| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07351/И |
| Дугаар | 78 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 78
| 2017 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/00078 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлвэр 1 гудамж, 55-09 тоотод оршин суух, ШГ78032587 регистртэй, Боржигин овогт Сарантуяагийн Баярмаагийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-138 тоотод оршин суух, МЭ57020507 регистртэй, Зуунмод овогт Хорлоогийн Дэлгэрцэцэгт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.Дэлгэрцэцэгийн хүсэлтээр 2014.06.03-ны өдөр 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Улмаар гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Х.Дэлгэрцэцэг нь 2015.06.16-ны өдөр 10,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд хариуцагч Х.Дэлгэрцэцэгээс 37,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Х.Дэлгэрцэцэг нь 2017.01.03-2017.01.12-ны өдрийн дотор 35,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, хэрэв дээрх хугацаанд 35,000,000 төгрөгийг төлөхгүй бол 37,780,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баярмаа нь хариуцагч Х.Дэлгэрцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч Х.Дэлгэрцэцэг нь 2017.01.03-2017.01.12-ны өдрийн дотор 35,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, хэрэв дээрх хугацаанд 35,000,000 төгрөгийг төлөхгүй бол 37,780,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Х.Дэлгэрцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Дэлгэрцэцэг нь 2017.01.03-2017.01.12-ны өдрийн дотор 35,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, хэрэв дээрх хугацаанд 35,000,000 төгрөгийг төлөхгүй бол 37,780,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 173,975 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 166,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА