Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч С.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн ............ тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-нд ... аймгийн .... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., .... хамт .... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, .... тоотод бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, .... гудамжны 2-11 тоот хаягт оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Ш д овгийн С-ийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 73 тоот хашааны гадна талд хохирогч Л.Аийг зодож биед нь баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун тохойны зөөлөн эдийн няцрал цус хуралт, уруул, шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хохиролд нийт 250.000 төгрөг төлсөн. Баримтаа хэрэгт өгсөн байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Лүүзээгийн А “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад “Б” их дэлгүүрээс хүүхдийн памперс аваад охин Нямдэлгэрт бэлэн хоол аваад гэртээ харих гээд алхаад явж байтал гэрийн ойролцоох “Энх” хүнсний дэлгүүр орох гэтэл хаалга нь хаалттай байхаар нь гартаа барьж байсан зүйлээ газар тавиад эргээд юмаа авах гэтэл нүүр лүү 30 орчим насны эрэгтэй мангасдаад арагш нэг удаа түлхсэн, гал асуутал хэл амаар доромжилсон, би газар унасан. Газар унасан байхад нүүр лүү хөлөөрөө өшиглөөд босоод иртэл миний ухаан балартсан байсан. Ингээд дэлгүүрийн хажууд байрлах машин засварын газар луу уг хүн яваад орсон. Би явж чадахгүй зодуулсан газраа сууж байтал охин Нямдэлгэр ирээд цагдаа дуудсан. Ингээд удалгүй цагдаа ирээд уг засварын газрын хаалгыг тогшсон боловч хүн гарч ирээгүй хаалгаа тайлаагүй. 30 орчим насны 150-168 см өндөртэй бор царайтай эрэгтэй хүн байсан. Цайвар цамц, цэнхэр жинсэн өмд өмссөн байсан.

Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 29-32, 63/ гэж,

гэрч Эрдэнэцогтын Б “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр найз Дын хамт Зурагтад байрлах байшингийн завсарын ажлыг хамт хийж гүйцэтгэж байсан юм. Би тухайн өдөр засвар хийж буй байшин руу ороод ажлын хувцсаа сольж байхад хашааны гадна манай найз Д хүнтэй маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би гайхаад цонхоор харахад Д хашааны гадна нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад хашааны хаалга хаагаад орж ирж байсан. Тэгээд би яасан юу болсон бэ гэхэд манай найз Д хашааны гадна нэг эрэгтэй хүн над руу хэл амаар дайраад байхаар нь мөр рүү нь түлхчихлээ. Тэгсэн чинь хүүхэд нь гээд нэг эмэгтэй ирээд хэл ам хийгээд байна гэж хэлсэн. ...Дыг машинтайгаа гудамжаар явж байхад нь нэг эрэгтэй хүн хэл амаар доромжлоод байхаар нь мөр рүү нь түлхсэн гэж надад хэлсэн” /хх-н 43-44/ гэж,

гэрч Баярнямын О “...би найзындаа ирчихээд гэрээс нь гараад харих гээд явж байтал зүс таних А ахыг нэг танихгүй эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж газар унагаасан. Тэгээд би сандраад А ах дээр гүйгээд очиход цохиж унагасан эрэгтэй хүн нь “автомашин засвар” гэсэн бичигтэй хашаа руу ороод хаалгаа хаачихсан. Тэгээд А ax бид хоёр тухайн айлын хаалгыг нэлээн удаан нүдсэн боловч хаалгаа тайлаагүй. Аийн дух хэсэг нь шалбарсан байх шиг байсан. Тэр хэсгээс нь цус гарч байсан” /хх-н 45-46/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогч Л.Аийн гэмтэлтэй холбоотойгоор Л.Аийн биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун тохойны зөөлөн эдийн няцрал цус хуралт, уруул, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 3759 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20-21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Дт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Л.А “...Эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна. /хх-н 63/

Шүүгдэгч С.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Шүүгдэгч С.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Ш д овгийн С гийн Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. С.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. С.Д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Дт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ