Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6072

 

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06072

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ..дугаар байрны ...дугаар орцны ... тоотод байрлах, “Т”сууц өмчлөгчдийн холбооны, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, .дугаар байрны ..тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, ..овогт Ч.Б холбогдох

 

СӨХ-ны төлбөрт 218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суугч Ч.Бнь 2014 оны 10, 11, 12 дугаар сарын СӨХ-ны төлбөр 33,750 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын төлбөр 110,000 төгрөг, 2016 оны 1-9 дүгээр сарын төлбөр 74,250 төгрөг нийт 218,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч.Бс СӨХ-ны төлбөр 218,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.            

            Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас шаардсан 218,000 төгрөгөөс 126,250 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад төлсөн. Үлдэх 91,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 218,000 төгрөгөөс 126,250 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 91,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.“Т” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Ч.Б холбогдох СӨХ-ны төлбөрт 218,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 218,000 төгрөгөөс 126,250 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 91,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн  ..тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,595 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                              А.САРАНТУЯА