Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 055

 

 

  2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00055

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн . дугаар хороо, ... тоотод оршин суух, ...... регистртэй, Б овогт Г.С

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Г.С шүүхэд гаргасан хүсэлтээ: Би С.С  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч С.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон, ... тоот хаягт оршин суухгүй байх С.С эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.С нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд С.С нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Г.С хүсэлтийг хангаж, С.С эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Г.С түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.С.С нь ... регистртэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон, ...тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА