Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 518

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байрны 50 тоотод оршин суух, Төрийн банкны Сэлэнгэ салбарт харилцааны ахлах менежер албан тушаалтай гэх, Ашабагад овогт Чимэдрэгзэнгийн Саранчимэг/РД: М076111403/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, 2-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Цорос овогт Баярхүүгийн Батбаяр РД: ТЕ83031418/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, 2-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Боржигон овогт Зэвэгийн Саранбаяр /РД: МС85112207/ нарт холбогдох

“2.737.01886 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөө үүргийг гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Зээлдэгч Б.Батбаяр хамтран үүрэг гүйцэтгэгч З.Саранбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №15/05 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвөөс 4.200.000 төгрөгийг сарын 2.2%, жилийн 26.4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэгцээндээ зориулж малчны зээл авсан юм. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 3.2.1 дэх~заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хувиарын дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр дууссан байгаа. Б.Батбаяр, З.Саранбаяр нар нь уг зээлийг авснаасаа хойш үндсэн зээлийн төлбөрт 1.949.81161 төгрөг, зээлийн хүүнд 796.69665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32.62557 төгрөг төлсөн байна. 2016            оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 2.250.188 төгрөг, зээлийн хүүний төлбөр 486.83047 төгрөг нийт 2.737.01886 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу манай байгууллага барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Иймд зээлдэгч Б.Батбаяр, З.Саранбаяр нарын зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж 2.737.01886 төгрөгийг гаргуулан Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ. ..                                 

Хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нар нь 2016 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Баярхүү овогтой Батбаяр, Зэвэг овогтой Саранбаяр нар нь Сэлэнгэ аймгийн Төрийн банкны нэхэмжпэл болох 2.737.01586 төгрөг дээр маргах зүйлгүй төлөх нь үнэн болно. 2016 оны 10 дугаар сарын 10-нд 1.300.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-нд үлдсэн 1.437.01586 төгрөгийг тус тус төлж барагдуулна! ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжпэлтэй хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нарт холбогдох 2.737.01586 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр “Мал хонин толгойд шилжүүлснээр^ 486 ширхэг, Монгол гэр, малын өвөлжөө хашаа саравч” зэргийг тус тус барьцаалж 12 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй 4.200.000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчдын хооронд хийсэн 15/05 тоот малчны барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн 15/05 тоот “малчны барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 2.250.18839 төгрөг, зээлийн хүү 486.83047 төгрөг нийт 2.737.01886 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчидын тайлбар болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд зохигчид маргаагүй байна. Иймд шүүх хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нар нарыг гэрээнийхээ хугацаанд зээлээ төлөөгүй, зээлдэгч гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжпэгч нь хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2.250.18839 төгрөг, зээлийн хуү 486.83047 төгрөг нийт 2.737.01886 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн-үлдэгдэл 2.250.18839 төгрөг, зээлийн хүү 486.83047 төгрөг нийт 2.737.01886 төгрөгийг гаргуулан “Төрийн банк" Сэлэнгэ салбарт олгож, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны

өдөр хийгдсэн 15/05 тоот “Малчны барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох “Мал хонин толгойд шилжүүлснээр 486 ширхэг”-ийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.743 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нараас 58.743 төгрөгийг гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Батбаяр, З.Саранбаяр нар нь “шүүх-хуралд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Б.Батбаяр, З.Саранбаяр нараас 2.250.188 төгрөг гаргуулж, Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь зааснаар “Мал хонин толгойд шилжүүлснээр 486 ширхэг”-ийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 2.250.18839 хангуулахыг мэдэгдсүгэй.

3.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар 2015 оны-01 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн 15/05 тоот “Малчны барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох “Мал хонин толгойд шилжүүлснээр 486 ширхэг”- ийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.743 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58.743 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                        МӨНХЗУЛ