| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00434/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 529
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Одончимэгийн нэхэмжпэлтэй Г.Нансалмаад холбогдох “2.709.310 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Г.Нансалмаа нь “Stуlе” худалдааны төвд 2012 оны 09 дүгээр сары 08-ны өдөр борлуулагчаар ажилд орсон. 2013 онд ажиллаж байх хугацаандаа ажилдаа хайнга хандаж, 2013 оны 04 дүгээр сарын бараа материалын тооллогоор 3.092.850 төгрөгний дутагдал гаргаж, өөрт нь анхааруулан цаашид ажиллуулан цалингаас 1.210.000 төгрөг суутгаж байтал 2014 оны 10 дугаар сарын тооллогоор 126.360 төгрөгний дутагдал гаргасан, хүнд 188.500 төгрөгний зээл өгсөн, өөрөө бусад тасгуудаас 511.600 төгрөгний бараа авсан бүгд 2.709.310 төгрөгний өр төлбөртэй ажлаа орхиж алга болсон. Энэ хугацаанд ар гэр болох ээж дүү нартай нь уулзаж мэдэгдэж байсан. Иймд шүүхийн байгууллагад хандаж байна. Г.Нансалмаагаас 2.709.310 төгрөгийг гаргуулж хохирогүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 125 тоотод оршин суух хаягтай Олхонууд овогт Гүндсамбуугийн Олхонууд овогт Гүндсамбуугийн Нансалмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Миний бие уг гаргасан нэхэмжлэл болох 2.709.310 төгрөгтэй маргах зүйл байхгүй. Гаргасан хохирлоо 1 жилийн дотор бүрэн барагдуулж хохиролгүй болгоно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч Г.Нансалмаагаас “2.709.310 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар. зүйлийн
57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29.149 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 29.14905 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Г.Нансалмаад холбогдох “2.709.310 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 58299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 29.149 05 төгрөгийг.үлдэх 29.149 05 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжпэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжпэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ