Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 539

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК ний нэхэмжпэлтэй Хушаат сумын засаг даргын тамгын газарт холбогдох “2.475.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжпэгч “Майнд Тэч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... “Майнд Тэч” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газартай газар тариалангийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай хаваржилт хүндэрч байгаа энэ үед бүтээгдэхүүнийхээ үйлдвэрийн үнийг хямдруулан олгохоор харилцан тохиролцож 2015         оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулан рапсын шахдас буюу уургийн хүчит тэжээл /хорголжин хэлбэртэй/ Хушаат сумын малчдад 1 кг-ийн 550 төгрөгөөр тооцож нийт 1 тонн буюу 40 кг савласан 25 шуудай 550.000 1өгрөгөөр, нунтаг хэлбэртэй тэжээл 1 кг-ийн 500 төгрөгөөр тооцож нийт 2 тонн 200 кг буюу 40 кг савласан 55 шуудайг 1.100.000 төгрөгний нийт 1.650.000 төгрөгний тэжээл хүлээлгэж өгсөн.

Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1.650.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд 2015 онд зээлээр авсан рапсын шахдас буюу уургийн хүчит тэжээлийн /нунтаг болон хорголжин/ төлбөр болох 1.650.000 төгрөг, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна гэсэн заалтын дагуу 825.000 төгрөгний алданги, нийт 2.475.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Хушаат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар нэхэмжилж байна! гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Г.Галбадрах нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... 2015 оны цаг агаарын байдал хүндэрч манай сум зудын.байдалд орж хүндхэн байсан цаг үед манай сумын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг “Майнд Тэч” ХХК нь рапсын шахдас буюу уурагт тэжээлийг шинээр гаргаж туршилт хийж байсан.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Ганзориг бид харилцан ярилцаж малчдад уг тэжээлээс дараа тооцоогоор авч малчдад тараахаар болсон юм. Ингээд ЗДТГазар “Майнд Тэч” ХХК-тай худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулан 1 тонн хорголжин тэжээлийг 1 кг-ийг 550 төгрөгөөр, нунтаг тэжээлийг 1 кг-ийг 500 төгрөгөөр тооцон хорголжин тэжээл 1 тонн, нунтаг тэжээл 2 тн 200 кг-ийг авсан нь үнэн болно. Тухайн үед яаралтай малчдад хүргэх шаардлагатай байсан учраас дараа төлөх нөхцөлөөр сумын төвийн болон хөдөөгийн зуданд байгаа малчдад тарааж өгсөн болно.

Гэрээний үүргийг биелүүлэх шаардлагын үүднээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор хүндхэн байсан цаг үед манай сумын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг “Майнд Тэч” ХХК-ны нэхэмжилсэн 2.475.000 төгрөг төлж барагдуулах болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь хариуцагч Хушаат сумын засаг даргын тамгын газраас “2.475.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжпэл~ гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 27275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Майнд Тэч” ХХК ний нэхэмжлэлтэй Хушаат сумын засаг даргын тамгын газарт холбогдох “2.475.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр' хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 27275 төгрөгийг, үлдэх 27275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжпэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.          

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын .журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ