Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 058

 

 

    2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00058

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ... дүгээр баг, ..., .. дугаар гудамжны ...тоотод оршин суух, ... регистртэй . овогт О.Г

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч О.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-д шүүхэд гаргасан хүсэлтээ: О.Г нь 2016.09.26-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас Ш.Т дансруу андууран 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Содон хороолол дахь ХААН банкны салбарт хандсан боловч Ш.Тэ хаягийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид нэгнээ огт танихгүй бөгөөд ямар нэгэн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Иймд Ш.Т эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Г нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ш.Т нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул О.Г-н хүсэлтийг хангаж, Ш.Т-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч О.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-с түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Тг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шавдхуугийн Тэрбиш нь ХААН банкны ... тоот дансны эзэмшигч, 9... дугаарыг эзэмшдэг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА