Цэрэндолгорын , Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ...хорооллын ... тоот байранд Ш.Л суулгасан. Тухайн үед 2 өрөө байрны түрээс сарын 650,000-800,000 төгрөг байсан. Мөн тэр үед эгч бид 2 байраа барьцаанд тавьж мөнгө хүүлэгч нараас 50,000,000 төгрөг зээлсэн боловч бид байраа мөнгө хүүлэгч нарт алдаад орон гэргүй болсон. Ш.Л нь байнга утсаар ярьж биднийг дарамталдаг, аав, ахыгаа дагуулан ирж загнадаг. Нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хүү, алдангийг төлж чадахгүй гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 6,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,200,000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв эхний сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Л нь хариуцагч Н.Ц, Н.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 6,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,200,000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв эхний сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Ш.Лийн нэхэмжлэлтэй, Н.Ц, Н.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 6,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28,200,000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв эхний сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 149,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА