Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6073

 

 

 

    2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06073

               Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух, .. регистртэй, ... овогт А.Б-ийн,  

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...байрны ...  тоотод оршин суух, ... регистртэй, С овогт Б.М холбогдох

 

 Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дугаар байрны ...  тоотод оршин суух ... регистртэй, .. овогт Б.Ц нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014.10.31-ний өдөр Б.Мт 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хжвийн хүүтэй зээлсэн боловч өгөхгүй байна. Иймд хариуцагчаас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг 2016.12.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.02.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.03.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 500,000 төгрөг,   2017.05.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.06.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.07.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.08.25-ны өдөр  500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.М холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016.12.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.03.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.06.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.07.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.08.25-ны өдөр  500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.А.Б нэхэмжлэлтэй, Б.М холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016.12.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.03.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.04.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 500,000 төгрөг,  2017.06.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.07.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.08.25-ны өдөр  500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 43,475 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 43,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА