| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 185/2018/0783/Э |
| Дугаар | 896 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 896
2020 05 13 2020/ШЦТ/896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Ариунжаргал,
хохирогч Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г, С.Э нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806065391549 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.Г, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, /РД: /,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн С.Э, 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5дугаар хороолол Төмөр замын 32-112 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, /РД: /
Шүүгдэгч Н.Г, С.Э нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Мөнх-Эрдэнээс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бүрэн плаза” дэлгүүрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 2.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвэсгэрт байрлах “Оргил” худалдааны төв дотор байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 1.000.000 төгрөгийг нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлж авч залилсан гэмт хэрэг,
Хохирогч Г.Хишигжаргалаас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 1.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь бэлнээр 300.000 төгрөгийг нийт 1.300.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг,
Хохирогч Н.Бариашираас 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвэсгэрт байхдаа мобайл банк ашиглан 500.000 төгрөгийг нийт 1.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг,
Хохирогч Д.Эрдэнэчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг,
Хохирогч А.Баянмөнхөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Их дэлгүүрийн үүдэнд 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэг,
Хохирогч М.Баттулгаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 250.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
Хохирогч Н.Золбоогоос 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь мобайл банк ашиглан 1.000.000 төгрөг гэмт хэрэг,
Хохирогч Н.Золбоогоос 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь мобайл банк ашиглан 500.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
Хохирогч Т.Болор-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоби 72 худалдааны төвийн автомат тооцооны машинаас дансаар 1.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
Хохирогч Т.Болор-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабд уулзаж бэлнээр 1.500.000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 14.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хохирогч нараас мөнгө авсан нь үнэн. Мөнх-Эрдэнээс 2.000.000 төгрөг аваад, 1.000.000 төгрөгийг нь Энхчулуунд өгсөн. Энхчулуун би хүн олж өгсөн учир тал мөнгийг нь авна гэж хэлээд авсан. Эрдэнэчимэг эгчээс авсан 1.000.000 төгрөгийг би авсан. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. Энэ хэрэгт Энхчулууныг шалгуулах хүсэлтэй байна. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Н.Гын ярьж байгаа зүйл бүгд худлаа. Би энэ хүнийг юу хийж явдгийг мэдэхгүй. Анх надад өөрийгөө барилгын инженер гэж хэлж байсан. Би Солонгос улс руу явуулна гэхээр нь бичиг баримтаа Гт өгсөн. Миний картыг шүүгдэгч Н.Г “Хаан банкны карт хэрэгтэй байна” гээд ашигладаг байсан. Эдгээр бүх үйлдэлд би оролцоогүй. Энхчулуун гэдэг хүн нь манай ах байгаа юм. Би Н.Гт хүн олж өгөөд мөнгө авч байгаагүй гэв.
Хохирогч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энхчулуун бид нар нэг сүмд явдаг болохоор манай гэрээр орж, гардаг юм. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт ирсэн. Тэгээд Энхчулуун Солонгос улс руу явуулдаг хүн байна гэхээр нь ажилгүй 2 хүүхдээ явуулах санаатай сонирхож асуусан. Тэгээд нэг хүний 1.500.000 төгрөг гэж хэлэхээр нь 2 хүүхдийнхээ мөнгийг өгье гээд байж байсан. Гэтэл Энхчулуун хүүгээ бас Солонгос улс руу явуулмаар гэсэн боловч мөнгөгүй гээд байхаар нь би Энхчулууны хүүхдийн мөнгийг өөрийнхөө 2 хүүхдийн мөнгөтэй хамт Н.Гын данс руу шилжүүлэхээр болоод шилжүүлтэл Гүнжидмаа гэдэг хүний нэр дээрх дансны дугаар байсан. Тэгээд нягтлан бодогчийн дансны дугаар гэхээр нь мөнгөө шилжүүлсэн. Тэрнээс хойш Н.Г руу залгахаар утсаа авахгүй байж байгаад 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Н.Гтай холбогдоход 500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би өгсөн. Тэрнээс хойш холбоогүй болсон. Би шүүгдэгч нараас 4.500.000 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хохирогч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллаганд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт уулзаад гадаад паспортыг маань шинэчлэн 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг хийгээрэй виз гарахаар Солонгос явна гэж хэлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа дахиж 1.000.000 төгрөг төгрөгийг Э гэх хүний дансаар нэхэж авсан. Энэ Э гэх хүн нь тухайн гадаад гаргадаг байгууллагын нягтлан гэх хүн байсан. 5016104008 гэх дансаар нийт 3.000.000 төгрөг авсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Солонгос явах хүн олоод өгчих ажил хийх хүн дутаад байна гэхээр нь хуучин цуг ажиллаж байсан Бариашир болон Хишигжаргал нарыг холбож өгсөн. Бариаширээс 1.000.000 төгрөг, Хишигээс 1.300.000 төгрөг авсан. 2018 оны 08-р сарын 04-ний өдөр виз гарчихсан ниснэ гэж хэлсэн. Тэрээр Бариашир Хишигжаргал хоёрыг үлдэгдэл 2.000.000 төгрөгийг авч ирээд гэрээ хий гэж Г хэлсэн. Хишигжаргал аав ээждээ хэл аав ээжээсээ мөнгө аваад ир гэж байнга залгаж мөнгө нэхдэг байсан. Тэгээд 2018 оны 08-р сарын 05-ний өдөр Г нь утсаа авахгүй ажил ихтэй байна. Маргааш явна гэсэн мөн 2018 оны 08-р сарын 06-ны өдөр би хөдөө явчихаад ирье. Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би өөрөө та нарыг Солонгос хүргэж өгөөд ажилд чинь оруулаад буцаад ирнэ. Би өөрөө ногоон карттай гэж хэлсэн. Гыг утсаа авахгүй болохоор нь бид нар гэрийг нь сахиж байгаад барьж цагдаад авчирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9-10/,
Хохирогч Н.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнх-Эрдэнэ ахтай одоогоос 3 жилийн өмнө танилцсан. Барилгын ажил хамт хийж байхдаа танилцсан. Тэгээд хааяа нэг холбоотой байдаг байсан. Харин Гыг Мөнх-Эрдэнэ ах 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан юм. Ямар учиртай танилцуулсан юм гэхээр ах нь Солонгос улс руу явахаар материал бүрдүүлээд өгсөн тэгтэл материал авч байгаа хүн 2, 3 хүн хэрэгтэй байна гэнэ. Чи гадагшаа гарах юм уу чамд бэлэн мөнгө байгаа юу, байвал энэ хүнтэй холбогдоорой яаралтай уулзаарай гээд Г гэх хүний 89080594 дугаарыг өгсөн. Ингээд Гтай утсаар ярихад яаралтай ирж уулз гээд би Зүүнхараагаас шууд хот руу гарч 07 дугаар сарын 26-ны өдөр ирээд уулзсан. Тэр үед Г нь өөрийгөө Солонгос улс руу хүн гаргаж гэрээгээр ажиллуулдаг чиний бичиг баримт чинь байна уу, хугацаа нь хэзээ дуусах юм ямар нэг зөрчилгүй биз дээ гээд надаас авсан. Тэгээд бичиг баримт үзчихээд за маргааш уулзъя чи одоо 500.000 төгрөг хийчих. Ах нь энэ бичиг баримтыг чинь аваад явъя гэхээр нь би одоо мөнгө өгөхгүй танихгүй хүнд баталгаагүй өгөхгүй, оффис дээр чинь очиж байгаад уулзаад мөнгөө өгье гээд явсан. Тэгээд маргааш нь 12 цагийн үед 13 дугаар хороололд уулзах болоод уулзахад манай гэр энд байдаг гэж хэлж байсан. Тэгээд би оффис руу чинь явъя гэхэд намайг дагуулаад Шангирила хүртэл дагуулж алхаад замдаа мөнгө хийчих гээд шалаад байсан. Тэгээд 14 цагаас хуралтай тэрнээс өмнө мөнгөө хийчих гээд байсан. Тэгээд Шангирила төвийн гадна 4 давхрын 1300 тоот гэж гаднаас нь заагаад одоо манай оффис дээр хүнгүй байгаа гээд байсан. Надтай явж байх замдаа байнга утсаар яриад хүнээс мөнгө нэхээд оффис дээр хүн байна уу,, гээд захирал гэх хүнтэйгээ яриад байсан. Тэгээд 14 цаг болтол би хуралдаа суучихаад ирье чи хүлээж бай гээд би хүлээж байтал 5 минут ч болоогүй буцаад хурал тарчихсан байна гээд ирсэн. Тэгээд намайг мөнгөө хийчих гэхээр нь таны бичиг баримтыг харъя гэхэд надад бичиг баримт байхгүй би хаяад захиалсан байгаа гэхээр нь лавлагаа авч өг, эсвэл гэрт чинь очье гээд мөн гэрийг нь мэдэх гээд миний утасны цэнэг дуусаад байна цэнэглэмээр байна тэгэж байж мөнгө хийх боломжтой гэж худлаа яриад Сансарт ирсэн. Тэгээд 13 дугаар хороолол гээд байсан боловч Сансарт байх нэг байранд гэрт нь ирсэн. Тэгээд хаалга тогшиж тогшиж нилээн удаан суусан. Тэгээд би өлсөөд байна эгчийндээ очиж хоол идчихээд иръе гэхээр нь би ч гэсэн утсаа цэнэглүүлмээр байна гээд Сансрын бас нэг байр руу ороод 3 давхарт 119 тоот хаалга руу ороод би гадна нь хүлээж байсан. Тэгээд 10 минут болоод гарч ирээд за мөнгөө хийчих гэхээр нь лавлагаагаа аваад өг гээд Нарантуул руу явлаа гээд явсан. Би гэрийнх нь тэнд 19 цаг болтол хүлээсэн тэгээд яаралтай ажилтай болоод явж байтал би ирчихлээ гээд над руу залгахаар нь би худлаа юм байна болилоо миний бичиг баримтыг өг гэхэд тэгвэл боль боль гээд нилээн хэрэлдсэн. Тэгээд миний бичиг баримтыг яам руу явуулсан мөнгөө хурдан хийгээдэх гэхээр нь лавлагааг нь авч байгаад би 1.000.000 төгрөг Сансарын хаан банкнаас Гын өгсөн Э гэдэг хүний данс руу хийчихээд явсан. Тэгээд дараа нь хэд хонож байтал дахин 500.000 төгрөг өгчих гэхээр нь байхгүй гэхэд миний лавлагааг өгчих би лавлагаагаар мөнгө авах хэрэгтэй байна гэхээр нь Бөмбөгөр дээр ирээд ав гэхэд над дээр ирээд авсан. Тэгээд надаас өнөөдөр нисэх гээд чамаас боллоо энэ тэр яаралтай мөнгөө хий гээд байхаар нь итгээд 08 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг багшийн дээд сургуулийн тэнд бэлнээр өгсөн. Тэгээд сүүлдээ худлаа болсныг нь мэдсэн юм. Надтай хамт Бариашир гээд хүн бичиг баримтаа мөнгөтэй өгсөн байна лээ. Ингээд гэрийг нь мэдчихсэн учраас би гурав хоног сахиж байгаад барьж, аваад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15/,
Хохирогч Н. Бариашир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнх-Эрдэнэ гэх залуутай барилга дээр хамт ажиллаж байсан юм. Тэгээд ажлын шугамын холбоотой байдаг юм. Г гэдэг залууг бол Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм. Мөнх-Эрдэнэ нь Гыг Солонгос улс руу гэрээгээр ажиллах хүмүүс гаргадаг гэсэн, найдвартай хүн гэсэн би бас материал бүрдүүлээд мөнгө төгрөг өгчихсөн байгаа гэсэн юм. Мөнх- Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн үед надтай холбогдоод Солонгос улс руу гарах уу хэрэв гарах бол яаралтай бичиг баримт бүрдүүлээд мөнгө төгрөгөө бэлдээрэй. Энэ хүнтэй уулз гээд Гыг багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр уулзсан юм. Тэгээд би Гаас яаж гарах юм. Энэ тэр гэж асуухад асуудалгүй гаргана. Та бичиг баримт 3 хувь цээж зураг, иргэний үнэмлэхээ өгчих гэсэн. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ мөнгө өгөөд хүлээж байгаа гэсэн учраас итгээд багшийн дээдийн орчмоос өөрийн мобайл банкаар С.Э гэсэн нэртэй хүний хаан банкны дансанд Гын хэлсэн 500.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Э гэх хүнийгээ манай нягтлан байгаа юм гэж байсан. Э нь гэхдээ хамт байхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу Г утсаар яриад одоо 500.000 төгрөгний хэрэг байна. Тэрийгээ өгчих гээд байн байн нэхээд байхаар нь дансаа өгчих шилжүүлье гэхэд бэлнээр авна гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд би тэр үед Багшийн дээд сургуулийн урд байх эмнэлэг дээр барилгын ажил хийж байсан учраас дуудаад ойролцоох АТМ-ээс 500.000 төгрөг аваад, Гт өгсөн юм. Тэр өдөр миний иргэний үнэмлэхийг буцаагаад өгсөн юм. Тэгсэн өнгөрсөн хагас сайн өдөр иргэний үнэмлэх чинь хэрэгтэй байна аваад ир 13 дугаар хорооллын автобусны буудал дээр гэхээр нь авч ирж өгсөн. Тэгээд одоо удахгүй явна ажил төрлөө зохицуул гэсэн. Түүний дагуу ажлаа зогсоох болон түрээслэж байгаа байрнаасаа гарсан юм. Тэгээд Мөнх-Эрдэнэ ер нь худлаа болчих шиг боллоо гээд бид нарыг Хишигжаргал гэдэг мөнгө өгсөн эмэгтэйгээр заалгуулж хүлээж байгаад цагдаад барьж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19/,
Хохирогч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний танил залуу Энхчулуун нь гэр бүлийн хамтаар манай гэрт ирсэн юм. Тэр үедээ миний танил залуу Солонгос улсын визэнд орох 2 хүн хэрэгтэй байна гэж хэлээд та өөрийн хүүхдээ явуулах юм уу гэж хэлсэн. Тухайн хүний хэлсэн саналыг хүлээн аваад виз гаргаж өгнө гэж хэлсэн. Н.Гтай утсаар холбогдон ярихад, мөнгөө бичиг баримтаа яаралтай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө бэлэн авч ирээд өг гэж хэлсэн. Тухайн хүнд бэлнээр өгөх гэсэн боловч, манай нягтлангийн дансаар хийчих гэж хэлээд 5748023748 дугаарын данс руу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хаан банкны 5016317368 дугаарын данснаас 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин манай охин Оюунчимэг, Ганзориг нар биечлэн очиж тухайн хүнтэй уулзсан байна. Тэр үедээ өөрсдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтыг өгсөн гэж хэлсэн. Харин би мөнгө шилжүүлэх үедээ Н.Г гэх хүнээс визийг хэзээ гаргаж өгөх талаар асуухад 2018 оны 06-р сарын 15-ны визэнд оруулчихна гэж хэлж байсан боловч, энэ өдрөөс худал үнэн ярьж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн юм. 2018 оны 09 дүгээр cap гараад надаас мөнгө нэмж өгөө, тэгэхгүй бол визэнд орж чадахгүй, мөнгөө өгсөн нэг нь түрүүлж визэнд орно гэж хэлсэн. Тэр үед би өөрийнхөө хадгаламжийг хаалгаж байж байсан 500.000 төгрөгийг 5024846788 дугаарын данс руу шилжүүлсэн. Уг хүн нь Энхчулуун гэх хүний төрсөн дүү Э гэх хүн байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сараас эхлэн таг чиг болсон, надад хэлэхдээ 10 cap гэхэд танай хүүхэд Солонгос улс руу гараад явчихна гэж хэлсэн юм. Тэгээд би аргаа бараад сүүлдээ цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150/,
Хохирогч Т.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны үед өглөө өөрийн найз болох Батжаргалтай уулзсан юм. Тэгээд Батжаргал Солонгос явах гэж байгаа миний виз гарах дөхөж байгаа гэж ярьсан юм. Тэгэхээр нь би над хүнтэй чинь холбогдъё чи намайг холбоод өгөөч гэсэн юм. Батжаргал намайг Г гэх хүнтэй холбож өгсөн бөгөөд тэр хүнтэй 80020591 дугаарын утсаар холбоо барихад чи надад гадаад паспортоо авч ирээд өгчих гэсэн юм. Тэгээд би Гтай холбоо барихад Их дэлгүүр дээр хүрээд ир гэсний дагуу би явж очиход миний бичиг баримтыг аваад мөнгөө маргааш гэхэд бэлэн байлгаж байгаарай гэсэн юм. Тэгээд би тэр оройдоо С.Э гэх хүний данс руу 1.500.000 төгрөг хийсэн юм. /дансыг нь санахгүй байна/. Тэгээд маргааш нь 14 цагийн орчимд Г над руу залгаад Хөдөө аж ахуйд байдаг Цэ пабад хүрээд ир гэсэн бөгөөд Г Э 2 сууж байсан. Би дахин 1.500.000 төгрөг тэр хоёрт бэлнээр өгсөн бөгөөд одоо бид 2 элчин рүү чиний материалыг өгөх гэж байна гээд бид 3 салцгаасан. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа холбоо барихад виз гарах нь хойшлогдлоо 6 дугаар сарын 10-нд болсон гэж надад хэлсэн бөгөөд тэрнээс хойш сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 82-83/,
Хохирогч Н.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сард зүс таних эгч Оюунбилэгтэй уулзахад Солонгос явах виз гарах гэж байгаа гэж надад хэлсэн бөгөөд би тэр хүнийг надтай нэг холбуулах арга байвал өгөөч гэсэн юм. Оюунбилэг эгч Гтай намайг холбож өгсөн. Тэрний дагуу 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын автобусны буудал дээр Н.Гтай уулзсан бөгөөд мөнгөө би өөрийн эхнэр болох Байгалцэцэгийн 5420187336 дугаарын данснаас Э гэх хүний дансанд 2018 оны 09 дүгээр сарын 16-нд 1.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 23-нд 500.000 төгрөг мобайлаар шилжүүлсэн юм. 500.000 төгрөгийг виз гарчихсан шүү гэж хэлээд Н.Г надаас авсан. Тэрнээс хойш утсаар ярихаар Н.Г одоохон диз чинь гарчихсан байгаа гэж хэлээд холбоо тасарсан...Тухайн үед надаа М.Баттулга мэдээлэл авсан бөгөөд Н.Гт 250.000 төгрөг шилжүүлсэн гэж надад хэлсэн. Би өөрийн болон Мягмарын Баттулгын гадаад паспортыг Н.Гын өмгөөлөгч гэх залуугаас хүлээж авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 85-86/,
Хохирогч М.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр манай баз хүргэн болох Н.Золбоо Солонгос улс руу явах гээд хүнд виз захисан байгаа гэхэд би чи тэр хүнтэйгээ холбоод өгөөч гэхэд намайг Гтай холбож өгсөн. Тухайн үед 89080594, 95109503, 90111903, 88680105, 94447451 дугааруудаас холбогдож байсан. Анх би Гтай Золбоогийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын автобусны буудал дээр Гтай уулзсан. Г тухайн үед ганцаараа явж байсан бөгөөд уулзахад ажилд хүн зуучилж авдаг өөрөө ногоон визтэй, бичиг баримтаа өгчих гэж байсан бөгөөд 2-3 хоногийн дараа уулзаж бичиг баримтаа өгсөн. 2018 оны 09 дүгээр сард миний өөрийн 5630431218 дугаарын данснаас Эгийн 5024846788 дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд холбогдохгүй байсан бөгөөд Г над руу үлдсэн мөнгөө хийнэ үү, таны үлдэгдэл мөнгө байгаа тул төлнө үү гэх мэт албаны маягаар мессэж бичдэг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 88/,
Хохирогч А.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2018 оны 05 дугаар сард миний төрсөн дүү болох Сандагдоржийн Эгийн хамт амьдарч байгаа залуу нь Солонгос улс руу хүн гаргадаг гэнээ чи явах уу гэж асуусан. Тэгэхээр би тэгье гэж хэлээд хэрхэн явах талаар acyyлгаад тэр залуугийн дугаарыг аваад ярьсан юм. Тэр үед л уг залууг Нэргүйн Г гэдэг болохыг мэдсэн юм. Тэгсэн чинь тэр залуу нь одоо удахгүй хүмүүс явах гэж байгаа цөөхөн хүн дутуу байгаа чи гялс гадаад паспортоо, урьдчилгаа 1.500.000 төгрөгийг өгчих уг нь 3.000.000 төгрөг байдаг юм. Үлдсэн мөнгийг чинь очоод ажил хийж байхад чинь дээрээс чинь суутгаад авчихна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би итгээд түүний хэлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нэргүйн Г, Сандагдоржийн Э нартай улсын их дэлгүүрийн үүдэнд уулзсан. Тухайн үед би Золбаярын Батжаргалтай хамт очсон юм. Бид 4 уулзаад зогсож байгаад би шууд бэлнээр 1.500.000 төгрөгийг тоолоод гадаад паспортын хамт Н.Гт өгсөн ба уг мөнгийг нь С.Э нь аваад цүнхэндээ хийсэн...С.Э нь тухайн үед та нарыг Солонгос улс руу гаргана би өөрөө хүртэл явна гэж ярьж байсан...Би С.Э, Н.Г хоёрыг хамт байхад нь 1.500.000 төгрөгөө өгсөн учраас уг 2 хүнээс мөнгөө авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218-220/,
Гэрч Г.Гүнжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г бол миний хамгийн бага хүү байгаа юм. Хүүхэд бага наснаасаа эхлэн ээж, аав, ах дүү нарын гар дээр хүн болсон. Ямар нэгэн ааш араншин болон илүү дутуу зан гаргаад байдаггүй. Сүүлийн үед ааштай, ууртай болчихоод байгаа юм. Яг юунаас болоод байгааг нь мэдэхгүй байна. 2018 оны 3, 4 сараас эхлэн гадуур хонож өнжих болсон. Тэгээд саяханаас манай найз Сансарт байр түрээсэлж байгаа бид хоёр хамт амьдарч байгаа гээд байсан юм. Тэгээд ямар хүн байна дагуулаад ир гэхээр дагуулж ирэхгүй байсан чинь цагдаагийн газар дуудагдаж ирсэн. Тэр үед нэг хүүхэн бас ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,
Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г анх ярихдаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргана гэж хэлсэн. Яаралтай мөнгөө шилжүүл гээд байхаар нь 2 удаа Хаан банкны дансаар тухайн хүүүсийн өгсөн мөнгийг шилжүүлсэн юм. Бид нарт виз гарган өгөхдөө ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэл хийсэн асуудал байхгүй. Анх ярихдаа 1 хүнийг 30.000.000 төгрөг гаргаж өгнө гэж ярихаар нь надад ийм боломж байхгүй гэж хэлэхэд, тэгвэл 1 хүний 1.500.000 төгрөг өгчих, очсон хойно Солонгос очсон хойноо цалин дээрээс 1.500.000 төгрөг авчихнаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 2 хүүхдээ гаргах гэж 3.000.000 төгрөг, Энхчулуун мөн адил хүүхдээ гаргана гэж хэлээд 1.000.000 төгрөгиийг зээлээд мөнгийг би хамт шилжүүлсэн. Харин сүүлд Г нь дахин мөнгө нэхэхээр нь би 500.000 төгрөг байгаа мөнгөө шилжүүлсэн. Нийт 4.500.000 төгрөгөөр хохироод байна. Учир нь тэтгэврээ аваад энэ хүнд залилуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157/,
Гэрч С.Энхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэчимэг гэх хүнтэй 2015 оны үед сүмд явдаг байсан бөгөөд энэ үед уг хүнтэй танилцаж улмаар гэр орноор нь орж гараад явдаг болсон юм. 2018 оны 05 дугаар сарын дундуур тэдний гэрээр эхнэр хүүхэдтэйгээ очиход Эрдэнэчимэг эгч өөрийн охин Оюунааг Солонгос улс руу гаргамаар байна, ажил төрөлд оруулна гэж ярьж байсан. Харин энэ үед манай дүү Этай хамтран амьдарч байсан Нэргүйн Г гэх залуу өөрийн компанитай, гадагшаа гаргадаг виз гаргадаг. Өөрийгөө танилцуулж байснаас гадна Солонгос улс руу хүн гаргахад зуучилдаг, гаргадаг мэтээр ярьж хэлж байсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой өөрийн дүү Эгийн гэрт очиход Н.Г нь Солонгос улс руу явах ёстой 2 хүн явахаа больчихлоо, явах 2 хүн байна уу гэж ярьж байсан. Тэр үед манай хуурай эгч хүүхдээ гадагшаа явуулна гэж байсан. Энэ талаар асууя гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэчимэг эгчийн гэрт эхнэр хүүхдийн хамт очихдоо “Н.Гын надад ярьсан зүйлийг дамжуулж хэлсэн” танай хоёр хүүхэд гадагшаа явуулна гээд байсан яасан талаар хэлэхэд Эрдэнэчимэг ямар аятайхан юм бэ, тухайн хүнийхээ утсыг өгчих гэж хэлээд Н.Гын дугаарыг аваад үлдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Эрдэнэчимэг эгч өөрийн охин нөхрийн хамт явуулахаар болж, манай эхнэр хүү Батжаргалыг явуулна гэж 4.000.000 төгрөг Н.Гын дансруу шилжүүлсэн. Би Эрдэнэчимэг эгчээс өөрийн хүүхдээ явуулна гэж 1.000.000 төгрөг зээлж авсан, харин Эрдэнэчимэг хоёр хүүхдээ тус бүр 3.000.000 төгрөгөөр гаргахаар болсон гэж байсан. Үүнээс хойш манай хүү Батжаргал Эрдэнэчимэг эгчийн хүүхдүүдийн виз гаргаж өгөөгүй, өдийг хүрсэн байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 158-159/,
Гэрч Н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 10-ны орчимд манай ээж Эрдэнэчимэгт танил дүү Энхчулуун нь манай хүргэн дүү хүмүүсийг солонгос улс руу хямд зардлаар хурдан гаргадаг юм байна гэж хэлсэн байсан юм. Түүнийг манай ээж манай нөхөр Ганзориг бид хоёрт энэ байдлыг хэлсэн. Бид нар ярилцаж байгаад Энхчулууны таньдаг хүнээр дамжуулж солонгосын виз гаргуулахаар болоод Н.Г гэх хүнтэй холбогдож яриад иргэний үнэмлэх, гадаад паспортыг нөхрийн хамт аваачиж өгсөн. Харин тухайн үед Н.Г одоо яаралтай мөнгөө хийгээдэх гэхээр нь би өөрийн ээж Эрдэнэчимэг лүү яриад мөнгөө яаралтай хий гэж байна гэж хэлэхэд манай ээж тухайн залуугийн явуулсан данс руу 4.000.000 төгрөг хийсэн юм. Түүний дараа манай ээж мөнгийг хийсэн тухай Н.Гт хэлэхэд одоо удахгүй виз чинь гарчихна, виз гарсны дараа нэгдсэн журмаар хурал хийгээд очих байгууллага, ажлын жагсаалт харж байгаад тэндээс хийгдэх ажлаа сонгоод бүх зүйл бэлэн гэж хэлсэн. Эргээд миний дугаар руу ярьж холбогдоно гэж хэлсэн боловч анхандаа 7 хоногийн дотор гарчихна гэж хэлсэн боловч одоог болтол виз гаргаж өгсөн асуудал байхгүй худлаа үнэн ярьж явсаар өдийг хүрсэн. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө Н.Г над руу залгаад “виз чинь гарчихлаа, баяр хүргье” гэж ярьсан. Тухайн үед би нөхрийн хамт хөдөө ажиллаж байсан болохоор хоногийн сунгалттай өгчихлөө удахгүй хот руу орж ирээрэй гэж ярьсан. Улаанбаатас хотод 09 дүгээр сарын 17-18-ны өдрийн үед ирээд Н.Гтай утсаар холбогдоод маргааш уулзахаар болоод багшийн дээд дээр уулзах болсон боловч, тухайн үед би энд хүнтэй уулзаж байна, тэгээд яваад очьё гэсэн боловч, орой 17-18 цаг болоход ирээгүй. Тэгээд утсаа салгасан. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа Дорнод руу явсан хойно 5-6 хоногнйн дараа Улаанбаатар хотод бэлэн байна гээд нэг удаа мессэж бичсэн. Тэгээд худлаа ярьсан байх гэж бодоод буцаад хот руу орж ирээгүй аймагтаа ажлаа хийж байсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим над руу 89600608 дугаарын утаснаас залгаад “Н.Г нь би Налайхаас орж явна, 4 зам дээр байж бай, та хоёроос 4-7 очно, оффисоор орчихоод Тэдигийн тэнд байх сургалтын газар руу очоодохъё гэж хэлсэн. Тухайн хүнийг 14 цаг хүлтэл хүлээсэн, хаана явна гэхэд Зайсангаас ураадаад явж байна гэсэн. Тэр үед оффис чинь хаана юм, очоод байж байя гэсэн чинь 4 замаас уруудаад вокзалын тэнд байгаа. Намайг очтол наанаа байж бай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Г ирээгүй. Сүүлдээ утсаа салгаад алга болсон. Орой 18 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор мессеж бичсэн, над руу хариу ирээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162/,
Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны орчимд ээж Эрдэнэчимэг нь Солонгос улс руу хүний оронд визэнд орно. Эхнэр Оюунчимэг бид хоёрыг визний 1.500.000 төгрөг 1 хүний нийлээд 3.000.000 төгрөгийг Г гэж Солонгос улсын виз гаргадаг хүнд аваачаад өгчих гэж хэлсэн юм. Харин энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа би өөрийн эхнэр Оюунчимэгийн хамтаар Г гэх хүнтэй Сансарын тунелийн ойролцоо байсан байрны гадаа уулзаж иргэний үнэмлэх гадаад паспортын хамт өгсөн юм. Тухайн үед Г гэх залуу хүний визэн дээр яаралтай гаргана өөрөө ахтайгаа нэг компанитай түүний гүйцэтгэх захирал гэж байсан. Тэгээд бид хоёр бичиг баримт өгөх үед мөнгөө яаралтай явуул гэхээр нь хадам ээж тэтгврийн зээл аваад тэр өдрөө Хаан банкны дансаар 4.000.000 төгрөг Гын Хаан банкны дансаар шилжүүлсэн байсан. 2018 оны 09 сард виз чинь гарах гэж байна гэж хэлэх үед хадам ээж дахин 500.000 төгрөгийг Гын Хаан банкны дансаар шилжүүлсэн гэж сүүлд хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169/,
Гэрч З.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оын 05 дугаар сард хойд аав болох Энхчулууны төрсөн дүү Э гэх эгч нь тухайн үед Солонгос явна гэж ярьж байсан бөгөөд би тухайн үед хойд аав Энхчулуунаар асуулгаж байгаад Солонгос улс руу явах виз гаргаж өгдөг хүн байгаа гэж сонссон бөгөөд тэр хүн нь Г байсан. Тэгээд Гтай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32 гэх твийн 2 давхарт биечлэн очиж уулзан гадаад паспорт 4 хувь цээж зургаа өгсөн. Тухайн үед Г “визийг чинь асуудалгүй 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж байсан. Намайг 3.000.000 төгрөг л өгчих гэсэн...Д.Эрдэнэчимэгээс 1.000.000 төгрөг зээлхээр болсон ба Эрдэнэчимэг эгч тухайн үед 2 хүүхэддээ бас Г гэх хүнээр виз гаргуулах гэж байсан ба 3.500.000 төгрөг болон миний 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Эрдэнэчимэг эгч нийт 4.500.000 төгрөг Г гэх хүнд өгсөн ба энэ хэрэгт 4.500.000 төгрөгөө нэхэмжилж оролцож байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 115/,
Гэрч С.Энхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Э миний төрсөн дүү байгаа юм. Э нь бага балчир насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжсэн, бүрэн дунд боловсролтой. Тогооч мэргэжилтэй. Г нь Этай хамтран амьдарч байсан...та манай компанид гүйцэтгэх захирлын ажил хийх үү, би бол Солонгос улс руу хүн гаргах ажлыг хариуцна. Манай компаний салбар Солонгос улсад байдаг, би тэр салбараа хариуцаж ажиллана. Та монгол дахь салбарыг та хриуцан ажиллана. Энэ бол Гтай уулзсан анхны уулзалт юм...Эрдэнэчимэг нь тэтгэврийн зээл хөөцөлдөж хоёр хүүхэддээ виз гаргах зорилгоор 4.000.000 төгрөгийг Гт дансаар шилжүүлэн өгч байсан. 4.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг нь 2 хүүхэддээ виз гаргах зорилгоор, үлдсэн 1.000.000 төгрөгийг манай хүү болох Батжаргалын визний мөнгө гэж хэлж өгч байсан. Тухайн үед би бас хүү болох Батжаргалыг Солонгос улс руу явуулахаар Эрдэнэчимэгээс 1.000.000 төгрөг зээлж Гт өгч байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 175-176/,
Яллагдагч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өөрийнхөө таньдаг хүмүүсийг Солонгос улс руу гаргаж өгнө гээд хэлчихсэн байгаа, миний хэлсэн хүмүүстэй утсаар ярьж байгаад очоод өгсөн мөнгийг нь гадаад паспорттой нь хамт аваад хүрээд ир гэж хэлдэг байсан. Эгийн данс руу Мөнх-Эрдэнэ нь 3.000.000 төгрөгийг 2 удаа тасалж хийсэн. Би тэр мөнгийг Мөнх-Эрдэнэ гэгч залуу хаанаас явуулсныг мэдэхгүй байна. Үүний дараа Анхбаярын Баянмөнх гэж хүнээс Эгийн хэлсний дагуу 1.500.000 төгрөгийг бэлнээр Их дэлгүүийн урд уулзаж авсан. Эрдэнэчимэг нь надад Наранцогтийн Оюунчимэг, Батсайханы Ганзориг, Золбаярын Батжаргал гэсэн 3 хүний гадаад паспортыг өгөөд 4.500.000 төгрөгийг Эгийн Хаан банкны данс руу хийнэ гэж хэлчихээд яваад өгсөн. Улаар Э нь надад мөнгө нь данс руу орчихлоо гэж хэлсэн бөгөөд тэр мөнгөө Э өөрөө очиж данснаасаа авсан. Т.Болор-Эрдэнэ тэр үед бэлнээр 1.500.000 төгрөгийг бид хоёрт өгсөн. Н.Бариашар нь 1.000.000 төгрөгийг 2 удаа тасалж 500.000 төгрөгөөр Эгийн данс руу шил3 сэн. М.Баттулгаас 250.000 төгрөг, А.Баянмөнхөөс бэлэн 1.500.000 төгрөг, Т.Болор-Эрдэнээс 1.500.000 төгрөг авах үед Э хамь явж байсан. Харин Г.Мөнх-Эрдэнэ нь 3.000.000 төгрөгийг 2 удаа, Д.Эрдэнэчимэг нь 4.500.000 төгрөгийг 2 удаа, Г.Хишигжаргал нь 1.300.000 төгрөгийг 2 удаа, Н.Бариашар нь 1.000.000 төгрөгийг 2 удаа, Н.Золбоо нь 1.500.000 төгрөгийг 2 удаа тасдаж хийсэн юм. С.Э бид хоёр нийлээд 8 хүнээс 10 ширхэг гадаад паспортыг 14.550.000 төгрөгийг нийт 13 удаагийн үйлдлээр авсан. Тэрнээс 3 үйлдлийг нь бэлнээр, үлдсэн 10 үйлдлийг нь Эгийн дансаар авсан. Анх цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж эхлэхэд Э чи хэргээ даачих, манай хүүхэд шоронд байгаа, би хохирлыг чинь төлж барагдуулна гэж хэлэхээр нь би итгээд Э ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Тэгсэн Э хэлснийхээ дагуу миний хохирлыг барагдуулаагүй учраас би хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхээр шүүхээс буцаалгасан. Өөрөөр хэлбэл уг хэрэгт Э шалгагдах ёстой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-233/,
“...хохирогч нарт эргүүлэн төлсөн мөнгө байхгүй. Нэр бүхий хохирогч нарын гадаад паспортыг манай өмгөөлөгч эргүүлэн өгсөн. Авсан нийт мөнгийг С.Эгийн дансыг ашиглан авсан. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Батсайханы Ганзорииг, Наранцогтын Оюунчимэг нарын 4.000.000 төгрөгийг Эгийн дансаар дамжуулаж авч байсан. Үлдсэн 500.000 төгрөгийг Наранцогтын Оюунчимэгийн ээж болох Д.Эрдэнэчимэгээс бэлнээр би Эгийн хамт явж байхдаа авсан. Болор-Эрдэний хувьд Э бид 2 цуг уулзаж 3.500.000 төгрөг авсан бөгөөд 1.000.000 төгрөгийг нь эргүүлж өгөөд үлдсэн 2.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн. Мягмарын Баттулгаас 250.000 төгрөгийг С.Эгийн дансаар 0976563 гэсэн дугаар бүхий гадаад паспортыг Гандан дээр очиж уулзаж авсан. Мөн паспортыг эргүүлэн өгсөн. Наранцэцэгийн Золбоогийн хувьд 1.000.000 төгрөгийг С.Эгийн дансаар сүүлд дахин 500.000 төгрөгийг 50248446788 гэх Эгийн төрсөн ах С.Энхчулууны дансаар авсан. Анхбаярын Баянмөнх, Золбаярын Батжаргал нарын хувьд С.Эгийн төрсөн ах С.Энхчулууны дагавар хүүхэд болон үеэл нь байгаа юм. А.Баянмөнх, З.Батжаргал нараас хэдэн төгрөг авсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-92/,
Яллагдагч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний карт Гт байдаг байсан бөгөөд хэдэн төгрөг ямар шугамаар орж гарч байгааг нь мэдэдгүй байсан юм. Интернет банк, мобайл банк гар утсанд байдаггүй. Тухайн үед дансны хуулга гүйлгээ зэргийг авч шалгаж байгаагүй. А.Баянмөнхийн 1.500.000 төгрөгийг Их дэлгүүрийн урд Г бид хоёр цуг явж байгаад авсан. Н.Г надад хэлэхдээ захирал ахын эхнэр ирнэ, энэ мөнгийг өгсөн гэсэн. тэр үед захирал ахын эхнэр гэдэгтэйгээ тсаар ярьж байгаад уулзсан бөгөөд буцаж ирэхдээ 800.000 төгрөгтэй ирсэн. Тэр мөнгөө надад тайлбарлахдаа зээлсэн мөнгө гэж хэлж байсан ...миний хувьд хохирогч нарт хохирол төлсөн асуудал байхгүй. Гыг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93-94, 173/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч холбогдох ажиллагааг хийсэн баримтууд /1хх-ийн 1-8/, лавлагаа /2хх-ийн 116/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 41, 2хх-ийн 9/, шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117, 2хх-ийн 10/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 15/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Г, С.Э нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Мөнх-Эрдэнээс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бүрэн плаза” дэлгүүрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 2.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвэсгэрт байрлах “Оргил” худалдааны төв дотор байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 1.000.000 төгрөгийг нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлж авч залилсан болох нь,
Хохирогч Г.Хишигжаргалаас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 1.000.000 төгрөгийг, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь бэлнээр 300.000 төгрөгийг нийт 1.300.000 төгрөгийг авч залилсан болох нь,
Хохирогч Н.Бариашираас 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвэсгэрт байхдаа мобайл банк ашиглан 500.000 төгрөгийг нийт 1.000.000 төгрөгийг авч залилсан болох нь,
Хохирогч Д.Эрдэнэчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөгийг авч залилсан болох нь,
Хохирогч А.Баянмөнхөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Их дэлгүүрийн үүдэнд 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь,
Хохирогч М.Баттулгаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 250.000 төгрөг залилсан болох нь,
Хохирогч Н.Золбоогоос 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь мобайл банк ашиглан 1.000.000 төгрөг залилсан болох нь,
Хохирогч Н.Золбоогоос 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь мобайл банк ашиглан 500.000 төгрөг залилсан болох нь,
Хохирогч Т.Болор-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоби 72 худалдааны төвийн автомат тооцооны машинаас дансаар 1.500.000 төгрөг залилсан болох нь,
Хохирогч Т.Болор-Эрдэнээс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабд уулзаж бэлнээр 1.500.000 төгрөг залилсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хаан банкны дансы хуулга болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж шүүгдэгч С.Э, Н.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ нийт 8 хохирогчид 14.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэж
ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлгээр бусдад нийт 16.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон тул шүүх хохирлыг хуульд заасны дагуу зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Г, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Г, С.Э нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөрийг төлөхөөр нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Э нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч Н.Бариаширт 1.000.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч М.Баттулгад 250.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч Д.Эрдэнэчимэгт 250.000 төгрөгийг нөхөн төлсөн болно, шүүгдэгч Н.Г нь хохирогч нарт хохирол төлөөгүй болохыг дурьдав.
Шүүгдэгч С.Э, Н.Г нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн дараах байдлаар хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд: Шүүгдэгч С.Эгаас нийт 7.150.0008.025.000 төгрөгийг гаргуулах ёстойгоос тэрээр 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн тул хасч 6.525.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Н.Гаас нийт 6.750.0008.025.000 төгрөгийг гаргуулах тус тус үндэслэлтэй байна. ж үҮүнээс:
Хохирогч Г.Хишигжаргалд нийт 1.300.000 төгрөгийн хохирол учирсанаас Шшүүгдэгч С.Энхтуяагаас 1650.000 төгрөг, шүүгдэгч Н.Ганбаатараас 1.1650.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох, Г.Хишигжаргалд,
Хохирогч Д.Эрдэнэчимэгт 4.500.000 төгрөгийн хохирол учирсанаас шШүүгдэгч С.Эгаас 2.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Гаас 2.250.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч олгохД.Эрдэнэчимэгт,
Хохирогч А.Баянмөнхөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсанаас шШүүгдэгч С.Эгаас 62750.000 төгрөг, шүүгдэгч Н.Гаас 8750.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох А.Баянмөнхөд,
Хохирогч Н.Золбоод 1.500.000 төгрөгийн хохирол учирсанаас шШүүгдэгч С.Эгаас 750.000 төгрөг, шүүгдэгч Н.Гаас 750.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчидд олгох Н.Золбоод,
Хохирогч Н.Болор-Эрдэнэд 3.000.000 төгрөгийн хохирол учирсанаас шШүүгдэгч С.Эгаас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Н.Гаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох Т.Болор-Эрдэнэд,
Хохирогч Н.Мөнх-Эрдэнэд 3.000.000 төгрөгийн хохирол учирсанаас шШүүгдэгч С.Эгаас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Н.Гаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид Н.Мөнх-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэлээсэн болно.
Шүүх шүүгдэгч Н.Ганбаатар, С.Эд нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан бусдад учруулсан хохирлынг зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч Н.Г, С.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Г, С.Э нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг бусдыг хуурч залилах гэмт хэрэгтус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7.1 дугаарүгээр зүйлийн 1 дэх хэсэгтийн 1.1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.13 дүгээр зүйлийн 31 даэхь хэсэгт зааснаар Н.Г, С.Э нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээртүүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.Г, С.Э нарт 1 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбаатарын урьд цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Г урьд нийт 87 хоног цагдан хоригдсон, С.Э, Н.Г нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
56. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар
С.Эгаас нийт 6.525.000 төгрөгийг гаргуулж,
Н.Гаас нийт 8.025.000 төгрөгийг гаргуулж Үүнээс: Хохирогч Г.Хишигжаргалд С.Эгаас 150.000 төгрөг, Н.Гаас 1.150.000 төгрөгийг,
Хохирогч Д.Эрдэнэчимэгт С.Эгаас 2.000.000 төгрөг, Н.Гаас 2.250.000 төгрөгийг,
Хохирогч А.Баянмөнхөд С.Эгаас 625.000 төгрөг, Н.Гаас 875.000 төгрөгийг,
Хохирогч Н.Золбоод С.Эгаас 750.000 төгрөг, Н.Гаас 750.000 төгрөгийг,
Хохирогч Н.Болор-Эрдэнэд С.Эгаас 1.500.000 төгрөг, Н.Гаас 1.500.000 төгрөгийг,
Хохирогч Н.Мөнх-Эрдэнэд С.Эгаас 1.500.000 төгрөг, Н.Гаас 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт тус тус Н.Ганбаатараас нийт _________ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Хишигжаргалд ______ төгрөг, хохирогч Н.Бариашир _______ төгрөг, хохирогч Д.Эрдэнэчимэгт ________ төгрөг, хохирогч А.Баянмөнхөнд ________ төгрөг, хохирогч М.Баттулгад ________ төгрөг, хохирогч Н.Золбоод ________төгрөг, хохирогч Т.Болор-Эрдэнэд ________ төгрөг, хохирогч Н.Мөнх-Эрдэнэд _____ төгрөгийг
- С.Энхтуяагаас нийт _________ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Хишигжаргалд ______ төгрөг, хохирогч Н.Бариашир _______ төгрөг, хохирогч Д.Эрдэнэчимэгт ________ төгрөг, хохирогч А.Баянмөнхөнд ________ төгрөг, хохирогч М.Баттулгад ________ төгрөг, хохирогч Н.Золбоод ________төгрөг, хохирогч Т.Болор-Эрдэнэд ________ төгрөг, хохирогч Н.Мөнх-Эрдэнэд _____ төгрөгийг тус тус олгосугай.
76. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
87. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Г, С.Э нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР