Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Ц.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн .................. тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ..-нд .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ....боловсролтой, ..... мэргэжилтэй, ....., ам бүл ..., ..... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ...-р байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрны ... тоотод оршин суух,

ял шийтгэл: ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны . дүгээр сарын ..ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

....... дугаарын регистртэй, Х  овогт Ц. М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.М 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбайд хохирогч Н.Чтэй гэж маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сагс тоглож байхад хохирогч Ч тоглож чадахгүй суухай алдаа гаргаад байснаас болж бид хоёр муудалцсан. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н ийн Ч “... 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим байх байрныхаа гадаа сагсан бөмбөгийн талбай дээр найз Хын хамтаар сагсан бөмбөг тоглож байхад манай байрны М найз нарын хамтаар ирээд бид нар гурав, гурваараа хуваагдаж хоёр тал болоод сагс тоглосон. Тэгтэл сагс тоглож байгаад М алдаа гаргасан. Тэгээд алдаа гаргасан бөмбөгөө өг гэхэд нь би алдаа гаргаагүй гэж хэлтэл М яагаад хигжүүрхээд байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг алгадаад үснээс зулгааж доош дараад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Х болон манай найз салгасан. Би салаад сандал дээр сууж байхад М ирээд зүгээр байгаарай гэж уурлаад хэл амаар доромжлоод бид хоёр маргалдаж байхад миний нүүр рүү 3 удаа баруун тал руу 2, зүүн тал руу 1 удаа шанаа тус газарт гараар цохьсон. Би эмчилгээний зардал болох шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн томографикийн 120.000 төгрөг, шүдэнд эмчилгээ хийлгэсэн 70.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Эдгээр зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг авсан. Сайн дураар Ц.Мтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” /хх-н 8, 75/ гэж,

гэрч Ганбаатарын Х “... 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн орой би Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадаа сагс тоглож байхад Бэк ах бөмбөгийг аваад довтолгоо хийж байхад манай найз Ч алдаа хийсэн үгүйг би мэдэхгүй байна, Мөөгий ах алдаа гэж хэлсэн. Тэр үед Ч би алдаа хийгээгүй гэж хэлээд хоорондоо маргалдаж Мөөгий ах Чийг чи ер нь яаж харьцаад байгаа юм гээд үснээс нь зулгааж байгаад өшиглөхөд бид нар салгасан. Салгаад Ч шийдний дэргэд сандал дээр сууж байх үед нь нүүр хэсэгт гараараа цохьсон” /хх-н 14-15/ гэж,

гэрч Мэнджаргалын Х “... 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдөр 17 цагийн орчим байх байрны гадаа Ч найз нартайгаа тоглож байгааг цонхоор хараад танил М рүү утсаар залгаад сагс тоглох уу гэхэд тэгье гээд гадаа байрны урд талын сагсны талбай дээр очиж тоглосон. Ингээд тоглож байхад М Чийг чи алдаа гаргаад байна гэхэд чи тэгж алдаа хийдэггүй гээд тэр хоёр маргалдсан. Маргалдаж байхдаа Ч рүү М барьж байсан бөмбөгөө шидээд тэр хоёр заамдалцаж барилцаад М Чийн нүүр рүү 1-2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би болон Чийн найз нар дундуур орж салгасан. Тэр үед М Чийг хэд хэдэн удаа өшиглөх гэсэн боловч бид нар дундуур нь орсон учир өшиглөж гэмтэл бол учруулаагүй тэгээд бид нар салгаад Чийг цааш явуулахад сандал дээр очиж суусан. Тэр үед Чийн хамраас цус гарсан доош тонгойгоод суугаад Мтэй маргалдаж хэрэлдээд байсан, тэгтэл М дахиж Ч дээр очоод нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохьсон. Тэгтэл дахиад Бямбка бид хоёр орж салгасан. М Бямбакад мөнгө өгч явуулаад сальфитик ундаа авхуулаад Чийн хамраас гарсан цусыг угаалгаад тэгээд бид нар салаад явсан” /хх-н 18-19/ гэж,

гэрч Чогдовын Б “... 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдөр 18-19 цагийн орчим 2 тал болоод 3 эсрэг 3 болоод Ч, Х бид гурав нэг тал нөгөө талд Мөнх-Эрдэн, Х бас нэг танихгүй залуугийн хамт бид нар тоглож байтал Ч , М хоёр алдаа гаргалаа гээд нөгөөдөх нь алдаа биш гээд сүүлдээ байрны дүү байж томорлоо гээд нөгөөдөх нь чи томорлоо гээд маргалдсан. М Чийн үснээс зулгаагаад дараад нүүр рүү нь цохьсон. Тэр үед нь би очиж салгасан. М, Ч хоёрыг салгаад Ч сандал дээр очиж суугаад М бас маргалдаж байхдаа очоод нүүр рүү нь гараараа цохих үед нь очиж салгаад М явсан” /хх-н 55/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогч Н.Чийн гэмтэлтэй холбоотойгоор Н.Чийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, баруун зовхи, дээд уруулын буланд цус хуралт, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 3759 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21-22/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Ч “...Эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг авсан. Сайн дураар Ц.Мтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 75/

 

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х  овогт Ц ын М ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож,

дээрх хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ