| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00445/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 530
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжпэлтэй Л.Отгонтулгад холбогдох “149.110 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Тус сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч Отгонтулга нь байрны хөлсөө 2015 оны 04-12 сар, 2016 оны 01-07 сар хүртэл нийт 16 сар төлөхгүй сууц эзэмшигчдийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 149.110 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... Сүхбаатар сумын 7 дугар багийн иргэн Отгонтулгаас Ган зам СӨХ нь нийт 149.110 төгрөг нэхэмжилснээс алданги 19.050 төгрөг, мөн матерал авахуулсан 15000 төгрөгийг хасч үлдсэн 115.000 төгрөгийг төлөхөөр иргэн Л.Отгонтулга эвлэрлийн гэрээ байгууллаа.
Хариуцагч Л.Отгонтулга нь: Миний бие 115.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016
оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд барагдуулж дуусгана.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжпэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга /Д.Алтанчимэг/
Хариуцагч /Л.Отгонтулга/ ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь 149110 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 115.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 09 дугаар сарын 27-ний өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй Л.Отгонтулгад холбогдох “149.110 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигч 115.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6130 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 4550 төгрөгийг, үлдэх 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биөлүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ