Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 26

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч МйЭнхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2040000490037 дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 сарын 05-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух А.Х гэрт байхдаа согтуугаар өөрийн найз Ж.И тэй маргалдаж, хараалын үг хэлэхээр нь А.Х “... сургуулийн хүүхдүүд байна, хараалын үг битгий хэлээд бай ... чи гэрээс гар” гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч А.Х 2020 оны 03-р сарын 15-ны өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 05-ны өдөр гэртээ эхнэр М болон дүү Н хамт байж байхад манай эхнэрийн найз Ж.И 20 цагийн орчимд утсаар ярьж, И ийг очиж авсан. И  И ийн хамт байсан. Ингээд гэртээ байж байхад Ж.И  найз Б.Б манай гэрт Ж.И  төрсөн ах С хамт ирсэн. И шоголсоор байгаад уйлуулаад гэрээс гаргачихсан. Тэгсэн дараа нь найз охиноо шоглоод байхад нь найз охин болох И  нь уурлаж боль гээд хориглох үед Б.Б уурлаж хараалын үг хэлээд байсан. Тэгэхээр нь би Б  хандаж “гэрт 10 жилийн хүүхдүүд байна. Битгий хараалын үг хэлээд бай” гэхэд Б.Б над руу уурлаж “чи яадаг болчихсон юм” гээд босоод ирэхээр нь би “чи гэрээс гар” гэж хэлтэл Б.Б над руу ирж “чи намайг гэрээсээ хөөлөө” гээд над дээр ирээд наалдаад байхаар нь цааш түлхтэл Б.Б нь миний духан тус газар эхлээд нэг удаа цохьсон. Тэгсэн бид хоёрын дундуур И  болон манай эхнэр салгасан. Тэгсэн Б.Б “чи намайг хөөлөө” гээд агсарч дайрч давшилж байхад манай эхнэр, И  нар нь дундуур орсон боловч Б.Б дахин миний нүүрэн тус газар 3-4 удаа цохьсон. Миний баруун нүдний дээд хэсэг, хөмсөгний доод хэсэгт сэтэрч цус гарсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Миний баруун нүдний дээд хэсэгт 2 оёдол тавиулсан. Манай эхнэр жирэмсэн 7 сартай. Тухайн үед энэ байдлаас болж цочролд орсон байсан учир эмнэлэгт хоносон. Б.Б нь архи уусан, халамцуу байсан. Б.Б нь манай гэрийн баруун талын хэсэгт байх баганыг дээд хэсгээр нь хугалчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/

-Иргэний нэхэмжлэгч О.М 2020 оны 03-р сарын 30-ны өдөр өгсөн: “Хэрэг үйлдэгдэх үед Б.Б нь манай гэрт нөхөр Х муудалцаж, намайг цочролд оруулаагүй байсан бол өнөөдөр миний бие хэвийн байх байсан. Тэр үед цочролд орж тонус өгч одоо болтол тонустайгаа байж эмчилгээ хийлгэж байгаа. Би эмчилгээнд 33.850 төгрөг зарцуулсан. Би энэ мөнгийг Б нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

-Гэрч О.М 2020 оны 03-р сарын 15-ны өдөр өгсөн: “Б.Б И ийг өдөж, хөх болон гарнаас нь базаж татаж чангаагаад байхаар нь И  уурлахад Б.Б нь үг хэлэх болгондоо хараалын үг хэлээд байсан. Энэ үед манай нөхөр А.Х “гэрт 10 жилийн хүүхдүүд байна, битгий хараал хэлээд бай” гэж хэлэхэд Б.Б нь уурлаж “чи яадаг болчихоод байгаа юм” гэж агсарч Х муудалцсан. А.Х “гэрт хүүхдүүд байна, гэрээс гар” гэхэд Б.Б уурлаж “чи намайг гэрээсээ хөөдөг хэн бэ” гэж уурлаж босож ирээд манай нөхрийг цохьсон. И  бид хоёр салгасан. Дахин хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиход Х баруун талын нүдний дээд хэсгээс цус гарсан. Б гэрээс гаргасан. Би хаалга цоожлох гэтэл Б.Б хаалга цоожлуулахгүй хаалга татаж намайг янхан гичий гэж хэлэх хэлэхгүй үгээр хэл амаар доромжилж байгаад миний нүүр рүү алгадсан. Б.Б миний гэдэс рүү түлхсэн. Надад учирсан гэмтэл байхгүй. Харин гэдэс рүү түлхсэнээс болж тонус өгсөн. Би ЭХО-д харуулахад “хэвлийд байгаа ураг хэвийн байна, айж цочирдсондоо тонус өгсөн байна” гэж хэлсэн. Би 30000 төгрөгөөр эм авч хэрэглэсэн. Би энэ мөнгийг Б нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

-Гэрч Ж.И 2020 оны 03-р сарын 16-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 03 сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байх үед М нөхөр Х хамтаар ирсэн. Би өөрийн төрсөн дүү И ийн хамтаар хүлээж байсан. Б.Б нь архи уусан байсан. Б.Б нь Х гэрт орж ирээд зүгээр сууж чадахгүй манай ихэр дүү болох И шоглосооор байгаад уурлуулаад гаргачихсан. Би Б зүгээр суухгүй байхаар нь “Б  хандаж зүгээр суу” гэхэд Б.Б үг авалгүй жаахан өндөр дуутай хараалын үг хэлэхэд хажуунаас нь А.Х Б  хандаж “чи битгий хараалын үг хэлээд бай, чимээгүй бай” гэхэд Б.Б нь уурлаж босож ирээд “чи намайг гэрээсээ хөөгөөд байгаа юм уу, чи их сонин болчихжээ” гээд заамдаж аваад нэг удаа нүүр рүү нь цохьчихоод тэр чигт нь түлхээд баганы хажууд очсон. Бид хэд босож салгахад хэрэлдэж байгаад Б.Б нь дахин Х цохьсон. Х баруун талны нүдний дээд хэсэгт сэтэрч цус ихээр гарсан. М надад хэлэхдээ намайг цохьсон гэж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 09-ний өдрийн №19 тоот: 

1.А.Х биед баруун хөмсөгний дотор доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,  

            - 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 160 дугаартай Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

                        -Яллагдагч Б.Б 2020 оны 03-р сарын 24-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 03 сарын 05-ны өдөр Сүхбат, Санжаа нартай пиво авч уусан. Х гэрт очсон. Хос-Эрдэнэ, М И, И  нар ирсэн. Сүүлийн үед А.Х нь намайг тоохгүй, найзлах нь хөндийрсэн байсан болохоор би “тоохгүй байна” гэж хэлснээр бид хоёрын дунд бага зэрэг маргаан үүссэн. Би тухайн үед уурлаж ганц нэг хараалын үг хэлсэн. Тэгсэн А.Х нь намайг хүүхдүүдийн дэргэд хараалын үг хэллээ гэрээс гар гэж гэрээсээ намайг хөөсөн. Тэгэхээр нь миний шар хөдөлж хэзээ ийм болчихсон юм гэж бодоод уурандаа Х барьж аваад нүүрэн тус газар нь 1-2 удаа цохьсон. Ингээд бид хоёрын дунд зодоон болоход манай эхнэр болон Х эхнэр салгасан. Бид хоёр маргалдаж байхад А.Х намайг тонгорч унагаагаад намайг 3-4 удаа хэвлийн тус газар өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/ 

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Б согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 02, 04/

            -Хохирогч А.Х “Хохирогч А.Х миний бие Б.Б хохирлын мөнгө болох 133850 төгрөгийг авсан. Цаашид Б.Б нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 80/

                        -Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би А.Х муудсан. Бид хоёр найзууд байсан. Би А.Х нүдэнд цохьсон. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. А.Х биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн. Хохирогч А.Хос-Эрдэнэд хохирлын 133850 төгрөгийг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 сарын 05-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хайрхан 514 тоотод оршин суух А.Х гэрт байхдаа согтуугаар өөрийн найз Ж.И тэй маргалдаж, А.Х “... сургуулийн хүүхдүүд байна, хараалын үг битгий хэлээд бай ... чи гэрээс гар” гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х гэрч Ж.И , иргэний нэхэмжлэгч О.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 09-ний өдрийн № 19 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

  Тухайлбал шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 сарын 05-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хайрхан 514 тоотод оршин суух хохирогч А.Х гэрт байхдаа согтуугаар өөрийн найз Ж.И тэй маргалдаж, хохирогч А.Х зодож, түүний биед баруун хөмсөгний дотор доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шууд нотлох баримт болох хохирогч Х гэрч Ж.И , иргэний нэхэмжлэгч О.М нарын мэдүүлэг, шинжээчийн 19 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн А.Х бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 09-ний өдрийн №19 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Х биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б  холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Б хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан нөхцөл байдал, шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Б  холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч А.Х биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч А.Х нь “Б.Б 133850 төгрөгийг авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч О.М нь “миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хохирогч Х гэрч Ж.И нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, согтуурлыг драгерь багажаар шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх /хх-ийн 80/ хүсэлтийг Прокурорын газарт гаргасан байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 32.10 дугаар 8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй байх тул яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор цаашид анхаарч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдана гэдгийг анхаарах шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ