Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 79

 

2017 оны 01 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00079

          Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байранд байрлах Өргөө-144 СӨХ-ны,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 13 тоотод оршин суух, ИЭ72031574 регистртэй, Жанлавын Баттогтоход холбогдох

 

324,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 33 дугаар байрны 13 тоотын оршин суугч Ж.Баттогтох нь 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1-10 сарын СӨХ-ны төлбөрт нийт 324,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул хариуцагчаас 324,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 54,000 төгрөгөөр багасгаж үлдэх 270,000 төгрөгийг хариуцагч Ж.Баттогтох нь 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ нь хариуцагч Ж.Баттогтоход холбогдуулан 324,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 54,000 төгрөгөөр багасгаж үлдэх 270,000 төгрөгийг хариуцагч Ж.Баттогтох нь 2016 оны 12 дугаар сард багтаан төлж харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Өргөө-144 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ж.Баттогтохд холбогдох 324,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 54,000 төгрөгөөр багасгаж үлдэх 270,000 төгрөгийг хариуцагч Ж.Баттогтох нь 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,370 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 5,185 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА