| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00023/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б 2040000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У.Б Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч У.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын төв, 6 дугаар багт байрлах Д.Ц гэрийн хашаан дотор иргэн А.Б маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр У.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар, багт оршин суух Д.Ц хашаан дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Б маргалдаж улмаар нүүрэн тус газар нь духаараа мөргөж доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Ерөөл архи аваад Б ээжийн гэрт очсон. Тэгэхэд Б ирээгүй, Э Ц эгч хоёр байсан. Тэгэхээр нь би авч очсон архиа Э хуваагаад ууж байсан. Тэгтэл гаднаас Б ирээд суусан. Б ийг орж ирэхээр нь ууж байсан архинаас өгөөд хуваагаад ууж дуусгасан. Архиа ууж дуусаад Б т мотоциклийн гэрлээ авлаа гэж хэлээд гэрээс нь гараад Б мотоциклийн гэрлийг тайлж байсан чинь гэрээсээ гарч ирээд надтай уулзсан. Б над руу ирээд мотоциклийн гэрэл яахаараа тайлдаг юм гэж хэлээд миний толгой руу зөөлөн цохихоор нь Б ийг барьж аваад нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Б уруул язарч цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-н 35-36 хуу/
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Галшар сумын төвд ээж Д.Ц гэрт ирээд Ү.Э огол хочит У.Б нарын хамт ганц хоёр шил архи уугаад би 00 ороод гараад ирж байхад миний мотоциклийн гэрлийг аваад байж байхад нь яаж байгаан бэ гээд муудаж байтал огол хочит У.Б нь миний мөрөн дээрээс бариад татаж мөргөсөн. Тэгээд миний доод уруулын доод хэсгээс цус гарч эмнэлэгт очиж үзүүлэхэд нэвт язарсан байна гээд дотор талд 2, гадна талд 2 оёдол нийт 4 оёдол тавиулсан. У.Б нь надаас “мотоциклийн гэрлээ өгчихөөч 1 шил архи аваад өгье” гэхээр нь “Миний дугуйны гэрлээс гадна, гэрт нэг гэрэл байгаа тэрийг авбал ав” гэж тохироод надад 1 шил архи авч өгөөд тэр архиа уучхаад би 00 ороод ирж байхад миний мотоциклийн гэрлийг тайлж байхаар нь “Наад гэрэл чинь миний өөрийн унаж байгаа дугуйны гэрэл очоод ав гэж байхад чинь” гээд муудалцаж тийм асуудал болсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-н 39-40 хуу/
Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Галшар сумын эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд 20 цаг 10 минутанд Галшар сумын 6 дугаар баг Б хочит Э гэрт хүмүүс архидан согтуурч муудалцаж байгаад А.Б уруулыг сэтэлчихлээ гэсэн дуудлагад очих гээд яаралтай түргэн тусламжийн цүнхээ бэлдэж байхад 20 цаг 20 минутын орчимд А.Б ийг түүний дүү А.А ЭМТ-ийн жолооч П.Б нар нь эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд А.Б ийг үзэхэд их хэмжээний согтолттой, өөрийгөө хянах чадвартай, доод уруулын доод хэсэгт нэвт язарсан шархтай, уг уруулын язралтыг хуруугаар дарж харахад шүд нэвт харагдана, цус алдсан байдалтай байхаар нь цус алдсан хэсгийг цэвэрлэж хэсгийн мэдээ алдуулалт хийж уруулын дотор талдаа 2, гадна талдаа 2, нийт 4 оёдол тавьж цусыг нь тогтоож ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Өөр гэмтэл шарх байхгүй, биеийн байдал хэвийн тогтвортой, цус алдалт зогссон...” гэх мэдүүлэг /хх-н 5-6 хуу
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд гэртээ хамтран амьдрагч Ү.Э бид хоёр байж байтал гаднаас манай хүү А.Б , огол хочит У.Б нар 19 цагийн орчимд согтуу орж ирсэн. Тэгээд Б жорлонд бие засах гээд гарсан бөгөөд түүний араас огол хочит У.Б гарсан бөгөөд төд удалгүй манай хүү А.Б нь “ээжээ гараад ир гээд орилохоор” нь гараад хартал доод уруулын доод хэсгээс цус алдсан байдалтай байхад нь би тэр хоёрт хандан “та 2 юу болсон бэ” гэхэд “огол хочит У.Б нь миний дугуйны гэрлийг аваад байж байхаар нь яаж байгаа юм бэ гээд муудтал намайг мөргөчихлөө” гэж байсан ба уруулыг нь хартал доод уруулын доод хэсэгтээ шүдэндээ нидрэгдсэн бололтой нилээн гүн язарсан байсан. Дараа нь Б эхнэр З ирээд бид нар сайн харахад гадна талаас нь цус шүүрч нэвт цохигдсон байдалтай байхаар нь сумын эрүүл мэндийн төвд А.Б эхнэр дуудлага өгсөн. Манай хүү А.А ЭМТ-ийн жолооч П.Б нар манай гэрт ирж А.Б ийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 7-8 хуу/,
Гэрч Ү.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булаг гэх газар байрлах гэртээ эхнэрийн хамт байж байхад огол хочит У.Б 11 цагийн үед 1 шил архитай ирээд бид хоёр тухайн архийг ууж дуусгахад У.Б дахиж архинд яваад 1 шил архи авч ирээд ууж байтал манайд 15 цагийн орчимд манай эхнэрийн хүү А.Б ирсэн. Тэгээд тухайн архийг Б , У.Б бид гурав ууж дуусаад тэр хоёр дахин 1 шил архи авч ирээд уг архийг бид гурав ууж дуусаад унтаж байсан. Орой 19 цагийн орчимд сэрэхэд А.Б нь Б мөргүүлсэн ээжээ гараад ир гэж дуудаж байсан. Тэгээд эхнэр Д.Ц А.Б ийг хөтлөөд оруулахад амны доод хэсгээс нь цус гоожсон байдалтай, Б духны хэсэгт цус болсон байсан. Тэгээд эмнэлэг дуудаж эмнэлэг рүү явсан. 4 оёдол тавиулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд айлд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд П.Б хамт байж байхад манай төрсөн ах А.Б эхнэр З гэх хүн залгаад “Б ах чинь хүнд зодуулчихлаа, уруулын доод хэсгээс нь цус гараад тогтохгүй байна” гэхээр нь П.Б хамт манай ээж Д.Ц гэрт очиход ээж, Б хочит Э огол хочит Б манай ах Б нар байсан. Манай ах А.Б уруулын доод хэсгээс их хэмжээгээр цус гарсан байхаар нь шууд аваад эмнэлэг дээр хүргэж ирсэн. Эмчид үзүүлэн уруулын гадна дотор талд оёдол тавиулсан гэж байсан. Тухайн үед ээжийн гэрт очиж ах А.Б ийг авахад хэнд зодуулсан талаар мэдээгүй, харин сүүлд огол хочит Б мөргүүлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуу/,
Гэрч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд манай хадам ээж Цагааны гэрт 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад нөхөр А.Б ийг авах гээд очтол манай нөхөр Б уруулын доод хэсгээс цус гарсан байдалтай огол хочит У.Б нь мөргөж уруулыг нь сэтэлсэн гэж байсан. А.Б уруулын доод хэсэгт нэвт язарсан шархтай. Өөр гэмтэл шарх байхгүй мэдэгдээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 18-19 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №34 дугаартай
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Б биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд У.Батцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэв.
Хохирогч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогчийн хэн алины эрх зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР